БХЯ-ны сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Өвөрхангай аймагт ажиллаж байна

2024-02-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Монгол Улсын Засгийн газраас хаваржилт хүндэрч, зудын байдалтай болсонтой холбогдуулж өнгөрсөн долоо хоногт гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад тусламж үзүүлэх Шуурхай бүлгүүдийг Засгийн газрын шийдвэрээр байгуулсан, сайд нар ахлан ажиллаж байна.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяраар ахлуулсан шуурхай бүлэг Баянхонгор аймагт ажиллаад одоо Өвөрхангай аймагт ажиллаж байна. Ажлын хэсэгт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай зэрэг бусад шуурхай бүлгийн гишүүд оролцож байна. 

Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын малчин А.Хоролоогийнд очиж нөхцөл байдалтай танилцан, 100 боодол өвс, арван шуудай хивгийн тусламж үзүүлэв.

Энэ үеэр тус сумын малчин А.Хорлоо" Арваннэгдүгээр сарын 10-наас олон давтамжтай цас орж, хүйтэрч, хатуу өвөл болж байна. Арванхоёрдугаар сарын 10-наас эхнэр том хоёр маань адуу, үхрээ аваад оторт явсан. Цас арилахаар гурван сарын 10-наас наашилах байх. Би нэг хүүтэйгээ бог малтайгаа л өвөлжиж байна. Одоо хонь төллөж эхэлж байна. Саяны орсон цаснаас хойш мал нилээд муудаж байна. Таван портер өвс, 150-иад уут хивэг худалдаж авсан. Одоо 100 гаруй мал тэжээж байна. Хивэг 30 мянга, өвс 20 мянгаар ирж байна. Өвс тэжээлийн хүрэлцээ харьцангуй гайгүй байна" гэлээ.

Баруунбаян сумын Засаг дарга Д.Баатарчулуун "Энэ жиь нилээд хүйтэн цас ихтэй өвөл болж байна. 13-14 удаа цас орсон. Манай нутгаар сүүлийн жилүүдэд ийм олон давтамжтай цас ороогүй. Эхний орсон цас нь арилаад ирэхээр нэмээд л цас орчихоод байгаа. Манай сум дөрвөн багтай. Ер нь нийтдээ л цасан бүрхүүл тогтсон. Мал төллөх дөхсөн ч айлууд хаваржаандаа буух боломжгүй болсон нөхцөл байдалтай байна. Өдийд хаваржаандаа буучихсан байдаг. Сүүлийн үед малын хоргодол нэмэгдэж байна. Одоогоор 600-аад мал хоргодсон байна. Манай сумын малчин айлаас бусад аймаг сумд руу отроор яваагүй. Өмнөговь, Баянхонгор болон аймгийн бусад сумдаас 40 гаруй өрх отроор өвөлжиж байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 8 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 8 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

20 цаг 36 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

20 цаг 36 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18
Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж баталлаа

2025-04-18
Сайд нар мега төслүүдээс түрүүлээд өөрсдөө “мега” болоод байна уу?!

УИХ-ын 2024 оны сонгуулиар улс төрийн намуудын гол концепц нь “...Төрийн түшээ бол дарга би

2025-04-18