Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд

2024-01-20
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Базарбямбын НЯМСҮРЭН

Улс төр, шуурхай мэдээллийн www.polit.mn  сайт “Polit” хуанли буланг өдөр бүр хөтлөн явуулж Монголын болон гадаадын онцлог эрхмүүдийн “Төрсөн өдөр”-ийг сануулдаг билээ. Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 20-нд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг 66 нас хүрч байна.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд, Тэргүүн шадар сайд, Ардчилсан намын дарга зэрэг албан тушаалуудыг шат дараалан хашиж явсан түүнийг ард түмэн тулхтай гишүүдийн нэг хэмээн үнэлэх нь бий . Тиймдээ ч өнгөрсөн 2020 оны сонгуулиар Орхон аймгаас бие даан нэр дэвшихэд нь Их хуралд итгэл хүлээлгэн сонгосон биз. 

Тэрбээр 1958 онд Увс аймгийн Улаангом хотод Норовынх гэдэг айлын тав дахь хүү буюу одонгийн хүү болон мэндэлжээ. Идэр есөөр төрсөн түүнийг  саахалт айлынх нь эмээ буюу нутгийнхны авгайлдгаар “Хүйсийн ээж” нь өлгийдөн авч, Н.Алтантуяа хэмээн нэр хайрласныг хожим 23 настайдаа Алтанхуяг болгон өөрчилсөн гэдэг.

Норов гуайнх нутаг усандаа алдартай ажилч хичээнгүй, цэвэр цэмцгэр айл байсан тул аав ээжийн амьдралын ухааны зах зухаас хэрхэн сурч, хүмүүжсэн тухайгаа өөрийн бичсэн “Оргил өөд” номдоо дурссан байдаг.

 

МУИС-ийн багшаас Ардчилсан холбоо руу “урвасан нь”

1990-ээд оны эхэнд тухайн үеийн сэхээтэн голдуу хүмүүс цуглаж нууц “хуйвалдаан” зохион байгуулж, өөрчлөлт шинэчлэлт ярин үзэл бодлоороо нэгдэж байсныг ардчиллаар овоглогчид дурсаж ярьцгаадаг. 30 гаруй настай идэр залуус дотор хэд хэдэн их сургуулийн багш байсны нэг нь МУИС-ийн Физикийн факультетийн багш Н.Алтанхуяг байв.

Нийгэм нэг л болохгүй байгааг өөрчлөх ёстой хэмээн эцсийг нь үзэхээр зориглон тэр үеийн шинэчлэл ярьсан залуусын эгнээнд орсон нь 1990 он. Түүнээс хойш голдуу “Соц дек”-ээр овоглож явсан тэр МСДН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болж, 1996 онд Ардчилсан нам анх удаа эрх баригч хүчин болоход Сонгинохайрхан дүүргээс сонгогдон Их хурлын гишүүн болж улс төрийн эхний том даваагаа давж байжээ. Ардчилсан намын засагласан дөрвөн жилд үймж бужигнасан олон Засгийн газар солигдсоныг ард түмэн одоо ч ярьдаг. Тэгвэл богино настай АН-ын Засгийн газрын нэгэнд Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсан тэрбээр 2004 оны Эвслийн Засгийн газарт Сангийн сайдын албан тушаалыг хашиж байв.

 

Олон толгойг зангидсан АН-ын дарга

Хоёр ч Засгийн газарт ажиллаж, намынхаа Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэвшсэн тэрбээр 2008 онд Ардчилсан намын дарга болсноор тархай бутархай фракциудын учрыг олж зангидаж чадсаныг одоо ч намынхан нь ярих юм билээ. Намынхных нь хүндэлдгээр А дарга дотоод дахь асуудлыг намжааж чадсаны ачаар 2012 оны сонгуульд Ардчилсан намаа ялуулж чадсан гавьяатай. 2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Ардчилсан нам олонх болоход намаа ялуулсан дарга Ерөнхий сайд болдог жишгээр Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүнээр ажиллаж эхэлсэн юм. Фракциудынхаа учрыг олж дөнгөдөг, нөгөө намын даргатайгаа нэгдэн “стандарт бус” Засгийн газар байгуулж, “шинэчлэлийн” Засгийн газар тэргүүлж явсан гээд улс төрд урт зам туулсан тэрбээр 2014 онд Ерөнхий сайдын албанаасаа бууснаас хойш нам гүм байсан бол 2020 онд Эрдэнэтийн сонгогчдын итгэлийг хүлээн улс төрд эргэн ирсэн билээ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1976 онд Увс аймгийн Улаангом сумын 10 жилийн дунд сургууль
1981 онд Монгол Улсын Их Сургууль биофизикч мэргэжлээр
АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1981-1990 онд МУИС-ийн ФМФ, Биофизикийн тэнхим, багш
1990-1992 онд Монголын Социал Демократ Намын нарийн бичгийн дарга
1992-1994 онд “Энэ өдөр” ББХК-ийн захирал
1994-1996 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайд
1999-2000 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
1999-2000 онд Монголын Социал Демократ Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2000-2001 онд Сонгинохайрхан дүүргийн АН-ын дарга
2001-2003 онд Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга
2004-2006 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Сангийн сайд
2006-2008 онд Монгол Улсын Их Хурал дахь АН-ын зөвлөлд зөвлөх
2008 онд Ардчилсан намын Бодлогын зөвлөлийн дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2008-2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд
2008-2014 онд Ардчилсан намын дарга
2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд “Хөгжил-Ардчилал” ТББ-ын тэргүүн
2017-2019 онд Ерөнхийлөгчийн зөвлөх
2018 онд “Нэгдмэл Монгол” ТББ-ын зохицуулагч
2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
Үхсэн нохойн баас. Энэ юу хийсэг юм Улс орныг сүйрлийн жалганд унагаж өөрөө баяжсан. Хүргэн дэнзэн 17 тэр бум. Үхлийн муугаар үхвэл таарна Сайн юм юуч байхгүй
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18