Б.Ууганбаяр: Өөрөө хэнэггүй байж болно, үр хүүхдээ аваад явах нь харамсалтай

2024-02-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлыг танилцууллаа. Мөн үеэр ард иргэдийн сонор, сэрэмжтэй байж, болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр анхаарууллаа. Тэрбээр "Онцгой байдлын байгууллага цаг агаарын мэдээллийг тухай бүрд нь хүргэж байна. 20 жилийн өмнөхтэй харьцуулбал Монгол Улсын хэмжээнд ямар ч газарт мэдээлэл очих бүрэн боломжтой болчихсон. Гамшгаас хамгаалах тухай хуулиар мэргэжлийн байгууллагын өгч байгаа заавар зөвлөгөөг ард иргэд дагана гэх заалттай. Хэдийгээр мэдээлэл өгөөд байгаа ч иргэд заавар зөвлөмжийг хайхрахгүйгээр хөдөө орон нутагт хөдөлгөөн үйлдэж, цасан шуурганд очоод гацчихсан, уул даваан дээр гараад зогсчихсон байдаг. Сүүлийн 72 цагийн хугацаанд маш олон хүн ийм нөхцөл байдалд орлоо. Энэ бүрд онцгой байдлын байгууллагаас машин техник, хүн хүчээ гаргаад ажилладаг. Мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагаагүй тохиолдолд ямар нэг хэмжээгээр нөхөн төлбөр төлүүлэхээс эхлээд хууль тогтоомждоо анхаарах хэрэгтэй. Энэ бол тэр хүний амь нас, эрүүл мэндийн төлөө л хэлж байгаа зүйл. Хүүхдүүд авч яваад төөрч будилсан, цасанд суусан тохиолдол их байлаа. Өөрөө хэнэггүйдээд явдаг юм гэхэд үр хүүхдээ аваад явна гэдэг харамсалтай. Бусад улс оронд, хамгийн ойрын жишээ нь Казахстанд цаг агаарын мэдээг олон нийтэд дамжуулсан тохиолдолд бүх хүн суурин газраа зогсоод, агаар хэвийн боллоо гэсний ард хөдөлгөөнөө үргэлжлүүлдэг. Энэ бол хариуцлага, соёл. Цаашид манай ард иргэд ойлгон ухамсарлаад өөрчлөгдөнө гэж найдаж байгаа" гэж байлаа.

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

Уржигдар 21 цаг 07 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Уржигдар 19 цаг 28 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Уржигдар 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Уржигдар 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Уржигдар 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Уржигдар 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Уржигдар 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Уржигдар 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Уржигдар 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Уржигдар 14 цаг 13 мин