Хаврын чуулганаар дөрвөн сонсгол хийнэ

2024-02-22
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

УИХ-ын хаврын чуулган ирэх сарын 15-нд нээлтээ хийнэ. Сонгуулийн жил давхцаж байгаа учраас хуралдаан дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл нэг сарын хугацаанд үргэлжлэх товтой байна. Хаврын чуулганы хугацаа богинохон ч дөрвөн сонсгол зохион байгуулахаар төлөвлөсөн. Одоогоор нийслэлийн газар олголт, эмийн үнийн өсөлтөөр сонсгол зохион байгуулах түр хороог байгуулсан.  Хаврын чуулганаар хүлээгдэж буй сонсголуудын тухай тоймлон хүргэж байна.

 

“Отог нэрээр тусгай хамгаалалттай бүсэд хаус босгож байгаа асуудлуудыг цэгцэлнэ”

 

Нийслэлд  олгосон газрын асуудлыг хэлэлцэх  түр хороог Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахалж байгаа.  Тэгвэл өчигдөр ажлын хэсэг хуралдаж, сонсголын товыг тогтжээ. Дэд ажлын хэсэг гуравдугаар сарын 15-ны дотор холбогдох мэдээллүүдийг нягталж, дүгнэлтийг УИХ-ын ажлын хэсэгт ирүүлнэ. УИХ тавдугаар сарын 15-ны дотор нээлттэй сонсголыг зохион байгуулах чиглэл өгсөн байна.  Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн 30 жилийн нийслэлийн замбараагүй газар олголт нь авлига хээл хахуультай холбогдож, нийгэмд бухимдал төрүүлж байна. Энэ асуудлыг цэгцлэх цаг болсон. Тухайлбал, зөвхөн нэг иргэн 20-30 газар өмчилчихсөн тохиолдол цөөнгүй байна. Улаанбаатар хотод гэхэд 49, 72 ширхэг газар эзэмшиж буй аж ахуйн нэгж байна. Отог нэрээр улсын тусгай хамгаалалттай бүсэд хаус хороолол босгох нь хэвийн үзэгдэл болжээ” гэв.

 

Жил гаруй гацсан эмийн сонсгол болох уу

 

Эмийн асуудлыг шалгах түр хороог УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахлан ажиллаж байгаа. Түр хороог өнгөрсөн оны зургаадугаар сард байгуулж, гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Батлут, Б.Бейсен, Б.Жаргалмаа, М.Оюунчимэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар ажиллаж байгаа билээ. Түр хорооны сонсгол парламент дээр нэлээд хүлээгдэж байгаа бөгөөд ямартай ч хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд багтаад байна.  Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эм, эмчилгээнд хэрэглэгдэх журам зөрчигдөж байгаа бөгөөд 2018-2023 онд 155 нэрийн 25600 гаруй бүртгэлгүй буюу улсын бүртгэлтэй эмийн загвараас зөрүүтэй хуурамч гэж үзэж болохуйц эм илэрсэн байдаг.  Үүнийг сонсголын хүрээнд хянан шалгаж олон нийтэд мэдээллийг ил болгох юм.

 

Уул уурхайн тусгай зөвшөөрлүүдээр сонсгол хийнэ

 

Өнгөрсөн хугацаанд уул уурхайн салбарт олгосон тусгай зөвшөөрлийн асуудлаар сонсгол зохион байгуулна гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд байна. Тэрбээр “Байгалийн баялаг хэсэг бүлэг хүний өмч биш. Нийт иргэдэд үр өгөөжтэй байх Үндсэн хуулийн суурь зарчимд тулгуурлаж өнгөрсөн хугацаанд олгосон ашигт малтмалын лицензийн талаар нээлттэй сонсгол хийх, сонсголын үр дүнд тулгуурлаж уул уурхайн компаниудыг олон нийтийн хувьцаат компанийн засаглалд шилжүүлэх, ил тод байдлыг хангана” гэсэн юм.  Одоогоор түр хорооны бүрэлдэхүүнийг батлаагүй ч хаврын чуулганы хугацаанд энэ асуудлыг нэлээд зүтгүүлээд байна.

 

Парламент ногоон автобусны “но”-г хэлэлцэх үү

 

Намрын чуулганы төгсгөлд ногоон автобусны худалдан авалтыг шалгах түр хороо байгуулах эсэх асуудал парламент дээр нэлээд маргаантай байсан ч хаалтын чуулганаар түр хороог албан ёсоор баталсан. Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн П.Анужин, Д.Батлут,  Ж.Бат-Эрдэнэ, Х.Ганхуяг, Ц.Даваасүрэн, Г.Тэмүүлэн, Ж.Батсуурь, Н.Ганибал, С.Одонтуяа, Т.Доржханд багтжээ.  Удахгүй тогтоолоор батлагдсан түр хороо  хуралдаж, даргаа сонгоно.  Мөн сонсгол зохион байгуулах процессыг хэлэлцэх учиртай. АТГ-ын шалгалтын явцад ногоон автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарч хийгдсэн гэдгийг тогтоосон. Нийт хохирлыг 134.5 тэрбум төгрөг гэж үнэлсэн бөгөөд үүнээс мөрдөгч 11.9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжлээд байгаа гэсэн мэдээллийг өгч байгаа билээ.  Түр хороо байгуулах УИХ-ын тогтоолд, “Ногоон автобус”-ны худалдан авах ажиллагааг шуурхай зохион байгуулсан үндэслэл шалтгаан, Төрийн нууцад хамааруулсан шалтгаан нөхцлийг мөн хэлэлцэнэ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 35 (7279)

 

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

14 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 34 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 34 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 2 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 3 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18