"Иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдолтой байна"

2024-03-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болж, гурил, тэжээлийн үнийг өсөлтийн хэрхэн хянан тухай асуудлыг хэлэлцлээ. Засгийн газраас импортоор орж ирэх улаан буудай, гурилыг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлээд байна. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 
-Ард түмний амьдрал хүнд байгаа хүнд гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчихаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээр тусдаа харах ёстой юм билээ. Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ? Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг Засгийн газраас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах юм. Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү.  Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү. Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна. Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар Засгийн газар ямар бодлого хэрэгжүүлэх вэ. 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: 
-Гурилын үнэ зүй ёсныхоо нэмэгдлээс халиад явсан. ШӨХТГ -аас үнийн асуудал дээр удаа дараа шалгалт хийж, үгсэн хуйвалдаж үнээ үндэслэлгүй нэмсэн гэдгийг тогтоож, акт тавьсан. Шүүх дээр шийдэгдэлгүй жил орчмын хугацаа өнгөрч байна. Цаашдаа энэ салбарын монополын асуудал ШӨХТГ -аас тавьж байгаа актын хэмжээнд шийдэгдэхгүй болсон нь тодорхой болсон. Төр нэг талдаа стратегийн бүтээгдэхүүн гэдэг утгаар гурил, улаан буудай зэрэгт нэг талдаа хамгаалалт нөгөө талдаа дэмжлэг үзүүлээд явахаар монопол тогтсон. Хилийн цаана нэг кг гурил 900 гаруй төгрөгийн үнэтэй байхад дотоодод 2600-3000 төгрөгөөр зарагдаж байгаа нь хиймэл үнийн өсөлт гэдэг дүгнэлт гарсан.

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун: 
-ШӨХТГ-ынхан гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм билээ. Хоёрдугаар, ШӨХТГ-ын дарга байсан С.Мөнхчулуун гэдэг нөхөр маш худал мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Засгийн газрын гишүүдэд буруу ойлгуулж байна лээ. Нэг тонн улаан буудайг 700 мянгаар аваад 2.8 сая төгрөгөөр гурилаа зардаг гэдэг худлаа. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь нэг саяас 1.2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. “Ургац”, “Өсөх” зэрэг гурилын үйлдвэр өнөөдөр хаалгаа барьсан. Гурил, улаан буудай стратегийн хүнс шүү. Стратегийн хүнсээ бодлогогүй алдвал идэх хоол хүнсээрээ гадаадынхны хараат болж аманд нь багтах болно гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)

Солиор мангар пиздаа минь. Чиний хортой гурилыг идэж байхаар гадны хямд чанартай гурил идсэн нь өлзийтэй.
Dd
Eeriigee Buren hangadag buteegdehuunee hoot hershees avch baruunii ertentsiin umne dainiig sanhuujuulsen ner zuuh hereg baina uu? shatahuunii l avch baidal boloh bus uu
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин