Шинэ Элчин сайдыг хүлээж авч уулзлаа

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Япон улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ирсэн ноён Игавахара Масарүг хүлээж авч уулзлаа. Тэрбээр өнгөрсөн оны 12 дугаар сард Элчин сайдын албаа хүлээн авч үүрэгт ажилдаа орсон. Өмнөх Элчин сайд Кобаяши Хироюки нутаг буцахынхаа өмнө надтай уулзахдаа шинээр ирэх Элчин сайдын тухай Японы Гадаад харилцааны яаманд Монголын асуудлыг, түүнчлэн Хөгжлийн албан ёсны туслалцааны асуудал зэрэг чухал албан тушаал хашиж байсан арвин туршлагатай хүн ирнэ гэж байсан юм. Кобаяши гуайн хэлснээр Монголын тухай арвин мэдлэгтэй, дипломат албаны туршлагатай бас их энгийн хүн гэдэг нь уулзалтын үед анзаарагдсан. Уулзалтын эхэнд ноён Элчин сайдад шинэ албанд томилогдон ирсэнд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа өргөжин, шинэ утга агуулгаар баяжин хөгжиж буйд талархалтай байна. Ялангуяа энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэлийн өндөр түвшинд хүрч хөгжиж буй энэ үед хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахын төлөө идэвхтэй хамтран ажиллаж байгаа юм. Монголын ард түмэн Японы Засгийн газар, ард түмэнд гүн талархалтай, хүндэтгэлтэй ханддаг. 1990-ээд оны эхэнд монголчууд ардчилал, зах зээлийн нийгмийг сонгож улс орны эдийн засаг, ард түмний амьжиргааны түвшин маш хүнд байхад Япон улсын Засгийн газар, Японы ард түмэн хамгийн түрүүнд гар сунган тусалж донор орнуудыг манлайлсан билээ.

Монгол Улсын Засгийн газар 2023 оны хоёрдугаар сарын 14-нд буюу одоогоос нэг жилийн өмнө Ковид-19 цар тахлын онцгой дэглэмийг цуцалсан. Сүүлийн гурван жилд дэлхий нийтээр тархсан коронавируст цар тахлыг хохирол багатай даван туулахад Япон улсын үзүүлсэн туслалцаа дэмжлэг асар их бөгөөд цар тахлаас үүдэлтэй хямралыг арилгахад ч манай улсын эрүүл мэндийн салбарт цаг үеэ олсон, нэн чухал хэрэгцээ, шаардлагатай буцалтгүй тусламжийн олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн билээ. Ялангуяа 2020 онд цар тахлын үед манай улсад “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн хөтөлбөр”-ийн хүрээнд 1,0 тэрбум иенийн санхүүжилт бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгсэл нийлүүлэх төслийн бус буцалтгүй тусламж, 883 сая иенийн санхүүжилт бүхий “Ковид-19 халдварт цар тахлын хямралыг арилгахад яаралтай тусламж үзүүлэх хөтөлбөр”-ийг тус тус амжилттай хэрэгжүүлж, хүн амыг вакцинжуулах үйл ажиллагааг дэмжиж 21.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг олгож, манайд нэн шаардлагатай хүйтэн хэлхээний дэд бүтцийг сайжруулж, вакцин худалдан авахад дэмжлэг үзүүлсэнд Засгийн газар, эрүүл мэндийн салбарын нэрийн өмнөөс талархал илэрхийлэв. Шинэ Элчин сайдтай уулзсаных хэд хэдэн санал тавилаа. Зүрх судасны төвтэй болоход дэмжлэг үзүүлэхээс гадна эрүүл мэндийн салбарын менежментийг сайжруулах, үйлчилгээний стандартыг хэрэгжүүлэх, эмчилгээ, оношилгооны шинэ технологи нэвтрүүлэхэд Япон улсаас сурах зүйл их байгааг хэлсэн.

Игавараха Масарү Элчин сайд Монгол Улсад ажиллахаар ирсэндээ тун их баяртай байгаа гээд Монголд анх 1988 онд ирж байв. Түүнээс хойш 1991 онд Японы Ерөнхий сайд Т.Кайфүгийн айлчлалын бэлтгэл хангах багт ажиллаж, мөн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох зэрэг ажлаар болон хувиараа арав гаруй удаа ирсэн гэнэ. Монгол Улсын ёс заншил, түүх соёл, нийгэм, улс төр, аж амьдралын талаар сонирхож уншиж судалсан зүйл минь арвин, харин Кобаяши Элчин сайд шиг монголоор сайн ярьж чаддаггүй минь ганц дутагдал минь хэмээн хошигнож байсан. Тэрбээр өнгөрсөн зун Улаанбаатарт болсон үерийн гамшгийн үед халдварт өвчин тархахаас сэргийлж ариун цэврийн байгууламжийг сайжруулах, ус зайлуулах тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд зориулан Японы Засгийн газраас энэ санхүүгийн жилд 1,8 сая ам.долларын санхүүжилтийг НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан олгохоор болсныг дуулгалаа. Мөн тус улсаас явуулын амбулаторийн 4 машиныг манайд хүлээлгэж өгөх юм.

Эх сурвалж: ЭМЯ

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18