Э.Батшугар: Иргэний зээлийн сангийн мэдээлэлд уян хатан зохицуулалт хэрэгтэй

2024-03-20
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар,  Монголбанкны удирдлагуудтай уулзалт хийлээ. Уулзалтад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Зээлийн мэдээллийн албаны дарга Б.Баасандорж, ТТГ-ын захирал Э.Анар  болон бусад албаны хүмүүс оролцов. 
Уулзалтын эхэнд УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “Өнгөрсөн хугацаанд манай байнгын хороо цахим шилжилтийн 109 хуулийг боловсруулан, УИХ-аар батлуулсан. Эдгээр  хуулийн хэрэгжилтийн хүрээнд нийгэм эдийн засгийн бүхий л харилцааг цахимаар  зохицуулах боломжтой болж байна.  

109 хуулийн 30 хувь нь банк, санхүүгийн салбартай холбогдож байна.  Бүр тодруулбал, зургаан хууль нь Монголбанкны үйл ажиллагаатай холбоотой. Монголбанк  эдийн засаг, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, төлбөр тооцооны найдвартай, тасралтгүй байдлыг хянадаг байгууллага. Мөн валютын нөөцөөр  дамжуулж, худалдаа, ханш, инфляц зэргийг авч явдаг чиг  үүрэгтэй газар.  Санхүүгийн салбар мэдээлэл аюулгүй байдал, инновацлаг бүтээгдэхүүн, цахим банк зэргээр мэдээлэл технологийн салбарт тэргүүлж,  түүчээлж явдаг салбар” гэдгийг онцлов. 
Үүний дараа Монголбанкны ТТГ-ын захирал Э.Анар Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотой банкны салбарын хуулиудад орсон  нэмэлт өөрчлөлт, хэрэгжилт  болон төлбөрийн систем дэх цахим шилжилтийн талаар танилцууллаа.


Тэрбээр “ Энэ оны нэгдүгээр сарын 12-ноос эхлэн банк санхүүгийн байгууллагатай холбоотой Үндэсний төлбөрийн тухай хууль,  Банкны тухай хууль,  Банк, эрх бүхий хуулийн этгээдийн  мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэх зээлийн үйл ажиллагааны тухай хууль,  Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль,  Валютын зохицуулалтын тухай хууль, Мөнгө угаах болон терроризмтой тэмцэх хууль зэрэг  зургаан хуульд өөрчлөлт орсон. Тодруулбал, Банкны тухай хуулийн 39.3-д зааснаар ажилтан бичгээр болон  цахимаар  мэдээлэл  авах боломжийг  бий болгосон. Энэ нь нэг талдаа  нууц, аюулгүй байдлыг хангах, цахимжих , хурдтай мэдээллийг авах боломжийг олгож буйгаараа онцлог” гэлээ. 


Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн  шилжүүлэг,  зээлийн үйл ажиллагааны  тухай  хуульд  нэмэлт өөрчлөлт орсноор  банкны  харилцагчдад  шинээр  данс нээх, шинэ харилцагч  болоход  хурдан шуурхай, хялбар,  зардал бага,  биечлэн очих шаардлагагүй болсон байна. 
Харин төлбөрийн систем дэх цахим шилжилт 2013 онд УИХ-аар батлагдаж 2016 оноос эхлээд  Монголбанк,  бусад арилжааны банкны төлбөр,  тооцоонд  оролцогч байгууллагуудад  хэрэгжиж эхэлжээ. Төсөл эхлэх үед хамгийн түрүүнд  хууль эрх зүйн шинэчлэл хийсэн байна. Тодруулбал,  Үндэсний төлбөрийн системийн хуулийг 2017 оны тавдугаар сарын 31-нд батлуулж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлжээ. Үүнтэй уялдуулан том төвтэй гүйлгээний симтемд шинэчлэл хийж, 2017  оноос цахим  гүйлгээний төвийн  сүлжээ, аюулгүй байдлын шинэчлэл хийсэн байна.  Үүний дүнд хотыг тойрсон 52 км дэд бүтцийг бий болгож арилжааны банкууд холбогджээ. Харин  2018 онд  тоон гарын үсгийн систем болон  нөөц дата төвийг бүрэн шинэчлэх ажлыг хийж, 2020 онд  үндэсний  цахим гүйлгээний төвийн  үндсэн дата төвийг шинээр бий болгон,  2021 онд  картын системийг бүрэн шинэчилжээ. Мөн 2022-2023 онд  гүйлгээний тоо 40.5, гүйлгээний дүн  39-40 хувиар өссөн байна.   2023 оны байдлаар 741 их наяд төгрөгийн  283 сая ширхэг гүйлгээг  Монголбанкаар дамжуулан явуулжээ.   Гүйлгээний тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэдгийг  мэргэжилтнүүд хэлж байлаа. 


 Зээлийн мэдээллийн албаны дарга Б.Баасандорж хоёр шатлалт  зээлийн  мэдээллийн тогтолцооны талаар   танилцууллаа. Тэрбээр “Зээлийн мэдээллийн санд 1.6  сая үлдэгдэлтэй иргэний мэдээлэл,  19.6 мянган   аж, ахуй нэгжийн мэдээлэл  байна.   Мөн зээлийн мэдээллийн санд 13 банк, 436  банк, санхүүгийн байгууллага,  105 хадгаламж зээлийн хоршоо, бусад байгууллагууд бий. Зээлийн мэдээллийн албаны утсанд 2023 оны байдлаар  24.616 буюу өдөрт дунджаар 100 гаруй дуудлага ирж, мэдээллээр ханган ажиллаж байна. Зээлийн  мэдээллийн тухай хуульд дурдсан 17 талбар мэдээллийг  Монголбанкинд нийлүүлдэг.  Мөн Монголбанкнаас иргэн, хуулийн этгээдэд мониторинг хийх зорилгоор э-монголиа системийг ашиглаж байгаа.  Түүнчлэн иргэн, хуулийн этгээд “Бүрэн  скор”,  “Сайн скор”   компаниар дамжуулан  зээлийн  мэдээллийн лавлагааг авах боломжтой. Зээлийн  мэдээллийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн  14.1.3-т заасан  зээлдэгчийн  зээлжих чадварт  зэрэглэл тогтоох ажлыг  2023 оноос эхлүүлсэн” гэлээ.    


УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Э.Батшугар “Зээлийн мэдээллийн сангийн харилцаа маш чухал. Манай улс хоёр шаттай банкны системд шилжээд 30 гаруй жил болж байна.  Одоогийн үйлчилж байгаа банкны  системд  иргэн хэрэглээний зээл аваад  хойшлуулаад, төлөхгүй байж байгаад эргэж төлсний дараа санхүүгийн  харилцаанд орох хаалгыг зургаан жил хаачихдаг. Ингэснээр дахиж банкнаас зээл авах боломжгүй болж байгаа юм. Энэ бол санхүүгийн ял. Тиймээс уян хатан зохицуулалт хэрэгтэй.  Харин банкны салбарт иргэн хэрэглээний зээл аваад тодорхой хугацаанд зээлээ төлөөгүй, хоцроосон тохиолдолд зээлээ төлсний дараа системээс хасдаг болох хэрэгтэй.   Харин эсрэгээрээ Хөгжлийн банкнаас зээл авсан, төлөхгүй байгаа, зориулалтын  бусаар ашигласан иргэн,  аж, ахуй нэгжийг хар жагсаалтад оруулах, санхүүгийн салбарт харилцаа үүсгэхгүй байх систем нэвтрүүлэх шаардлагатай. Монголбанкинд зээлийн мэдээллийн хуулийг  шинэчлэх ажлын хэсэг гарсан байна.  Ажлын хэсэгтээ үүнийг  заавал тусгах хэрэгтэй. Ер нь  бусад улсад хэрэглээний жижиг зээлээ иргэд төлвөл  автомат системээс хасаж, муу зээлдэгч биш болдог” гэлээ.
Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван “Зээлийн мэдээллийн албаны  үйл ажиллагааг зохицуулах хууль дээр  учруулсан хор хохирол, үр нөлөө харилцан ялгаатай байдлаар бүртгэгдэж, хадгалагддаг байхаар саналаа оруулна” гэлээ. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)

zeeliin san ogt hamaagui zarim neg nuhur suujiihiin
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин