Ээлжит бус чуулганыг ирэх сарын 5-нд хуралдуулна

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 5-н буюу ирэх даваа гарагт хуралдуулахаар болжээ. Ээлжит бус чуулганаар цагаан сарын өмнө иргэдэд "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцааны ногдол ашиг тараахтай холбогдуулан Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцэх юм байна.

Мөн нийслэлийн газар олголтын асуудлаар Түр хороо байгуулах саналыг Засгийн газраас УИХ-д хүргүүлэхээр болоод байна. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр  "Нийслэл хот маань дарьтай хот болж хувирсан байна. Энэ бүхний уг үндэс нь сүүлийн 20 жилийн газрын авлигын асуудал. Үүнээс болж өнөөдрийн Улаанбаатарыг хэн ч удирдаад асуудлыг шийдэх боломжгүй түвшинд тулсан байна. Тиймээс газар олголт, нийтийн тээвэртэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газрын хүрээнд биш УИХ-ын түвшинд хянан шалгаж, иргэд олон нийтийг мэдээллээр хангах нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулж, Түр хороо байгуулж, миний бие ахалж ажиллах үүрэг чиглэл авлаа. Ээлжит бус чуулганаар Түр хороог байгуулах асуудал яригдах байх" гэсэн юм.

Түүнчлэн ээлжит бус чуулган хуралдуулсан тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн 2024 оны нэгдүгээр дүгнэлтийг хэлэлцэх шаардлагатай болсон. Учир нь, намрын чуулганыг завсарлуулсан өдөр Цэц дунд суудлаа хуралдуулж иргэн С.Номынбаясгалангийн гаргасан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.3 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн юм. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйл буюу нэр дэвшигчдэд тавих шаардлагад “Сүүлийн зургаан хүртэл жилийн хугацаанд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлд гишүүнээр ажиллаж байгаагүй” гэсэн заалтыг 2023 оны долоодугаар сарын 7-нд нэмсэн. Үндсэн хуулийн цэц уг заалт нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “… УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна гэж үзсэн. УИХ Цэцийн дүгнэлтийг чуулганы чөлөөт цагт хүлээн авсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхэлснээс хойш тав хоногт багтаан хэлэлцэн шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 13 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 14 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 27 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 33 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 35 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 53 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 53 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18