Хөдөөнөөс ирэгсдийн тоо буурч, хөдөөг зоригчдын тоо гурав дахин өсчээ

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Цар тахлын улмаас багагүй хугацаанд “хорио”-нд байсан эдийн засагт ногоон гэрэл асахтай зэрэгцэн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн.   Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд, боомтын сэргэлт, эрчим хүчний сэргэлт, аж үйлдвэржилтийн сэргэлт, хөдөөгийн сэргэлт, ногоон хөгжлийн сэргэлт, төрийн бүтээмжийн сэргэлтийг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхээр гараанаас гарсан.  Тэгвэл эдгээр сэргэлтүүдээс “Хөдөөгийн сэргэлт”-ийг онцлон хүргэж байна.  Улсын бүртгэлийн ерөнхий газрын судалгаанаас харахад Улаанбаатар хотод 2012-2023 онд нийт 305.4 мянган хүн орон нутгаас шилжиж  ирсэн байна.   Үүнээс хамгийн их нь 2020 онд 39.5 мянган хүн иржээ.  Харин Хөдөөгийн сэргэлтийн бодлого хэрэгжиж эхэлснээс хойш  аажмаар буурсаар  2023 онд 32.3 мянгад хүрээд байна.  Мөн 2012-2023 онд нийт 130.5 мянган хүн орон нутаг руу шилжжээ. Үүнээс 2021 онд 8.1 мянга,  2022 онд 7.2 мянга хөдөө рүү шилжсэн бол 2023 онд 23.9 мянган хүн орон нутгийг зорьжээ.  Энэ нь мэдээж “Хөдөөгийн сэргэлт” бодлогын хэрэгжилтийн нэг үзүүлэлт юм. 
 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анх “Хөдөөгийн сэргэлт” үндэсний чуулган дээр хэлсэн үгэндээ “Монгол Улсын Үндсэн хуулиар зөвхөн Улаанбаатарыг хот хэмээн нэрлэсэн нь хот руу шилжих хөдөлгөөнийг улам бүр идэвхжүүлсэн. Гэхдээ бид өнөөдөр иргэдээ хотоос хөдөө рүү хөөх биш, хот руу чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг шүтсэн хандлагаа, харах өнцгөө өөрчилж, дэд бүтцийн асуудлаа шийдэж чадвал 30 жилд хүрэх үр дүндээ гурван жилийн дотор очих боломжтой” хэмээн мэдэгдсэн байдаг. 


  Улмаар Засгийн газраас иргэдийн орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажилласан байдаг.  Өргөтгөсөн хуралдааныг зохион байгуулж, аймгийн Засаг дарга нарт хүн амаа 20 хувиар өсгөх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. 
Засгийн газар орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэх, орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх, нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлж ажилласан билээ. 
Энэ онд ч “Хөдөөгийн сэргэлт” нэлээд үр дүнтэй үргэлжлэхээр байна.  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ  2024 оны төсвийг батлахаас өмнө 21 аймагт очиж, иргэдтэй уулзсан.  Улмаар төсвийн гол концевцыг хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжинэ  хэмээн тодорхойлсон билээ.  Энэ тухай Ерөнхий сайд  Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы танхимд хэлсэн үгэндээ “2024 оны улсын төсөв бол хот ба хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг дэмжих суурь агуулгатайгаар боловсруулагдлаа. 2024 онд эдийн засаг долоон хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүн 74 их наядад хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдхүүн анх удаа 6000 ам.доллар давна гэж төсөөлөв. УИХ-н гишүүд тойрогт хандсан хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, Шинэ сэргэлтийн бодлогын Хөдөөгийн сэргэлтийн “Таван цагариг зам” төслийг эхлүүлж байгаа нь 2024 оны төсвийн жилийн гол онцлог билээ” гэсэн юм. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

орон нутгийн амьжиргаа хөгжилд анхаараад өгвөл төвлөрөл саарах юм
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 38 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 39 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 51 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 58 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 59 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 18 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 18 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18