Э.Батшугар: Хууль зөрчиж олгосон газрын жагсаалтыг гаргахад хиймэл оюун ухаан ашиглана

2024-02-20
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

 

Хөрөнгө оруулалтын тухай хуульд байгаа гадаадын иргэнд газрыг 100 жил хүртэл хугацаагаар эзэмшүүлэх утгатай заалтыг хүчингүй болгох саналыг УИХ-аас Засгийн газарт хүргүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нийслэл, орон нутгийн хэмжээнд газар олголт болон ашиглалттай холбоотой хууль бус асуудлууд, авлига, хээл хахуулийн сүлжээг цогцоор нь хянан шалгах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах ажлын хэсгийг байгууллаа.  Тус ажлын хэсэгт холбогдох байнгын хорооны дарга нар буюу УИХ-ын гишүүн Э.Батшугар, Д.Цогтбаатар, Б.Баттөмөр,  Ц.Цэрэнпунцаг нар томилогдлоо.

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100.157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх ёстой. Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлөөр хэлэлцүүлж, Байнгын хорооны бүх дарга нар төлөөлж мэдэгдэл хийж байна. Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай байна гэж үзлээ. Танил талтай, эрх мэдэлтэй нь газрыг авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх, Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.Өөрөөр хэлбэл тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хуулийн төслийг батлуулна.2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн уг заалтыг хүчингүй болгох нь зайлшгүй шаардлагатай” гэлээ.

Хяналт шалгалтын ажлыг иргэдийн мэдээлэлд үндэслэхээс гадна  “Биг дата” буюу их өгөгдлийн санг ашиглах бөгөөд ажлын хэсгийн гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар энэ талаар “Манай байнгын хорооны хувьд эхлээд их өгөгдлийн санд тулгуурлан хууль зөрчиж олгосон газруудын бүртгэлийг тодорхой болгохдоо эхний ээлжинд хиймэл оюун ухаан ашиглахаар төлөвлөж байна.  Учир нь олон жилийн маш олон бүртгэлийг шалгах ажил байгаа. Энэ жагсаалтыг гаргасны дараа нэгбүрчлэн хянан шалгах ажлууд явагдана” гэсэн юм. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 20. мягмар ГАРАГ. № 33 (7277)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин