Б.Жавхлан: Даатгалын зах зээлийг идэвхжүүлэх хуулийн төслийг өргөн барина

2024-02-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

 

-Манай улсын даатгалын зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Улс орны  санхүүгийн зах зээлд банк, даатгал, хөрөнгийн зах зээл гэсэн гурван тулгуур суваг байдаг.  Үүний дагуу чиглэл бүрийн үүргийг  бүрэн гүйцэтгэвэл санхүүгийн зах зээл тогтвортой байна.  Өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн сул хөгжсөн зах зээл бол даатгалын зах зээл. Үүнийг хоёр  үзүүлэлтээр хэмждэг. Нэгдүгээрт, даатгалын зах зээлийн идэвхжил буюу  нийт даатгалын хураамжийг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж буй хувь хэмжээ.  Олон улсад энэ нь  6-7 хувь байдаг бол манайд  0.6 хувь байна. Хоёрдугаарт,  даатгалын хураамжийг нэг хүнд ноогдож буй ноогдлоор нь хэмждэг. Энэ нь  манай улсын хувьд 87.8 мянган төгрөг.  Энэ нь олон улсын дунджаар 200-300 ам.доллар  гэсэн үг. Үүнийг харьцуулахад 7-8 дахин бага байна. Энэ хоёр үзүүлэлт сул байх тусам даатгалын зах зээлийн эрсдэл төрд ирж байдаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийн мөнгөөр буюу аливаа гамшиг ослын эрсдэлүүд төсөв дээр ирэх магадлал өндөр байгаа юм.  Тиймээс цаашид энэ эрсдлийг  бууруулах, даатгалын зах зээлийг идэвхжүүлэх, иргэд, ААН-үүдийн даатгалд хамрагдах мэдлэгийг сайжруулах, төрөөс зохицуулалт хийж өгөх мөн даатгалын компаниудын санхүүгийн, нөхөн төлбөрийн хариуцлагыг идэвхжүүлэх шаардлага гарч ирж байна.

-Хамгийн сул хөгжсөн нь  даатгалын зах зээл байна гэлээ. Үүнд нөлөөлж буй  хүчин зүйл нь юу вэ?

-Одоогийн байдлаар төрийн оролцоо, эрсдлийг бууруулах, санхүүгийн зуучлалын компаниудын идэвхийг  сайжруулах зорилгоор 22 салбар хуулинд Албан даатгалын заалтууд байдаг. Гэсэн эдгээрийн хэрэгжилт, гүйцэтгэл муу байдаг учраас даатгалын зах зээл  бидний  хүсэн хүлээсэн шаардлагыг хангатал хөгжиж чадахгүй байна.  Тийм учраас Даатгалын хууль, Даатгалын зуучлалын хууль, Жолоочийн хариуцлагын даатгалын хууль,Гамшгийн болон ослын үеийн даатгалын тухай хуулийг мэргэжлийн байгууллага болох СЗХ-оос Сангийн яамтай хамтран хэлэлцүүлэхэд бэлэн болж байна.  Ирэх намар  чуулган эхлэхээр энэ хуулийг өргөн барьж, ойрын хугацаанд батлах шаардлагатай болж ирж байгаа.

-Даатгалын салбарын холбогдох хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулснаар ямар  үр дүнд хүрэх боломжтой вэ?

-Даатгалын тухай хуулийн дагуу Сангийн яам даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал боловсруулах, Засгийн газрыг даатгалын бодлогын зөвлөгөөгөөр хангах эрхийг хэрэгжүүлж байгаа. Харин  Санхүүгийн зохицуулах хороо нь даатгалын үйл ажиллагааг  зохицуулах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлж байна. Даатгалын салбарт тулгамдаж буй заавал даатгалын буюу хохирогчийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтын хэрэгжилтийг хангуулах, түүнд тавих хяналтыг сайжруулах, гамшгийн эрсдэлийн даатгалын тогтолцоог бүрдүүлэх, даатгалын компаниудын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, дотоодын давхар даатгалын тогтолцоог дэмжих зорилгоор эдгээр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулна. Мөн  ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр ажиллаж байгаа. 

Даатгалыг олон нийтэд таниулах, нэг хувийн өөрчлөлтийг нийгэмд бий болгох зорилго бүхий “Жилийн хамгийн том  нэг хувь” нөлөөллийн аяныг даатгалын салбарынхан болон мэргэжлийн холбоодтой хамтран зохион байгуулахаар  төлөвлөж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 1. ПҮРЭВ ГАРАГ. № 22 (7266)

 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 59 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 1 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 13 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 19 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 21 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 39 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 39 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18