“Өвдөх”-гүйгээр өөрчлөгдөхгүй: Автобус

2024-01-24
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДАМДИН-ОЧИР

 

Хотын захиргааныхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр автобусны чиглэлийг өөрчиллөө. Тэр нь иргэдийг ихэд бухимдуулав. Бухимдал эсэргүүцлээр солигдов. Тэгсэн учраас тодорхой 71 чиглэлийг хуучнаар нь явуулахаар болов.

Тэд ингэж “буулт” хийнгээ, энэ өөрчлөлтийнхөө шаардлага хийгээд шалтгааныг хэллээ. Албаны эх сурвалж үүнийг “...Сүүлийн хоёр жил эрчимтэй судалгаанд үндэслэн хийж уг шинэчлэлтийг хийж, нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлүүлсэн юм. Иргэдийн хамгийн их дамжин сууж буй цэгүүдийг тодорхойлсон” гэж тайлбарласан. Гэвч олон нийт тийм ч таатай хүлээж авсангүй. Эсэргүүцэн шүүмжлэв. Гэхдээ, ингэх нь зүй ёсны асуудал гэж болно. Өнгөрсөн долоо хоногийг хүртэл үйлчилсэн автобусны чиглэлүүд он удаан жил болчихсон. Хотынхон түүнд дасчихсан учраас тэр л дээ. Дээрээс нь энэ шийдвэрийг гаргагчид руу чиглэсэн улс төрийн дайралтууд ч нэрмэлээ.

Гэхдээ яаж ийгээд, ямар нэг байдлаар өөрчлөлт хийх цаг нь болчихсон. Улс орнуудын хот болгон өөрт тохирсон автобус, таксины маршрут хийдэг. Дөрвөн уулын дундаа давчуухан “өрсөн” Улаанбаатарт бол “уртын тээвэр” тохиромжгүй. Яг одоо концепц болгож хийгээд байгаа “богино эргэлт” л манайх шиг хотод хамгийн тохиромжтой шийдэл юм байна лээ. Тэгээд ч асуугаад сураад явах нээ, энэ “богино эргэлт”-ийг нэг өглөө босоод л шийдчихээгүй байгаа юм.

Шулуухан хэлэхэд, ямар нэг зоригтой шийдэлгүйгээр автобусны үйлчилгээг сайжруулах, цаашлаад түгжрэлийг бууруулах тухай ярих боломжгүй л дээ. Яагаад гэхээр, түгжрэлийн асуудал өөрөө “түгжрэл”-д орчихсон. Энэ нь нөгөө л “өнгөрсөн 30 жил”-тэй холбогдоно. Замаа өргөтгөөд автобус давхиулах боломж алга. Газар байхгүй. Бүгдийг нь зараад төлөвлөлтгүй “хот” өрчихсөн. Аргаа бараад хийсэн “...Автобус нэгдүгээр эгнээгээр зорчино” гэж шийдсэн ч тэр нь ачааллаа дийлэхгүй. Үлдэх эгнээнд нь зорчих автомашин үргэлж “зам хуваалцаж”, дүнд нь автобус ч түгжирдэг. Хотын нийтийн тээврийг хэрэгжүүлдэг автобусны худалдан авалтад хүртэл хулгай, авлига нүүрлэчихсэн. Тэр нь ил болоод хууль хяналтынхан шалгаж байна. Хотын үе үеийн албан тушаалтнуудтай хариуцлага ярихаар болчихоод байна. Яг үнэндээ, ингэлээ гээд зам өргөсөж, газар нэмэгдэхгүй л дээ. Ер нь бол автобусны чиглэл өөрчлөгдөж, түүнээс төрж буй реакцыг “...Ганцхан автобус, их сайндаа түгжрэлтэй холбоотой” гэж ойлгож болохооргүй болчихсон. Өөрөөр хэлбэл, Улаанбаатарын утаа, түгжрэл хоёр нийгмийн асуудал болоод удаж байна. Тийм л учраас одоогийн байгаа замаараа автобус асуудалгүй зорчих бодитой бөгөөд тохиромжтой өөрчлөлтийг зориглож хийхээс өөр аргагүй юм. Тэр утгаараа, үүнийг эхлүүлсэн нь сайн хэрэг. Энэ цаашаа үргэлжлэх учиртай. Мэдээж, хэрэг өөрчлөлт учраас, шинэ тутам хэрэгжиж байгаа учраас алдаа оноо байж л таарна.

Уг нь бидэнд автобус унааны асуудлыг ингэтэл томруулж, ужигруулахгүйгээр шийдэх хангалттай боломж, бас хугацаа байсан. Гэвч тэгж чадсангүй. Өнгөрсөн жилүүдэд хотын асуудал улсынхаас тасарч, “хот”-оор овоглосон улстөрчдийн бүлэглэлийн мэдэлд орсон. Тэд хотын удирдлагыг залгамжлах байдлаар, өртөөчлөн гартаа авч ирсэн. Нэг үгээр хэлбэл, хотын өмнөх удирдлагууд статус кво-гоо алдахгүйн тулд “аядуу тайван” бодлого барьж ирсэн. Нэгдүгээрт, өөрчлөлт хийх нь тэдэнд ашиггүй байсан. Хоёрдугаарт, өөрчлөхийг оролдсоноос улбаатай нийгмийн ийм эсэргүүцлээс тэд айж ирсэн. Тиймээс л “...Үүнээс өөр арга байхгүй, “...Ийм л байх ёстой”ойлголтыг бидэнд суулгачихсан. Тэгж л хотын бүх асуудлыг системийн хямралд оруулчихсан. Харин олон улсад онолчид “...Системийн хямралыг цогцоор нь шийдвэрлэхийг хүсэгч бээр хямралд өртсөн нийгмийн байгууллыг үндсээр нь өөрчлөхөөс өөр замгүй. Тийм бодлогын өөрчлөлт нь өнөөгийн байгаа статус-кво буюу хүчний харьцаанаас ашиг хүртэгчдийн эсэргүүцлийг өдөөнө. Хямралыг даван туулахын тулд тухайн хямралд хүргэсэн замналыг өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн замналыг өөрчлөхийг эсэргүүцэгчдийн эсэргүүцлийг хэчнээн хүчирхэг байгаад ч аль нэг нийгмийн бүлэг дангаараа давж чадахгүй. Зөвхөн өргөн хүрээг хамарсан нийгмийн эвсэл л давж чадна. Энэ өргөн хүрээтэй нийгмийн эвслийг байгуулахдаа хамтрах л ёстой” гэдэг. Тэгвэл өнөөдөр иргэд чиглэлээ нэхээд сүйд л болж байна. “...Өөрчилнө” гэдэгт тэд итгэхгүй байна гэсэн үг. Ингэлгүйгээр, үүнийгээ өөрчлөх ёстой. Угаасаа, өөрчлөлт болгоныг “өвдөлт” дагадаг. “Өвдөх”-гүй бол өөрчлөгдөхгүй. Өөр гарц бидэнд байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 16 (7260)

 

 

 

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

9 цаг 45 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

9 цаг 47 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

9 цаг 48 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

11 цаг 44 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

13 цаг 6 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

14 цаг 4 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

14 цаг 37 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

14 цаг 58 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

18 цаг 32 мин