Чилид түймэр дэгдсэнээс болж 51 хүн амиа алдлаа

2024-02-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАНДИН

Чилийн төв хэсэгт гарч буй ойн түймрийн улмаас амь үрэгдэгсдийн тоо өссөөр байна гэж Онцгой байдлын албаныхан мэдээлжээ. Одоогоор 51 хүн амиа алдсан харамсалтай мэдээлэл байна. Тус улсын төв хэсгийн Валпарайсо мужийн газар нутгийн 110 мянга гаруй хавтгай дөрвөлжин талбай утаанд бүрхэгдэж, гал сөнөөгчид нисдэг тэрэг, ачааны машинаар галыг унтраахаар тэмцэж байна. Галын голомт болоод байгаа тус муж нь нэг сая гаруй хүн амтай. Ялангуяа далайн эргийн аялал жуулчлалын хот болох Вина дель Мар орчмын бүсүүд хамгийн их хохирол амсаад байна. Аврах багийнхан гамшигт өртсөн бүх бүс нутагт хүрэхээр тасралтгүй ажиллаж байна гэж Чилийн албаныхан мэдэгдэв. Тус улсын ерөнхийлөгч Борик Габриэл "Нөхцөл байдал үнэхээр хүнд байна” хэмээн төвийн телевизэд ярилцлага өгөх үеэрээ хэлжээ.  Мөн “Ойрын үед амь үрэгдсэн хүмүүсийн тоо нэмэгдэх болзошгүй байна” гэж тус улсын Дотоод хэргийн сайд Каролина Тоха мэдэгдэв.
Энэхүү түймэр нь 2010 онд болсон газар хөдлөлтөөс хойшхи хамгийн том гамшгийн нэг болж байна. Тухайн үед газар хөдлөлтийн улмаас 500 орчим хүн амь үрэгдэж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2 цаг 43 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

3 цаг 0 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

3 цаг 53 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

9 цаг 23 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

9 цаг 23 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07