ЭМГЭНЭЛ

2024-02-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Дашдаваагийн МӨНХЗАЯА

 /1951-2024/

Хөгжмийн зохиолч, Удирдаач, Найраг баян хуурч Дашдаваагийн МӨНХЗАЯА нь 2024 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр өвчний улмаас таалал төгсөж, бид бүхэнд хүнд уй гашуй тохиолоо.

Д.Мөнхзаяа нь 1951 оны есдүгээр сарын 3-нд Архангай аймгийн Батцэнгэл суманд суманд Дашдаваагийн гурав дахь хүүхэд,  айлын ганц хүү болон мэндэлжээ. Бага насандаа эцэг эхийн дэргэд хүмүүжиж, улмаар Хөгжим Бүжгийн Сургуульд хуучир хөгжмийн мэргэжлээр суралцан төгсч, 17 насандаа Монголын Ардын Армийн эгнээнд хөл тавьсан цагаас хойш эргэлт буцалтгүй Цэргийн Хөгжмийн урлагт хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гавьяатай хүн билээ.

 Тэрбээр 1968 онд Монголын Ардын Армийн 111 дүгээр ангид цэргийн алба хааж, тус ангид бага дэслэгч цолтой хөгжмийн салаанд, 1972 онд Сэлэнгэ аймгийн Бугантын Цэргийн ангид Хөгжмийн салаан дарга, 1976 онд Ардын Армийн 032 дугаар ангид хөгжмийн салаан дарга, 1977 онд Ардын Армийн Ансамблийн хөгжмийн багш, удирдаач 1979 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хөгжмийн салаан дарга, клубын дарга, 1982 онд Ардын Армийн 234 дүгээр ангид Ротын дарга, 1985 онд Ардын Армийн 208 дугаар Дивизэд Ротын дарга, клубын дарга, 1987 онд Ардын Армийн 126 дугаар нэгтгэл Зүүнбаян Гарнизоны Офицеруудын ордонд хөгжмийн багш, найруулагч, Уран сайхны удирдагч, 1991 онд Төв аймгийн Хөгжимт Драмын Театрт найруулагч, уран сайхны удирдаач, “Морин эрдэнэ” чуулгыг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагчаар ажиллажээ. 1996 онд "Толь" сонин, "Даяар Монгол" сонинг үүсгэн байгуулж эрхлэгч, ерөнхий захирлаар, 1999 онд Соёл Урлагийн Их Сургуульд Театр Урлагийн факультетад Мюзик Холл ангид хөгжмийн багш, 2006 онд ЦДБЭЧ-д Ардын найрал хөгжмийн удирдаач багш, 2014 онд "ЦЭРГИЙН АЛДАР" дайчин ахмадын чуулгыг үндэслэн байгуулж уран сайхны удирдагч, захирлаар ажиллаж байв.

Д.Мөнхзаяа нь өөрийн ухамсарт амьдралынхаа 50 гаруй жилийг соёл урлагийн салбарт зориулахын зэрэгцээ олон зуун цэрэг дайчин, сонсогч, оюутан сурагчдыг сургаж, бэлтгэж ирсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний бэлтгэл дэд хурандаа байлаа.

Түүний зохиосон гайхамшигт бүтээлүүд болох "Бодрол аяз", "Эхчүүдэд зориулсан бүүвэй", "Дуурсах хөлгийн төвөргөөн", "Намрын уянга", "Хорвоон тавилан", " Уянгын шаглаа", ''Хайрын дуутай Халх гол", "Дагина ээж" зэрэг 300 гаруй зохиолын болон найрал, дан найрал дуунууд мөн Симфони оркестор , Үлээвэр найрал хөгжимд зориулсан 30 гаруй бүтээл нь бидний сэтгэл зүрхэнд мөнхөд эгшиглэсээр байх болно.

Д.Мөнхзаяа нь ханьтайгаа 55 жил амьдарч, таван сайхан хүү төрүүлж өсгөсөн аав бөгөөд үг, үйл бүхэн хурц дайчин, дандаа эрч хүчтэй, амьдарсаар ирсэн билээ. Сайхан байхын үлгэрлэл дууриалал болсон таныхаа мэргэжлийн ур чадвар, өөрийгөө хөгжүүлж байдаг эрч хүчтэй зан чанарыг бид үргэлж дурсан бахархаж явах болно.

Та минь Монгол сайхан Эх орондоо, үр хүүхэд бидэндээ эргэн төрөөрэй.

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ!

Гэр бүл, үр хүүхдүүд нь

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

13 цаг 7 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

13 цаг 7 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

13 цаг 7 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

13 цаг 7 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

13 цаг 7 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

13 цаг 7 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

13 цаг 7 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

13 цаг 7 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

13 цаг 7 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

13 цаг 7 мин