Т.САЙХАН
Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэх шаардлагын хүрээнд 2023 онд худалдан авсан автобусны худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий Хянан шалгах түр хороог намрын чуулганы төгсгөлд байгуулсан. Тус түр хороо өнөөдөр /03.19/ анхны хурлаа хийж даргаа сонголоо. Түр хороог УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ удирдахаар боллоо. Гишүүдээр нь П.Анужин, Д.Батлут, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд нар ажиллаж байгаа юм.
Эх сурвалж:www.polit.mn