Дэлхийн энтэй хүн

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.ЦЭРЭННАДМИД

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа хоёрдугаар сарын 1-нд төрсөн өдөр нь тохиож буй Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, шинжлэх ухааны доктор, УИХ-ын гишүүн асан эрхэм хүн Шагдарын Отгонбилэгийг онцлов. Тэрбээр 1952 онд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төржээ.

 Шагдарын Отгонбилэгийг олон түмэн дэлхийн энтэй хүн байсан гэж үнэлдэг юм.Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул тэрбээр бүр бага наснаасаа л авъяас билгэ нь тодорч харагдсан гэдэг. Ерөнхий боловсролын дунд сургууль дараа нь ЗХУ-ын Иркутск хотноо Политехникийн их сургуулийг онц дүнтэй төгсгөсөн. Тэнд оюутан байх хугацаандаа оросын ард түмний амьдрал ахуйг судлахаас эхлээд орос, англи хэлийг ахьсан түвшинд сурсан юм билээ.

Хөдөлмөрч шилдэг оюутан байсаных нь дурсгал болгож тус сургуулийн уул уурхайн маркшейдрийн тэнхмийн хаалган дээр “Ш.Отгонбилэг энд суралцаж байв” гэсэн үг бүхий гэрэлт самбар байдаг аж.

Тэрбээр уул уурхай инженер үндсэн мэргэжилтэй ч улс төрийн эдийн засаг, түүх, нийгмийн салбарын талаар шинжлэх ухааны үндсийг судлан суралцжээ.  Сургуулиа төгсгөж ирээд Уул, уурхайн яаманд мэргэжилтнээр анх томилогдсон бол удалгүй газар, хэлтсийн дарга болсон. Энэ үеэсээ л эрдмийн ажлаа эхэлсэн байна.

Тэгээд “Эрдэнэтийн орд газрын хүдрийн чанар, агуулгыг дундачлах нь” гэсэн сэдвээр Москвагийн их сургуулийн эрдмийн зөвлөлд шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалжээ.

Түүний эрдмийн ажил, судалгааны үр дүн нь уул уурхайн ажлын хүндхэн асуудлыг шийдвэрлэхэд маш том алхам болсон гэж эрдэмтэд үнэлдэг.

1989 онд Ш.Отгонбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн захирлаар томилогдоход улс орон зах зээлд шилжих үе таарч эдийн засгийн хямрал ид байж. Олон үйлдвэрүүд хаалгаа барьсан гэдэг. Тэгвэл Ш.Отгонбилэг уг үйлдвэрийг зөв туйлын чадварлаг удирдан хямралд нэрвэгдэхгүйгээр үйлдвэрлэлд эрс шинэчлэлт хийж улмаар хүдэр олборлолтоо нэмэгдүүлж туслах хэсгүүдийг зохих хэмжээгээр өргөтгөж чаджээ.

Мөн боловсон хүчний бодлого алдагдаж боловсролын системд ч уналт бий болсон хүнд үед Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнуудыг гадаад, дотоодод суралцуулж мэргэжлийг дээшлүүлсэн юм.

Тиймдээ Эрдэнэт гэх дэлхийн жишигтэй том үйлдвэрийг боловсон хүчнээр хангах ажил 1976-1986 онд энэ хүний зохион байгуулалтын гарамгай чадварын дүнд хэрэгжсэн гэж ажил, бүтээлийнх нь түүхэнд бичигдсэн бий.

Улмаар 1996 онд үйлдвэртээ түшиглэн Технологийн дээд сургуулийг байгуулжээ. Энэ сургуулийн нээлт дээр Ш.Отгонбилэг хэлэхдээ:

-Цаашид энэ сургууль нь сургалт үйлдвэрлэлийг эрдэм шинжилгээ, судалгаа, төслийн ажилтай хослуулсан цогцолбор байх юм хэмээсэн нь биелэлээ олжээ.

Тиймдээ 2001 онд тус сургуулийг Ш.Отгонбилэгийн нэрэмжит болгосон байдаг. Түүнийг идэр залуугаасаа эх орныхоо уул уурхайн салбарт сэтгэл зүтгэл, оюун чадвараа дайчлан зүтгэж Эрдэнэт үйлдвэрийг дэлхийн дайтай болгон хөгжүүлсэн шилдэг мэргэжилтэн, гарамгай удирдагч гэж гавьяаг нь үнэлж Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртээсэн юм.

Мөн Эрдэнэт үйлдвэрийг Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан “Баатар үйлдвэр” гэх эрхэм цолтой болгосон билээ.

Мартах ёсгүй хүн гэж бий. Тийм хүний нэг нь Отгонбилэг мөн гэхийн зэрэгцээ монголчууд түүнийг дэлхийн энтэй хүн гэж үнэлдэг байх юм.

Хамт ажиллагсад болоод ойр дотныхон нь Монголын нэрийг дэлхийд Эрдэнэт үйлдвэр, Отгонбилэг хоёр гаргасан гэж магтдаг нь ч нэгийг хэлдэг байхаа. Эрдэнэтийн Технологийн сургуулийн багш Д.Отгонбаатар

-Ш.Отгонбилэг алсын хараатай, маш далайцтай сэтгэдэг, бодлого нь өргөн цар хүрээтэй ёстой л энэ нийгмийн цаг үед зохицсон шилдэг менежер байлаа.

Түүний гавьяат үйлс нь өнөөгийн Эрдэнэтийн хөгжлийн үндэс суурийг бүрдүүлж өгсөн юм. Эрдэнэтийн тухай ярихаар Отгонбилэг гэдэг алдартай хүнийг орхигдуулж огт болохгүй. Улс орны мандал хөгжлийн үеийн нэг биет төлөөлөгч нь түүнийг гэдэгтэй хэн ч маргахгүй дээ гэж хэлсэн байдаг.

Хүн сайн явахад нутгийнх нь уул толгод баярлаж өндөлзөж байдаг гэдэг дээ.

Тийм болохоор төрөлх Дөрвөлжин сумынх нь нутагт байдаг “Сартуулын цагаан овоо” Ш.Отгонбилэг гэдэг хүний хойноос одоо ч ”босон суун”  байдаг болов уу.

Энэ нутагт Хойд буурлын уулнаа тэмээний бөх шиг хоёр шовх, элгэн байц хадтай түүний хөтөл дээрх туг дарцаг, хадаг яндар нь намирсан бэсрэг овоо бий. Түүнийг “Сартуулын цагаан овоо” гэдэг ажээ.

Эх сурвалж:www.polit.mn 

tiim shuu. tengerees harj l bgaa bh daa
Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

1 цаг 35 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

1 цаг 52 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

2 цаг 46 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

8 цаг 15 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

8 цаг 15 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07