Жимсний гадаргуу дээрх пестицидийг арилгаж хэрэглэе

2024-01-29
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.АЛТАНГЭРЭЛ

 

“Зууны мэдээ” сонин өмнөх дугааруудад импортын болон дотоодын тариалан эрхлэгчдийн дундах пестицидийн хяналтгүй хэрэглээ, пестицидийн зөвшөөрөгдөх хэмжээнээс давсан жимс, хүнсний ногоо худалдаалагдаж буй талаар эрэн сурвалжлах нийтлэл хүргэсэн билээ. Жимс, нарийн ногооны гадаргуу дах пестицидийг арилгахгүй идсэнээр бамбай булчирхай, даавруудад өөрчлөлт оруулах, дархлалын системийг гэмтээн, хавдар, өмөн үү үүсгэх, хүний оюуны чадварыг сааруулах үйлчилгээтэйгээс гадна төрөлхийн эмгэг, гажиг, дутуу төрөлт, зулбалт, хүүхдийн бага жинтэй төрөлт зэрэг эрсдэлүүдийг үүсгэх аюултай гэдгийг эрдэмтэд судалсан байдаг.  Хэрэв та дэлгүүр хэсэх зуураа “Amura natural” брэндийн “Органик жимс ногоо угаагч шингэн” хэмээх бүтээгдэхүүнийг анзаарч харж байв уу? Энэхүү бүтээгдэхүүн нь Монголдоо анхдагч бүтээгдэхүүн аж. Бүтээгдэхүүний танилцуулга дээр пестицидийн бохирдлыг арилгах үйлчилгээтэй гэх нь сонирхол татсан тул үүсгэн байгуулагчтай холбогдож мэдээлэл авлаа.

“Amura natural” брэндийг үүсгэн байгуулагч химийн технологич Л.Хишигсүрэн “Бид өдөр бүр хүнсний хэрэглээндээ хэрэглэж буй жимс, хүнсний ногоог хэрхэн ариутган хэрэглэх, бохирдлыг нь гүйцэт арилгах талаарх мэдлэг хомс байдаг нь олон өвчний эх үүсвэр болдог. Мөн жимс жимсгэнэ, нарийн ногооны гадаргууд хадгалалтын нөхцөлийг сайжруулах зорилгоор гадаргууд нь тосон хамгаалалтыг цацдаг. Аль ч ногоо, жимсийг бордоогоор бордож, хортон шавжаас хамгаалах пестицидийн төрлийн бодис цацдаг тул нарийн ногоо, жимс жимсгэнээ зөвхөн усаар зайлж хэрэглэх нь хангалтгүй юм. Тиймээс найман сарын хугацаанд туршилт судалгаа хийн жимс ногоо угаагч шингэнийг зохион бүтээж, органик бүтээгдэхүүний органик гэрчилгээгээ шинэ оны өмнө гардан авч хэрэглэгчдэд хүргээд байна.

Хэт холын, хэрэгжүүлэхэд төвөгтэй мэт сэтгэгдлийг даван туулж, хэрэглээгээ өөртөө төдийгүй өргөн эх дэлхийд тустай хандлагаар солихын тулд ердөө л өдөр бүр ашигладаг зүйлсээ шинэчлэн сонгоход хангалттай шүү дээ.  Яг энэ сэдлээр бодож мэргэжлийн технологич инженерийн хувьд багагүй хугацаанд ажилласан туршлага, мэдлэг дээр суурилан бүтээсэн” хэмээн баяртайгаар ярьж байлаа.

Органик жимс ногоо угаагч шингэний түүхий эдэд нарс модны ханд, жамц давс, децил глюкозид ордог байна. Децил глюкозид нь бидний мэдэх эрдэнэ шиш, наргил модны самрын 100 хувь нөхөн сэргээгдэх түүхий эдээс гарган авсан байгалийн гаралтай эд аж. Энэ нь биологийн задралд ордог бодис учир цэвэрлэгч түүхий эдээр органик жимс угаагчийн найрлагад оруулсан байна. Энэхүү бүтээгдэхүүнтэй маань хамтран ажиллах, гэрээт борлуулагч болох хэн бүхэн манай үйлдвэрээс ирж авах боломжтой гэдгийг зочин маань манай сониноор дамжуулан шинэхэн харилцагчдадаа дамжуулсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 19 (7263)

 

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

Д.Амарбаясгалан: Чуулган хуралдаж байхад, давхардуулж үйл ажиллагаа зохион байгуулахыг хориглоно

1 цаг 50 мин
Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томилжээ

Дотоод хэргийн их сургуулийн захирлаар О.Зоригтыг томиллоо

2 цаг 7 мин
Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

Х.Ганхуяг: Ерөнхий прокурор та Төгрөг нуурын асуудал дээр анхаарч өгөөч

3 цаг 0 мин
“Лу”-ийн улс төр одоо л эхэлж байна

Ингэхэд, АН-ын дарга Гантөмөрийн овгийг яагаад заавал Лу хэмээн тодотгодог болсон бэ.

8 цаг 30 мин
П.Баяржаргал: Ээж минь миний дэргэд одоо байсан бол би инээж байгаад л эдгээх байсан

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ.

8 цаг 30 мин
Зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр зогсоолоо

Урин дулаан болж, цаг агаар дулаарснаар авто замын өнгөн хэсэг гэсэж, замын ача

Өчигдөр 06 цаг 00 мин
Шинэчилсэн найруулгын төслөөр хэвлэлийн эрх чөлөөг баталгаажуулж чадах уу?

1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өөрчлөхөөр сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд

Өчигдөр 06 цаг 00 мин
АН бүтэн болж, урагшилна гэв

Ардчилсан намын түүхт 35 жилийн ой  өчигдөр тохиолоо.  Тус намынхан ойн өдрөөрөө  Үндэсний бодлогын хороогоо хуралдуулж, улмаар Их хурлаа хийв. 

Уржигдар 06 цаг 00 мин
Д.Сайханчулуун: Олон улсын жишиг татварын алба болохоор алсын хараагаа тодорхойлсон

Монголын Татварын албаны дунд хугацааны стратеги амжилттай хэрэгжжээ. Энэ талаар Татварын удирдлага, олон улсын татварын газрын дарга Д.Сайханчулуунтай ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар АН-ын ҮБХ-ны тэргүүлэгчээр сонгогджээ

2025-04-07