Ж.Чинбүрэн: Гурван сая доллараар байгуулсан эмийн агуулахыг хогийн цэг болгосон байна

2024-02-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын Эмийн хянан шалгах түр хорооны гишүүд Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн агуулахад ажилласан байна. Тус агуулахыг цар тахлын үед эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцтэй байхад зориулж, Азийн хөгжлийн банкны 3 сая долларын тусламжаар Зоонозын Өвчин Судлалын Үндэсний Төвд хоёр жилийн өмнө шинээр байгуулж, ашиглалтанд оруулсан.

Гэтэл агуулахад зөвхөн хугацаа нь дууссан, ашиглах боломжгүй болсон эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл хураагдсан байгааг түр хорооны гишүүд шүүмжилжээ.

Түр хороон дарга, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн:

“Жишээ нь 165 сая төгрөгийн үнэ өртөгтэй, хугацаа нь дууссан тоцилизумаб (моноклонал эсрэг бие) тарилга байна. Ковидын үед хүндрэлд хэрэглэхээс гадна, хэрх (ревматизм) өвчний үед тарьдаг чухал тарилга энд байж байна. Татвар төлөгчдийн хөлс, хүч шингэсэн, их хэмжээний төсвөөр авсан тарилгыг хугацаа нь дуусахаас өмнө эмнэлгүүддээ хуваарилахад юу дутсан бэ? Мөнгө биш сэтгэл, ёс зүй, менежмент дутсан байна. Хэрх өвчтэй хүмүүст нэн хэрэгцээтэй, сар бүр тариулдаг тарилга хайран, татвар төлөгчдийн хөрөнгө салхинд хийссэн байна. Энэ мэт хүнээ мартсан, хариуцлагагүй явдлыг хэрхэвч өөгшүүлэхгүй” гэв.

Чи монос зэрэг том том эмийн компаниудыг шалгаж үнийн шалгалт хийгээч.
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

23 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

6 цаг 43 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

6 цаг 43 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

21 цаг 11 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

21 цаг 11 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18
Г.Дамдинням VS Д.Гантулга

Г.Дамдинням VS Д.Гантулга

2025-04-18
Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

Б.Энхбаяр: Хуульд мухардал гэж байдаггүй, Д.Цогтбаатар гишүүний асуудлыг хурдан шийдэх ёстой

2025-04-18
Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

Э.Бат-Үүл: Л.Гантөмөр, Ц.Туваан нар Монголын зүрхийг амьдаар нь "сугалах” гэж байна

2025-04-18