“Бурхан хүсэл”-ийн эзэн Ж.Мөнхбат

2024-02-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАН

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 12-нд төрсөн өдөр  нь тохиож буй  УИХ-ын гишүүн асан, яруу найрагч  Ж.Мөнхбатыг онцолж байна. Тэрбээр  1979 оны хоёрдугаар сарын 12-нд  Архангай аймагт  төржээ.

Тэрбээр 2005 онд  “Бурхан хүсэл” шүлгээрээ "Болор цом -23" наадмын тэргүүн байрт шалгарсан билээ.

Бурхан хүсэл  

Мэнэнгийн тал мэт тархсан их эвийг нэгтгэж

Сэлэнгийн урсгал мэт их хүчийг хурааж

Ерөөлийн хадагт хүслээ ес болгон зангидаж

Есөн тугтаа хүчээ нэг болгож залбирсан

Өвгөдийн минь өв

Өрлөгийн минь эв

Мандаж гандаж зовсон эх орноо

Маргааш хайрлана гэвэл орой биш үү элгэн түмээн

Төрийн сүлд өршөө гэж сүүгээ өргөдөг үрэстээ

Төмөр мэд хатуурхвал буруу биш үү эх ороон Хадаг дэлгэсэн гарт чинь эв байна уу гэж

Хаан төрдөг гэрт чинь эе байна уу гэж

Хасбуу тамганы дардас бүтэн байна уу гэж

Хаан төрийн чинь сүлд босоо байна уу гэж

Бүтэн заяатай Монголын хаяа бүтэн байна уу гэж

Бүүвэйн дуутай гэрт чинь удам ариун байна уу гэж

Эх орныхоо дархан хилийг алтан шарилаараа зурсан

Эцэг өвгөдийн сүнс биднээс асууж байна

Эрхт төрийн сүлдэн биднээс асууж байна

Арга билэг зөрөлдсөн алтан соёнбо шиг

Арслан заан ноцолдсон аавын гэрийн хормой шиг

Ерөөл ерөөлийн нүд тааруулж хүслээ шивнэе

Есөн зоосны нүх таруулж хүслээ шивнэе.

Жадны үзүүрээр монгол гэдэг нэрийг

Хадны сүг зурагтай нь сийлж үлдээснийг амилуулж хайрла

Тургиж манддаг номхон улаан наран дор

Тулганы гал шиг бадарсан төрийг минь амилуулж хайрла

Буутай дайсан ирвээс онинд нь эхэлж орох

Бугтай нөхцөж ирвээс ширгэнд нь эхэлж орох

Булгилах энэ л зүрхнийхээ чин ганцхан хүслийг

Бурхан танд шивнэлээ шүү,

Бурхан чамайг бурхан өршөөг өө!

 Ж.Мөнхбат нь 2016 онд  МАН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, УИХ-ын гишүүн болсон.  Мөн  2016-2017 онд ЗГХЭГ-ын даргаар ажилласан. 

Боловсрол:

  • 1997 онд Архангай аймгийн 10 жилийн “Авьяас хөгжүүлэх тусгай сургалттай” цогцолбор сургууль,
  • 2002 онд Монгол улсын их сургуулийг улс төр, судлаач мэргэжлээр төгссөн

Ажилласан байдал:

  • 2002-2003 онд Улсын Их Хурлын даргын Ажлын албанд зохион байгуулагч
  • 2003-2004 онд Улсын Их Хурлын даргын шадар туслах
  • 2005 онд Ерөнхийлөгчийн Тамгын газарт референт
  • 2005-2007 онд Монгол Ардын Хувьсгалт Намын дэргэдэх МАСЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2008-2012 онд Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн ерөнхийлөгч
  • 2011-2013 онд МАН-ын төв хэвлэл “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч
  • 2012 онд Монгол Ардын Намын дэргэдэх НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын нарийн бичгийн дарга
  • 2013-2016 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013 оноос Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн гишүүн
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга

 

Ном

  • "Зүрхээ чагна (2005)

Кино

Дуу

  • Хундагаа өргөе, Чингис хаан хамтлаг

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Энэ луйварчин яахжаагаан их хуралд нэр дэвшиж идэж уухаа гүйцээх гэж байгаан байхдаа
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

15 цаг 45 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

16 цаг 2 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

16 цаг 56 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

22 цаг 26 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

22 цаг 26 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Уржигдар 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Уржигдар 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

2025-04-08
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

2025-04-08
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07