Уулаар нэг улстөрчид...

2024-01-30
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

Ойрд хөдөөгүүр хөл ихтэй байгааг анзаарав уу. Хөдөөх аймаг, сумд “хүний, өөрийн” улстөрчдийн хөлд дарагдаад байна, цаана чинь. Зуданд нэмэргүй ч зутарсхийсэн гишүүд уул, талаар их хэсэж байна. Намрын чуулган завсарласан. Тэд завтай болсон. Гэтэл, завтайдаа ч бас биш юм аа. Жил болгон л хаврын чуулган, намрын чуулган завсарладаг. Гишүүд ч зав зайтай болчихдог. Гэхдээ, өнөө хэд маань өдийд гадаадад л явцгааж байдаг сан. Тэгж байгаад цагаан сар дөхүүлээд ирнэ. Хөдөөнөөс сонгогдсон хэд нь Улсын, Аймгийн аварга малчид, тариаланчдын шагналыг бөөгнүүлж аваад л тойрог руугаа харайлгадаг. Хэвлэл дагуулахаа мартахгүй. Хотынхон нь сонгогдсон дүүргийнхээ хамгийн том зааланд ахмадуудыг голдуу цуглуулж байгаад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, гарын бэлэг гардуулдаг сан. Тэгвэл энэ жил гадаад явах нь баахан багасаж, ийн хээрээр гэр, хэцээр дэр хийн аймаг алгасаж давхилдаж байна. 
Гол нь энэ жил ээлжит сонгуультай. Сонгууль шинэ дүрмээр явна. Түүнд нийцүүлээд л хөрш аймгуудаараа хэсэж яваа нь тэр. Сонгуулийн шинэ хуулиар тэр гишүүн сонгогдсон ганц аймагтаа очоод буцах аргагүй болсон хэрэг. Ингээд л “...Ирэх сонгуулиар нэр дэвшиж магадгүй” гээд хуулиар багцлагдсан аймгуудаараа “танигдаж” яваа нь тэр. 
Улс төрд оршсон хугацаандаа урьж залаад ч үзэгддэггүй байсан том улстөрчид “..Амар байна уу” гээд уяан дээр нь буудаг болсон байна. Гишүүдээс гадна, УИХ-ын гишүүн болчих хүсэлтэй хүмүүс хөдөөгүүр зөрөлдөөд л давхилдаж байна. Товчхондоо, уулаар нэг улстөрчид...
Сонгууль болоход чилийсэн хэдэн сарын зай байна. Сонгуулийн сурталчилгааг хуульд 17 хоног гэж заасан. Гэвч, өнөөдөр албан бусаар ингээд эхэлчихэж байгаа аж. Тэр утгаараа, УИХ мөрөөдсөн улстөрчдөд 2024 оны зургадугаар сарын 28 хүртэл асар урт хугацаа байна. Мөн ч удаан хүлээнэ дээ. Гол нь, энэ урт хугацаанд сонгогчдод яаж таалагдах вэ гэдэг тэдэнд хамгийн хүнд байгаа л даа. Ирэх өдрүүдэд, хаврын уртад горилогчид юм юм л үзүүлэхээр шинжтэй байна. Учир нь шинэ залуу улстөрчид өөрийгөө танилцуулах, хуучин хэд нь үүх түүхээ цайруулах ажилтай. Түүнээс гадна бүс нутгаар нь судлах, танилцах шаардлага үүссэн. Их л юм болж таарна.
Ер нь бол энэ өөрчлөлт алсуураа маш зөв болжээ. Тойрог томссон. Бүр бүсчлэгдсэн. Тэр өөрчлөлтийг хэлж байна. 2024 оны сонгуулиар гарч ирсэн УИХ-ын гишүүд том ярьдаг болно. Баг, хорооны асуудал ярихгүй. 
Шулуухан хэлэхэд, аймгийнхаа хэдхэн сумыг “услаад” л гараад ирдэг улстөрчдийн үе дууссан юм байна.Тэр нь ч зөв. Ер нь тэгээд гуравхан аймгаас дэмжлэг авахгүй хүн улсын асуудал ярина гэж ч юу байх вэ дээ. Тэр агуулгаар бүсчилсэн том тойрог өөрөө ирэх УИХ-ын шалгуур нь болчихож байгаа юм байна. 
Анх яриад баталж байхад нь “...Залуус, шинэ улстөрчдийн боломжийг хаалаа” л гээд байсан. Үгүй юм биш үү. Эсрэгээрээ, улс төрд удсан, УИХ-д удаа дараа сонгогдсон, муу түүхтэй улстөрчдөд халтай байж мэдэхээр л байна. Хамгийн гол нь тийм төрлийн улстөрчдийг унагачихаар сэтгэл зүй сонгогчдод бий болжээ. Удсан байна. “...Унагах боломж бий” гэдгийг ч ойлгочихсон, мэдэрчихсэн байна. Үүнийг нь бас өнөөх улстөрчид гадарласан байгаа юм. Тойрог томсож, бүсчилсэнд уурлаж бухимдсан улстөрч олон л дуулдаж байна. Болдог бол буцаагаад аймаг аймагтаа сонгуульдах хүсэл сонирхол их л байгаа бололтой. 
Яагаад гэхээр, Манайхан угаасаа улс төрийн мэдлэг, мэдээлэл, мэдрэмж өндөртэй улс шүү дээ. Тэгэхээр зөвхөн аймгийнхаа ч гэлтгүй, Монголынхоо хэдэн улстөрчийн хэн нь хэн бэ гэдгийг тэр чигт нь л доторлодоггүй юм гэхэд гадарлана. Тэр тусмаа удаан жил улс даяар алдраа цуурайтуулсан улстөрчдийг улс даяараа мэддэг. Тэднийг тойрогт очсон ч, жагсаалтад бичигдсэн ч “танина” шүү дээ. 
Уг нь “...Танихгүй бурханаас таньдаг чөтгөр дээр” гэж үг бий. Энэ үгийг өнгөрсөн сонгуулиудаар мөн ч олон улстөрч ашигласан даа. Харамсалтай нь, “таньдаг чөтгөр”-үүдээ сонгоод алдсан. Нотолгоо хэрэггүй. Тоо баримт шаардлагагүй. Өнөөдрийн Монголын хөгжил, монгол хүний царай хоёр шууд хариулна. Тиймээс энэ 2024 оны УИХ-ын сонгуульд танихгүйгээ “дугуйлбал” онож мэднэ. Олон ч хүн тэгж яриад эхэлсэн байна даа. 

Эх сурвалж: www.polit.mn

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 3 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 16 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 22 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 24 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 42 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 42 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18