Сүрьеэгийн орчин үеийн дэвшилтэт лаборатори байгуулна

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй “Сүрьеэ болон ям өвчнийг нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурлан, шинжлэх ухааны үндэслэлтэй хянах тогтолцоог Монгол Улсад бүрдүүлэх” төслийг танилцуулах Хамтарсан зохицуулах хорооны хурал боллоо.

Төслийн хэрэгжилтийн явц, анхаарах асуудлыг хэрэгжүүлэгч байгууллага тус бүрээр хэлэлцэн, төслийн хэрэгжилтийн талаар санал солилцох энэ удаагийн хуралд  ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ,  Мал эмнэлгийн хүрээлэн, Японы Хоккайдогийн их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэнгийн төлөөлөл оролцов. 

Дөрөв дэх удаагаа болж буй Хамтарсан зохицуулах хорооны хурлыг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, Японы ЖАЙКА олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дэд дарга Ёшимура Токүжи нар нээж, төслийн ахлах зөвлөх Хоккайдогийн их сургуулийн профессор Такаши Кимүра “Төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явц, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа”-ны талаар илтгэл тавив. Мөн уг төслийг хэрэгжүүлэгч Мал эмнэлгийн хүрээлэн, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Японы Сүрьеэ судлалын хүрээлэн, Хоккайдо их сургуулийн сүрьеэгийн судалгааны баг, Окуямагийн шинжлэх ухааны их сургуулийн ямын судалгааны багийн илтгэлүүдийг сонсож, төслийг хэрэгжүүлэх үйл явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцов.

Хоёр улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 16-ны өдөр солилцсон Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж буй ”Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг Японы олон улсын ЖАЙКА байгууллагаас  Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл"-ийн хүрээнд санхүүжүүлж байгаа юм. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Японы эрдэмтдийн зохион бүтээсэн зоонозын халдварт өвчнийг оношлох шинэ техник, технологид суурилсан түргэвчилсэн оношлуурыг үхрийн сүрьеэ болон адууны ямын  халдварыг илрүүлэх, хэрэглээнд нэвтрүүлэх замаар манай улсад  одоо хэрэглэж буй сүрьеэ, ям өвчнийг оношлох аргыг шинэчилж, зоонозын өвчний оношилгоог сайжруулах боломжтой аж.

Түүнчлэн адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг зоонозын халдварын эрсдлийн үнэлгээ хийж, бодит нөхцөл байдлыг тодорхойлох, адууны ям, үхрийн сүрьеэ зэрэг өвчний тархалт, халдварлалтын бодит нөхцөл байдлыг ийлдэс судлал, молекул биологийн аргаар тогтоох, нэг эрүүл мэнд үзэл баримтлалд тулгуурласан зоонозын халдварт өвчнийг хянах платформыг бий болгох боломж бүрдэнэ гэдгийг судлаачид онцолж байлаа.

Хамтарсан зохицуулах хорооны  өмнө нь болсон гурван удаагийн хурлын үр дүнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарт Био-аюулгүй байдлын III зэрэглэлийн иж бүрэн лаборатори, сүрьеэгийн салбарт орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий халдварт өвчний үүсгэгчийн геномийн бүрэн дараалал тогтоох  лабораторийг байгуулах асуудлыг шийдсэн байна.

Мөн хүн, мал эмнэлгийн салбарын 20 орчим мэргэжилтнийг  Япон улсад урт, богино хугацааны сургалтад хамруулж чадавхыг нь дээшлүүлсэн ба цаашид оношилгооны дэвшилтэт технологи, багаж төхөөрөмжийг суурилуулах, үйл ажиллагааг жигдрүүлэх, улмаар нутагшуулахад техникийн туслалцааг тасралтгүй үзүүлэх талаар төлөөллүүд харилцан санал солилцож, хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин