О.Цогтгэрэл зөвлөхүүдээ орон нутгаас томилж буйгийн ард…

2024-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.БАЯР

“…МАН-ын залуус төр барьж, АН-ын залуус ах нарынхаа амыг хардаг” гэдэг бараг л хэлц гарчихсан. Зарим талаар үнэний ортой. Гэхдээ “…Өнгөрсөн, одоо, ирээдүй хэмээх гурван цагийн холбоос”, эсвэл “… Улс төрд байдаг залгамж чанар” бас байх ёстой юм. Хэдийгээр зарим “ах нар” нь намаа бужигнуулаад байгаа ч сүүлийн үед АН-ын удирдлагууд дээрх “асуудал”-д ихээхэн анхаарсан байна. Үүнийг өнгөрсөн нэг жилийн хугацаан дахь АН-ын дотоод сонгуулийнх нь дүн хийгээд томилгоонуудаас харж болох юм. АН-ын дарга, генсек, дэд дарга нарын дийлэнх нь залуучууд болсон. Улмаар аймаг, нийслэлийн АН-ын дарга нарыг харахад ч ойлгогдохоор байгаа юм. Мөн АН-ын дарга Лу.Гантөмөр ч зөвлөхүүдээ залуу үеэсээ голдуу томилж байна.

Түүнчлэн АН-аас төрд буй ганц “институци” болох УИХ дахь бүлэг ч залуусаа татаад эхэлжээ. Өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл шийдвэр гаргаж Э.Төмөрбаатар, Ш.Бямбасүрэн нарыг зөвлөхөөр томилсон байна. Тэд Дорнод аймгийн АН-ын дэд даргын албыг хашдаг залуус аж. Хоёулаа эдийн засагч мэргэжилтэй. Улс төрд багагүй хугацаанд явчихсан. Намынхаа бүх шатны байгууллагад ажиллаад үзчихсэн. Мөн ИТХ-д сонгогдсон туршлагатай. Ер нь бол ийм залуусыг шийдвэр гаргах түвшинд гаргах нь аль ч утгаараа АН-ын хамгийн их анхаарч хийх ёстой ажил нь юм. Хоёр шалтгаан бий. Мэдээж эхлээд сонгуультай холбогдоно.

Энэ жилээс эхлээд УИХ-ын сонгууль томсгосон тойргоор явахаар болсон. Орон нутагт долоон тойрог бий. Тэр утгаараа тухайн орон нутагтаа “явчих” хэмжээний чадал чансаатай залуусаа АН, тэр дундаа УИХ дахь бүлэг нь татаж буй бололтой юм. Нөгөөтэйгүүр бүсчилсэн хөгжлийн асуудал битүү яригдаж байна. Яригдах ч гэж, том хөтөлбөр болоод хэрэгжээд эхэлчихлээ. Сонгуулийн тойрог хүртэл томссон нь үүнтэй л холбоотой. Бүсчилсэн хөгжлийн талаарх зөвлөгөөг УИХ дахь бүлэгтээ тухайн бүс нутагтаа сууж байгаа гишүүд нь л хүргэнэ. Тиймээс Бүлгийн дарга О.Цогтгэрэл ийм шийдвэр гаргаж буй биз ээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2024 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 20. ЛХАГВА ГАРАГ. № 53 (7297)

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

4 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

4 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

18 цаг 34 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

18 цаг 35 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18