Боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим систем нээлтээ хийлээ

2024-02-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Рагчаа Оюун

БШУЯ-наас "Боловсрол-их өгөгдөл" сэдэвт боловсролын салбарын их өгөгдлийн шинжилгээний цахим системийн нээлт боллоо. Энэ үеэр стратегийн болон өдөр тутмын шийдвэр гаргах үйл явцад өгөгдөл, мэдээллийн шинжилгээ буюу дата аналитикийг ашиглах түүнчлэн өгөгдөл мэдээлэл, нотолгоонд суурилсан бодлого, төлөвлөлтийг нэвтрүүлэх зорилготой цахим систем хөгжүүлснийг олон нийтэд танилцуулсан юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гаргасан төрийн их өгөгдөл санаачилгыг хэрэгжүүлэх ажлын нэг хэсэг аж. Боловсролын салбар сүүлийн жилүүдэд удирдлага, мэдээллийн систем, боловсролын үнэлгээ, цахим үйлчилгээгээр дамжуулан их өгөгдлийг бий болгож чадсан. Эдгээр мэдээллийн санг байгууллагууд тус тусдаа харицдаг, хоорондоо мэдээллээ солилцох нь хязгаарлагдмал, ашиглалт, хангалтгүй байна. Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд БШУЯ эдгээр мэдээллийн санг нэгтгэн хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийх, тайлан, боловсруулалт хийх системийг эхний байдлаар хөгжүүлжээ. Тухайлбал, багштай холбоотой бүх мэдээлэл, сурагчийн ахиц амжилтыг нэг бүрчлэн харах боломжтой. Мөн бусад салбартай мэдээлэл солилцох явцыг эрчимжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргах алхам боллоо. Цаашид энэ хөгжүүлэлтээр олон төрөлт их өгөгдлийг боловсруулж, хиймэл оюуны арга зүйг өргөн ашиглаж буй. Боловсролын салбарын шийдвэр гаргах үйл явц, сургалт, тэр дундаа хүүхэд, залуучуудын сурах үйл ажиллагаанд хиймэл оюуны тусламжтай шинжилгээ хийж, хоцрогдолгүй сурах боломжийг бүрдүүлэх юм. 

Төслийн зөвлөх, доктор Ражу Варанаси төслийнхөө талаар мэдээлэл өгөв.

Эх сурвалж www.polit.mn

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 14 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 14 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18