Г.Занданшатар: 2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн газартай холбоотой заалтыг хүчингүй болгоно

2024-02-19
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /02.19/ Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилт, газрын зөвшөөрөл олголт, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төсөвт төлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол хянан шалгах түр хороо байгуулах бэлтгэл хангах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах болсон талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Иргэн Номуун-Эрдэнэ газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай 2013 оны хуулийг хүчингүй болгох санаачилгыг цахим өргөдлийн системд байршуулж, долоо хоногийн хугацаанд 100,157 иргэн дэмжиж, гарын үсэг зурсан. Дэгийн тухай хуульд заасны дагуу иргэдийн засаглах эрхийн хүрээнд гаргасан энэхүү саналыг заавал хэлэлцэх ёстой.

Иргэн Номуун-Эрдэнийн саналын дагуу газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай Хөрөнгө оруулалтын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох хуулийн төслийг боловсруулаад УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн хэлэлцүүлж, Байнгын хорооны бүх дарга нар мэдэгдсэнийг төлөөлөөд мэдэгдэл хийж байна. засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангалаа.

Үүнтэй холбоотойгоор Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн газрын ашиглалт, хуулийн хэрэгжилтийг хянан шалгах шаардлагатай байна гэж үзлээ.

Хөдөөд 0.35, нийслэлд 0.07 га газрыг эзэмшүүлэх хууль хэрэгжсэн ч зарим нь газраа авч чадахгүй байхад гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлж, ашиглуулдаг юм бэ гэдгийг орон нутагт явж байхад иргэд хэлж байна. 

Танил талтай, эрх мэдэлтэй нь газрыг авдаг үзэгдэл гаарлаа. Газрын хуулийн хэрэгжилт ил тод бус байна. Ийм учраас Газрын тухай болон Ашигт малтмалын тухай хуулийн хэрэгжилт, газрын болон ашигт малтмалын лиценз олголт, АМНАТ-ын төлбөрийн тооллогод хяналт шалгалт хийх Түр хороо байгуулж, нээлттэй сонсголоор хэлэлцэх үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хороодын дарга нар, Засгийн газрын холбогдох сайд нарын бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.

Өөрөөр хэлбэл тусгайлсан ажлын хэсэг байгуулж байна. Газрыг гадаадын иргэнд 100 жилээр эзэмшүүлэх, ашиглуулах тухай хууль батлагдах ёсгүй гэж үзэж, хуулийн төслийг батлуулна.2013 оны Засгийн газрын үед баталсан Хөрөнгө оруулалтын хуулийн уг заалтыг хүчингүй болгох нь зайлшгүй шаардлагатай.Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга энэ талаар нэг байр суурьтай байгаа. Тус заалт нь хэдийгээр газрын тухай хуульд тусгагдаж, хэрэгжээгүй боловч үүд хаалгыг нээгээд орхисон нь хэзээ нэгэн цагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэж хардах үндэстэй байна. Буян хураасан нутгаа бурхдаас ч харамладаг түүхэн уламжлалтай Монголын ард түмэн газрынхаа төлөө онцгой анхаарч ажилладаг. Хяналт шалгалтын Ажлын хэсэгт Эдийн засгийн байнгын хороон дарга Ц.Цэрэнпунцаг, Ёсзүйн сахилга хариуцлагын байнгын хороон дарга Б.Баттөмөр, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дарга Б.Энх-Амгалан, Инновац, цахим бодлогын байнгын хороон дарга Э.Батшугар, ЦХХХ-ны сайд Н.Учрал болон Хууль зүйн сайд Б.Энхбаяр орсон бөгөөд хууль хяналтын байгууллагуудаас мэдээлэл авна.Ажлын дэд хэсгийг хууль, шалгалтын байгууллагууд эрдэмтэн, судлаач, шинжээч, ТББ-уудтай хамтран байгуулж гуравдугаар сарын 15-н хүртэл бэлтгэл хангахыг үүрэг болголоо" хэмээн ярилаа.

Газрын хуулийн төслийг боловсруулахдаа иргэн бүрд газар эзэмшүүлэх, нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжиж байгаа иргэдэд атар газар эзэмшихэд нь дэмжлэг үзүүлэх чиглэл өгчээ."Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа. Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын явцад ил тод болно.Урьдчилсан мэдээллээр нэг хүн нэр дээрээ 10, 30-аас дээш газар авсан нь олон байна. Аймаг, сумын түвшинд ч газар олголт хэл амтай байна. Улаанбаатарын үер, газын дэлбэрэлт газар олголттой салшгүй холбоотой. Энэ алдааг засах, үүний цаана байгаа хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэргийг илрүүлэх нь Түр хороо, ажлын хэсгийн гол чиглэл" хэмээн хэллээ.Газартай холбоотой санал, гомдлыг иргэдээс 1111 утсаар авах юм байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин