Аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой

2024-01-25
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Газ ачсан машин осолдсоноос болж, гучаадхан настай гурван аврагч амиа алдлаа. Улс даяараа гашуудаж байна. “Албан үүргээ гүйцэтгэж яваад...” гэдэг албаны үгтэй эмгэнэлүүд хөвөрч байна. Гэвч бид өнөөдөр эмгэнэж, гашуудаад маргааш нь мартдаг. Ердөө сар илүүхний өмнө 20 гаруйхан настай аврагч бас амиа алдсан. Тэр үед бас л “...Хайран сайхан залуу, хайран амь” гэж халаглацгаасан. Тэгсгээд л чимээгүй болцгоосон. Ингэж сар гаруйхны дотор дөрвөн аврагч залуугийн алтан амь эрсэдлээ.

2023 оны арванхоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүрэг дэх орон сууцанд гал гарч, аврах ажиллагааны үеэр залуухан аврагч амь эрсэдсэн. Удаах нь уржигдар шөнө газ тээвэрлэж явсан машин Дүнжингаравын уулзвар дээр осолдож, гурван аврагч хорвоог орхилоо. Гол нь энэ аврагчид маань нийслэлд болсон ослын үеэр амь насаа алдав. “...Нийслэлд” гэдэг маань “...Цаг хугацаа хийгээд техник хэрэгслийн хамгийн боломжит тусламжийг хүргэх боломжтой нөхцөлд амиа алдлаа” гэсэн үг.

Орон сууцанд гал гарч 27-хон настай аврагч амиа алдахад ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян “...Манай аврагчид хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Аврагч маань ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй. Иргэдийн аюулгүй байдлыг хангаж, утаажилтын бүсээс гаргаж байх явцдаа угаартаж, ухаан алдсан. Эмнэлгийн байгууллагад хүргэгдсэн ч харамсалтайгаар амиа алдсан. Амиа алдсан алба хаагч маань удам дамжсан аврагч. Энэ жил БНСУ-д гал сөнөөгчийн сургуулийг төгсөөд ирсэн залуухан боловсон хүчин байсан. Холбогдох хуулийн дагуу мөнгөн тэтгэмж болон амь насны даатгалын мөнгийг нь олгоно” гэсэн. Тэгээд л өнгөрсөн. Тэгвэл тэрбээр уржигдар шөнө болсон эмгэнэлтэй явдлын талаар өчигдөр УОК-ын хурал дээр бас л “...Гал унтраах ажиллагаанд ямар нэгэн тактикийн алдаа гараагүй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гал унтраах удирдагч маань тухайн нөхцөл байдлын үнэлгээ хийх зорилгоор буугаад ажиллаж байх явцад 40 метрийн алслалтай ёмкость хүчтэй дэлбэрэлтийн улмаас шидэгдэж манай гурван алба хаагч харамсалтайгаар амиа алдсан. Онцгой байдлын алба хаагчид гэнэтийн ослын 50 сая төгрөгийн даатгалд хамрагддаг. Харамсалтайгаар амиа алдсан алба хаагчдадаа хуулийн хүрээнд асуудлыг шийднэ. 40, 100 метр гэдэг зүйл гал унтраах дүрэмд байхгүй. Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын обьект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргадаг” гэж ярив. 

Ер нь бол Онцгой байдлын аврагчдын ажил аюултай, бас эрсдэлтэй. Ажил, үйлдэл бүр нь амьтай холбоотой явдаг. Бусдын итгэл, аврал болдог хүмүүс л дээ. Гэхдээ “...Аюултай” гээд амиа алдах ёсгүй. “...Эрсдэлтэй” гээд ийм эмгэнэлтэй явдал гараад байж болохгүй. Өөрөөр хэлбэл, аврагчдын амь насанд ч аюулгүй байдал хэрэгтэй. Харин тэр нь хангагдсан уу. Энэ нь ОБЕГ-ын удирдлагатай шууд холбоотой.

Хамгийн гол нь ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян өчигдөр“...Хүн нэг бүрийн хамгаалах хувцас хэрэглэлийн хангалт 35-48 хувьтай байгаа. Дөрвөн алба хаагч дундаа тусгай зориулалтын хувцсаа дамжуулж хэрэглэдэг нь бодит үнэн” гэж яриад сууж байна. Гурван сарын өмнө ч хэвлэлд “...Аюулгүй байдлыг хангах үүднээс галын нөмрөг, утаат нөхцөлөөс хамгаалах тусгай зориулалтын баг, амьсгалын бие даасан төхөөрөмж гэх мэтчилэн нэн шаардлагатай бас өндөр үнэтэй ийм тоног төхөөрөмжөөр бүрэн дүүрэн хангагдаагүй. Цаашид энэ хангамжийг сайжруулах хэрэгцээ, шаардлага бол бий” гээд хэвлэлд ярьж байжээ. Генерал Г.Ариунбуян аврагчид, алба хаагчид нь ямар маш хүнд “хангалт”-тай ажилладгийг ингэж ярьсаар ирсэн. Гэхдээ тэр энэ нөхцөлийг сайжруулах талаар юу хийсэн бэ. Хариулт нь ч тодорхой байна л даа. Г.Ариунбуян нь 2020 онд ОБЕГ-ын даргаар томилогдсон. Бригадын генерал цолыг 2017 онд, хошууч генерал цолыг 2021 онд хүртсэн. Дарга болоод дөрөв дэх жилдээ, генерал цол хүртээд долоо дахь жилдээ ажиллаж байгаа юм байна. Гэвч тэрбээр энэ хугацаанд аврагчдынхаа “амьжиргаа”-г хангаж чадсангүй. Дээрээс нь, уржигдрын энэ ослын дараа Онцгой байдлын тусламжийн техник хэрэгслүүд ослын газарт нэвтрэхэд орц гарцны асуудал гарсан талаар эх сурвалжууд мэдээлж байна. Тэгвэл гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, хууль тогтоомжийн зөрчлийг арилгах нь Г.Ариунбуян генералын шууд хариуцсан ажил шүү дээ. Тиймээс тэрбээр “...Аврагч маань ажиллагааны явцад тактикийн ямар нэг алдаа гаргаагүй”, “...Өнөөдөр мөрдөгдөж буй дүрмийн дагуу тухайн галын обьект, голомтын тархалтын нөхцөл байдлыг үнэлээд гал унтраах ажиллагааг зохион байгуулж буй удирдагч шийдвэрээ гаргадаг” хэмээн хариуцлагаас бултсан зүйл яриад суух нь зохимжгүй байна. Тиймээс аврагчдын аюулгүй байдлын төлөө Г.Ариунбуян генерал огцрох ёстой. Дээр хэлсэн дээ, “...Аврагчдын амь насанд ч аюулгүй байдал хэрэгтэй” гэж...

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 25. ПҮРЭВ ГАРАГ. № 17 (7261)

 

улс байна даа энэ аюултай нүүр тулдаг хэдэн залуусдаа нэг бүрэн бүтэн хувцас хэрэгсэлээр нь хангаад өгч болдоггүй юмуу, хүний аминаас илүү үнэтэй хувцас уу тэр,
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

1 цаг 58 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

4 цаг 59 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 11 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 18 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 19 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 38 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 38 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18