Засгийн газар, Засаг дарга хоёрын анхны “хоршил” ба амбиц

2024-02-23
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын асуудалд “хуруу гар”-аа сайтар дүрж байна. Урьд нь ийм байгаагүй юм. Засгийн газар тэнд, хот энд байсан. Товчхондоо, Ерөнхий сайд хотын ажилд орж чаддаггүй. Хотын дарга гэдэг тэндээ бас нэг “Ерөнхий сайд” байв. 1992 оноос хойшх Засгийн газар, хот хоёрын харилцаа хамаарлыг нэг харчихаарай. Шууд ойлгогдоно.

Харин 2023 оны аравдугаар сарын 12-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “өөрийн хүн” Х.Нямбаатарыг Хотын даргад дэвшүүлж, НИТХ-ын хурлаар батлуулсан. Тэрбээр НИТХ-ын хуралдаан дээр “...Засгийн газар өнгөрсөн хугацаанд нийслэл Улаанбаатар хотод бүх асуудлыг даатган орхисон нь энэ бүх асуудал ужгирах суурь асуудал болсныг үгүйсгэхгүй ээ. Харин энэ удаа Засгийн газар хуулийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудалд зөвхөн дэмжлэг үзүүлэх биш шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна. Тийм ч учраас Хотын даргаар  Х.Нямбаатарыг томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн юм. Шинээр томилогдож буй Хотын даргад нэгдүгээрт, нийслэлд бодлого, тогтолцоо, бүтэц, эрх зүйн цогц реформ хийх, хоёрдугаарт., авлигатай тэмцэх “5Ш” ажиллагааг нийслэлд хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг өгч байна. 

Дунд шатны авлигыг цэгцлэх, тэр дундаа Монгол Улсын иргэдийн 50 гаруй хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар хотын бугширсан системийг задлахаас өөр гарцгүй юм. Өнгөрсөн 30 жилийн хугацааны газрын наймааны асуудал, зөвшөөрөлгүй баригдсан барилгуудын хууль бусаар олгогдсон техникийн зөвшөөрлийн асуудлууд, цаана нь нуугдаж буй авлигын асуудлууд, СӨХ, иргэдийн зүгээс гаргаж тавьсан ч шийдэгдэлгүй сунжирдаг асуудлууд, түүний ард байгаа албан тушаалтнууд, шүүгчид, тэдний хамаарал бүхий этгээдүүдийн хууль бус үйлдлүүд, сургууль, цэцэрлэгийн талбай, хороолол доторх хороолол, жуулчны отог нэртэй хаус хотхонууд, гэр хороолол болсон аялал жуулчлалын бүсүүдийг цэгцлэх зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн хугацаанд гарсан нийтийн тээврийн асуудлуудыг илрүүлэн гаргаж, нийтийн тээврийн олон улсын жишигт нийцүүлж цэгцлэх шаардлагатай.

Үерийн далан хааж барьсан авлигын цамхагууд, төмөр замын бүсэд сүндэрлэсэн тансаг хорооллууд, замын хөдөлгөөний гольдролыг бөглөж боссон худалдааны төвүүдийн цаана хэдхэн хүн баяжиж, нийт нийслэлчүүд эрхээ зөрчүүлж хэрхэвч болохгүй. Энэхүү системийн авлигын тогтолцоог илчлэх ажиллагаанд ил болон далд хэлбэрээр саад учруулахгүй байхыг улстөрчид, хотын албан тушаалтнуудад хатуу сануулъя” гэж байв.

Мөн Ерөнхий сайд энэ долоо хоногоос нийслэлийг бүсчилж хөгжүүлэх асуудлаар цуврал уулзалтуудаа эхлүүллээ. Уулзалтаа хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн Толгойт орчмын гэр хорооллын бүсийн төлөвлөлтийг хэрхэн хийх асуудлаар хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нартай хийжээ. Тэрбээр уулзалтын үеэр “Улаанбаатар хот өнөөдөр 1.7 сая хүн амтай, 437 мянган өрхтэй, 204 хороотой. Үүний тал хувь нь гэр хороолол буюу инженерийн шугам сүлжээгүй, агаар, хөрс, усны бохирдолтой нөхцөлд амьдардаг. Сонгинохайрхан дүүрэг Таван шар, Толгойт, Баянхошуу, Өнөр гэсэн дөрвөн томоохон бүсэд 43 хороогоор дамжуулж иргэдэд төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Монгол Улсын хүн амын тал хувь нь амьдардаг Улаанбаатар хотын ужгирсан бүх асуудал төлөвлөлтийн алдаатай шууд холбоотой. Үүнийг засахын тулд Засгийн газар онцгой анхаарна. Цаашид есөн дүүргийн гэр хороололд ажиллаж, утаа, нийтийн тээврийн хүрэлцээ, авто зам, хогны тээвэр, гэмт хэргийн гаралт, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, орон сууцжуулалт, дэд бүтэц, хөрөнгө оруулалт зэрэг нийслэлчүүдэд тулгамддаг асуудал бүрийг шийдэх зорилготой нийслэлийг бүсчилж хөгжүүлэх төлөвлөлтийг Засгийн газар боловсруулна” гэжээ.

Товчилбол, 1990-ээд оноос хойш анх удаа Засгийн газар, Засаг дарга хоёр “хоршиж” буй нь энэ юм. Тэд дээр хэлсэнчлэн Улаанбаатар хотод ужгирсан авлигын асуудлыг цэгцлэхэд “хоршиж”, Улаанбаатарыг метроноос эхлээд олон бүтээн байгуулалт бүхий орчин үеийн хот болгох амбиц тавиад байгаа юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 23. БААСАН ГАРАГ. № 36 (7280)

 

цас орсон дор нь явган хүний замаа цэвэрлээд хальтиргаа гулгаагүй л болчихож баймаар байнаа, олон хүн бэртсэн гээд л мэдээ яваад байх юм
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 11 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 11 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 39 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 39 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18