Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгажээ

2024-03-01
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон Ч.Отгочулуу нар эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хууль, дүрэм журам зөрчиж ХХБ-наас өндөр үнэтэй барилга худалдан авч, давуу байдал олгосон гэх хэргийн шүүх хуралдаан өчигдөр болж шийдвэрээ гаргажээ. 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Н.Мөнхбатад дөрөв, Ч.Отгочулуу болон Б.Шинэбаатар нарт тус бүр хоёр жилийн хорих ял оноож шийдвэрлэсэн билээ. 

Эх сурвалжийн мэдээлснээр давж заалдах шатны шүүхээс Н.Мөнхбатад оногдуулсан хорих ялыг хоёр болгож, нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хассан байсныг хоёр жил болгон хөнгөрүүлж шийдвэрлэсэн байна. 

Харин Ч.Отгочулуу, Б.Шинэбаатар нарыг хорих ялаас чөлөөлж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, тус бүр 20 сая төгрөгөөр торгох ял оногдуулжээ. 

"Хөгжлийн банк"-ны гэх тодотголтой 80 хүн дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан энэ сарын 7-нд товлогджээ. Тус хуралд Н.Мөнхбат, Б.Шинэбаатар нар оролцоно. Ч.Отгочулууг гэм буруугүйд тооцож, хэргийг цагаатгасан юм. 

Эх сурвалж:www.polit.mn 

Долх
Хамгийн их том хулгайч мултрах юмдаа. Хууль шүүхийн хэрэг байнауу? Тэд нарт цалин гэж өгч байгаа олон зуун тэр бум төгрөгийг өөр зүйлд зарцуул. Хичнээн тэр бумаар нь идчихсэн хулгар хулгайчийг 20 сая төгрөгөөр тороод ч яах юм билээ. Түүнд бол нэг таваг шөлний үнэ.
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

20 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

21 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 40 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 40 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 8 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 8 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18