“Нүхт тур”-ынхны нүгэл, хамбын шунал хавсраад МИАТ-ийг өттэй хоол, гомдолтой зорчигчдоос салгахгүй бололтой

2024-02-04
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.АНАР

МИАТ ТӨХК ер нь л улстөрчид, бизнесийн бүлэглэлүүдийн шахаа хийж, хүслээ биелүүлдэг хэрэгсэл болчих гээд байдаг жишээ олон  бий. Түүний нэг нь Чой хамбын хамаарал бүхий "Нүхт тур" ХХК. 2009 оноос хойш нийт 15 жилийн хугацаанд 30 сая ам.долларын катерингийн үйлчилгээний гэрээг ямар ч тендер сонгон шалгаруулалтгүй шууд авч байсан баримт байдаг.  Монгол Улсад 2006 оноос эхлэн Тендерийн хууль үйлчилж байгаа ч хамба ламаар халхалсан том артай  "Нүхт тур" компанид даанч нөлөөлөөгүй л дээ.  Үүгээр ч зогсохгүй шилэн данс, медиа хяналт, тендерийн хууль маш сайн төгөлдөржиж буй энэ үед  тэднийх 15 жилийн турш тендергүй үйлчилгээ үзүүлсээр байгаа нь гайхалтай.

Тендер зарлах гэж оролдох бүрд нь ямар нэг саад, бэрхшээл үүсгэчихдэг. Гомдол гаргах замаар зогсоочихдог. Д.Чойжамц хамба төрийн томчуудын өрөөнд орж сууж байгаад л  МИАТ ТӨХК-ийн удирдлага руу яриулчихдаг. Сүүлийн өдрүүдэд энэ үйл явдал бас л давтагдаж байгаа бололтой. Учир нь МИАТ ТӨХК оны өмнөхөн тендер зарлаж, “Ред Рок” катерингийн үйлчилгээ үзүүлэхээр болж л дээ. Гэтэл өнөөх буян номын эзэн Хамба гуай маань  “архираад”, гар хөлүүд нь арвалзаад бөөн асуудал үүсгэв бололтой.

МИАТ-ийн удирдлагууд ихэнх нь залуучууд. Тиймдээ ч нэлээдгүй өөрчлөлтүүдийг зоригтой хийж харагдсан. Ц.Анандбазараас ангижирч, шатахуунаа хямд авдаг болсноор тийзийн үнээ овоо сайн буулгаад өнгөрөгч онд нислэгийн хүрээгээ ч сайн тэлсэн. Одоо хүмүүсийн хамгийн их гомдол гаргадаг хоолны үйлчилгээгээ шинэчилье гээд хөдөлтөл “Нүхт”-ийнхэн “нүхэнд унагахаар” элдэв янзаар оролдож эхэлжээ.

“Нүхт тур”-ийн хоолноос юу ч гарч магадгүй. Өт, үс, эрэг, шураг, сатурк гээд өмнө нь өчнөөн л баримтуудыг зорчигчид дэлгэж байсан. Гэтэл хоолны чанараа сайжруулах талаар арга хэмжээ авахын оронд өөр байгууллагыг оруулахгүй дангаараа даналзах сонирхолтой “Нүхт тур”-ынхныг хууль хяналтынхан нүдээ аньж, чихээ бөглөж өнгөрүүлээд байдаг нь ямар учиртай юм бол доо. 

Хоолны чанар стандартын тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэг л байсан. Хангалттай шүүмжлэл өрнөж байна.  Гэвч Нүхтийнхэн нүхээ малтсаар.  Хамгийн сүүлд гэхэд “Эргэлт” сайтынхан эрэн сурвалжилсан билээ. Тэд “1992 оноос хойш Монголын бурхан шашны толгойд байсан хамба Д.Чойжамц Д.Хоржав гэгчээр халхавч хийж, сүүлийн 15 жилийн хугацаанд “Нүхт тур” ХХК-аар дамжуулан “МИАТ”-д катерингаар колончилжээ. Хэрвээ аялал жуулчлалын салбараа сэргээхийг хүсэж байвал, гадаадын жуулчдаа үстэй, үнэртэй хоолоор үргээмээргүй байвал ар нь хэн байхаас, хэр том байхаас үл хамааран “Нүхт тур” ХХК гэх “катерингийн колончлол”-ийг зайлуулъя” гэдгийг дурдсан байна.

 

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

2 цаг 47 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

3 цаг 4 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

3 цаг 58 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

9 цаг 28 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

9 цаг 28 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07