УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын “гал тогоо”-г барих генсекүүд

2024-02-29
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

СЕХ өнөөдөр “...УИХ-ын 2024 оны ээлжит сонгууль эхлэхэд 119 хоног үлдлээ” гэж мэдээлж байна. Тус хороо сонгуулийн хуанлийн дагуу бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Уржигдар уг сонгуульд оролцох улс төрийн нам, эвслийн удирдлагад мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргах аудитын талаарх мэдээллийг хүргүүлжээ.

Энэ удаагийн сонгууль шинэ тогтолцоогоор явагдаж, шинэ “бүтэц” үүсгэн байгуулна. Бүсчилсэн 13 том тойргоос 78, намуудын жагсаалтаас 48 гишүүн, нийлээд 126 гишүүнтэй УИХ бүрдэх юм.

Одоогоор Дээд шүүхэд 37, СЕХ-нд 36 нам бүртгэлтэй байна. Тэдэнд тэгш боломж үүсээд байгаагаараа онцлогтой.

Тэр агуулгаараа, намууд дангаараа, эсвэл эвсэж сонгуульд оролцох эсэх ойрын үед эцэслэгдэж, удахгүй нэр дэвшигчдээ тодруулах учиртай.

Ерөөс онолын хувьд улс төрийн нам нь үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн бөгөөд засгийн эрхийг авах эцсийн зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн албан ёсны нэгдэл гэдэг.

Одоогоос 11 жилийн өмнө дөө, МАН-ын генсек Ж.Мөнхбат улс төрийн идэвхтэй ажилладаг 16 намын генсекийг урьж уулзалдсан байдаг. Тэр уулзалтаараа “...Ард иргэд, улс үндэстнийхээ язгуур эрх ашгийг дээдлэн, тогтвортой хөгжлийг бий болгох, улс орны эрх ашгийн төлөө үндэсний хэмжээний чухал асуудлуудыг шийдвэрлэхэд намууд зөвшилцдөг байх шийдвэр гаргалаа” гээд Үндэсний зөвшилцлийн  санамж бичигт гарын үсэг зурцгааж байв шүү. Тэгээд “...Монгол Улсын тогтвортой хөгжлийн загвар, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцоо зэрэг үндсэн арваад сэдвийн хүрээнд улиралд хоёр удаа уулзаж байя” гээд салцгааж байсан “түүх” бий.

Нам нь нийгмийн, үзэл суртлын, улс төрийн  үүргийг гүйцэтгэдэг. Мөн сонгуульд нэр дэвшигчдээ өрсөлдүү­лэх, тодруулах ажлыг зохицуулдаг.

Чухамдаа улс төрийн намын хамгийн том ачааг тухайн намын генсек голлон үүрдэг. Тэр хэрээр улс төрийн намын генсек хамгийн чухал албан тушаал болж байгаа юм. Тэгэхээр намуудын “гал тогоо”-г хэн хэн барьж байна вэ гэдгийг анхаарал ч, сонирхол  ч татаж байна.

Уг нь Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 37 намын талаас илүү нь идэвхтэй үйл ажиллагаа явуулдаггүй. Гэхдээ дийлэнх нь генсектэй аж.

Үүсгэн байгуулагдсан огноо сэлтээрээ эрэмбэлэгдсэн жагсаалтын дарааллаар МАН-ын генсекээр Д.Амарбаясгалан, АН-ын генсекээр Э.Одбаяр, Монголын ногоон намын генсекээр Д.Саранцэцэг, ИЗНН-ын генсекээр Р.Батболд, МУНН-ын генсекээр Л.Өнөрбаяр, МЛАН-ын генсекээр Г.Анхбаяр, Эх орон намын генсекээр И.Эрдэнэбаатар, МЛН-ын генсекээр Б.Амгаланбаатар, БНН-ын генсекээр Б.Зоригоо ажиллаж байна. Харин Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нэгдсэн нам тодорхойгүй байна. Тус намын Дээд шүүхэд бүртгэлтэй утас нь холбогдохгүй, генсекийн талаарх мэдээлэл алга. Ард түмний намын дарга Л.Гүндалай “...Намынхаа дотоод асуудлыг хүнд хэлдэггүй” гэж хариулав. Мөн Б.Цогтгэрэлийн МҮАН-ын генсек тодорхойгүй байна. Цаашлаад Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын генсекээр Б.Гантулга, ИХН-ын генсекээр Б.Бат-Уул, Хөгжлийн хөтөлбөр намын генсекээр Д.Хишигдэлгэр, Монголын ардчилсан хөдөлгөөний намын генсекээр М.Ганзориг, Хамуг Монголын хөдөлмөрийн намын даргын үүрэг гүйцэтгэгч бөгөөд генсекээр Б.Одсүрэн, ХҮН намын генсекээр П.Ганзориг сонгогдон ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн Эх орончдын нэгдсэн нам болон Монгол консерватив намынх  тодорхойгүй байна. Монголын хүний төлөө намын генсек М.Алтанхуяг, Үнэн ба зөв намын генсек Э.Батхишиг бол Дэлхийн монголчууд намынхан “...Генсекийн асуудлаа удахгүй дотоод сонгуулиар шийднэ” гэсэн хариултыг өглөө. Үргэлжлээд, Ард түмний олонхийн засаглал намын генсекээр В.Ганболд, Их эв намын генсекээр Н.Эрдэнэдалай, Гэр хорооллын хөгжлийн намын генсекээр Я.Мөнгөнцэцэг, Миний Монгол намын генсекээр О.Билгүүн, Монгол шинэчлэлт намын генсекээр М.Батхүү, ШИНЭ намын генсекээр Б.Мөнхжаргал, Зүй ёс намын генсекээр С.Баярбаатар, АШН-ын генсекээр Д.Анхбаяр, ЗОН-ын генсекээр Э.Батчимэг, ИОНН ерөнхий менежерээр М.Мөнхцэцэг, САИНН-ын генсекээр Ө.Ванганжалам ажиллаж байна.

Хэдхэн сарын дараах УИХ-ын сонгуулийн тухайд ч сонгуулийн стратегийн ноён нуруу нь тэд болж таарна. Өөрөөр хэлбэл, намуудын “гал тогоо”-г барьж байдаг эдгээр генсекээс тухайн намын эв, эвдрэл шууд шалтгаална. Бас сонгуульд яаж оролцох нь ч тэднээс нэлээд хэмжээгээр хамаарна. Ийм л юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 29. ПҮРЭВ ГАРАГ. № 40 (7284)

 

uilee barsan ajil bishuu ene
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин