Д.Амарбаясгалан: Шинээр бүртгэсэн хүүхдүүдийн хувьцаа хүүхдийн мөнгөний дансаар орно

2024-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

П.АМГАЛАН

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг холбогдох албаныхан танилцууллаа. Энэ үеэр   "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашиг тараах асуудлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өгөв.

   -Өнгөрсөн онд  "Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгчийг томилж үйл ажиллагааг сайжруулах, ашиг орлогыг нэмэгдүүлэх үүрэг өгсөн байдаг. Энэ чиглэлийн хүрээнд  2022 оны ногдол ашгийг тараахтай холбоотой асуудлыг хойшлуулах чиглэлийг Засгийн газраас өгсөн. Өнөөдөр  "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 2022 оны жилийн эцсийн тайлан,  2023  оны жилийн  эцсийн хүлээгдэж буй тайлан зэргийг   харгалзан үзээд энэ оны  нэгдүгээр сарын 17-нд УИХ -аас батлагдсан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг шинээр бүртгэгдэх холбоотой асуудал тогтоол  батлагдсантай холбоотой өнөөдөр Засгийн газрын  хурлаар энэ асуудлыг авч хэлэлцлээ. Энэ онд батлагдсан УИХ-ын тогтоолоор 893 мянган буюу 12 нас хүртлэх бүх хүүхэд 1072 хувьцаа эзэмших болсон юм. Ингэснээр хүн амын 90 гаруй хувь нь хувьцаа эзэмших боломжтой болсон. 2015 Ч.Сайханбилэгийн Засгийн газар "Сайн хувьцаа" гаргаж, зарим ахмад, оюутан, иргэд хувьцаагаа зарах боломж олгосон. Хувьцаагаа бүрэн болон хэсэгчлэн зарсан.

   Ингэснээр 90 хувь нь ногдол ашиг эзэмшиж байгаа юм. 2022 онд "Эрдэнэс Тавантолгой" ХК 1.3 их наядын ашигтай ажилласан. Нэгж хувьцаа 108 төгрөг татварын өмнөх дүнгээрээ 1072 хувьцаанд ногдох ашиг 116 мянган төгрөг болж байна. Хувьцаа авагч нь ХОААТ болон татвар төлж, 104 мянган төгрөг өнөөдөр иргэдийн дансанд орно. 2.5 сая иргэний хувьцаа өөрийн бүртгүүлсэн брокерийн компаниар дамжиж орно. Харин шинээр бүртгэсэн хүүхдүүдийн хувьцаа хүүхдийн мөнгөний дансаар орно. 2023 оны жилийн эцсийн тайлан хоёрдугаар сарын 10-нд эцэслэгдэнэ. Ингээд Үндэсний аудит  газраас аудит хийж гуравдугаар сарын сүүлч, дөрөвдүгээр сарын эхээр иргэдийн дансанд шууд орох юм.  2023 оны ногдол ашиг 3.2 их наяд түүнээс иргэдэд ногдох ашиг нь 864 тэрбум төгрөг байна. Нэгж хувьцаа нь 267 төгрөг буюу 1072 хувьцаанд 257 мянган  төгрөг олгох юм. Ингэснээр 2022, 2023 оны ногдол ашиг болох 361 мянган төгрөгийг иргэдэд олгох боломжтой болж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

55 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2 цаг 34 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

6 цаг 54 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

6 цаг 58 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

7 цаг 7 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

7 цаг 12 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

7 цаг 24 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

7 цаг 26 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

7 цаг 47 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

7 цаг 49 мин