Б.Энхбаяр: Хууль зүйн үндэслэлгүй мэдэгдэл хийж,  Монгол Улсыг өрөнд оруулах санаархал явж байхыг үгүйсгэхгүй

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -УИХ-ын хянан шалгах Түр хороо иргэдийн мэдэх эрхийн төлөө маш сайн ажилласан байна.  Иргэд маань өмнө нь Хөгжлийн банк, одоогийн нүүрсний сонсголоос ерөнхий дүр зураг олж харсан.  Байгалийн баялаг бол ард түмний өмч. Бүгд тэгш хүртэх ёстой.  Гэтэл эндээс ирж байгаа ашгийн нэлээд хэсэг нь хулгайн замаар орсон нь тодорхой болжээ.  Энэ хулгайн яг нарийн дүр зургийг хууль хүчний байгууллагууд тогтоож, гаргаж ирмээр байна.  Гэмт хэргийн шинжтэй хэргүүдэд хариуцлага тооцох ёстой.  Үүнийг ард түмэн нэхэл хатуутай нэхэж ажиллах ёстой.  Монгол Улсын нүд чих болсон газрууд болох хил, гааль, архивын газруудын мэдээлэл бүгд хоорондоо зөрүүтэй.  Мэдээллийн нэгдсэн сан байхгүй байна.  Алдагдсан боломж ч тодорхой болох ёстой.   Мөн өнөөдөр ЗГХЭГ-ын дарга үүрэг өгч Бор тээгийн нүүрсний уурхайн гэрээт борлуулагчийг сонгон шалгаруулсныг цуцлахаар болжээ.  Үүнээс болж манай улс өрөнд орж байгаа гэх мэдээлэл байна.  Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

УИХ-ын гишүүн, Түр хорооны дарга Б.Энхбаяр: - Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ЗГХЭГ-ын дарга Бор тээгийн нүүрсний уурхайн гэрээт борлуулагчийн сонгон шалгаруулалтыг цуцлах үүрэг өгсөн гэдэг мэдээлэл гарсан.  Үүнтэй холбоотойгоор Монгол Улс 50 сая.ам долларын өрөнд орж байгаа.  Энэ нь түр хорооны хяналт шалгалтаас болж өрөнд орж байгаа мэт мэдээлэл гарсан.  Өөрөөр хэлбэл, Оюунчимэг гишүүн Энхбаяр аа, чиний хийсэн сонсголоос болж, Монгол Улс өрөнд орлоо гэж байгаа юм.  Тийм зүйл байхгүй.  Ер нь энэ компани өөрөө анхнаасаа дуусах хүртлээ үйл явцад Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон. Нэг компанид давуу байдал олгосон хүмүүсийн албан тушаалын гэмт хэрэг үүний дараа шалгагдана. Үүнтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагын шалгах 30 сая ам.долларын шалгагдана.  Энэ ямар учиртай бэлэн мөнгө, хэнд хаашаа өгсөн, хаанаас эх үүсвэртэй, яаж Монгол Улсын хилээр орж ирсэн бэ гэдэг асуудал шалгагдах ёстой.  Үүнээс болоод Монгол Улс 50 сая ам.долларын өрөнд орохгүй.  Харин ч түр хороо тайлангаа тавихаас өмнө амжиж мэдэгдэл гаргасан.  Түр хорооноос тогтоол гаргаад угаасаа энэ сонгон шалгаруулалтыг хүчингүй болгох гэж байгаа.  Харин ч хууль зүйн үндэслэлгүй хүчингүй болгож байгаа нь Монгол Улсыг өрөнд оруулах үйл ажиллагаа явагдаж байгаа эсэхийг үгүйсгэхгүй.  "Эрдэнэс-Монгол" компаниас, Тавантолгой компанийн БЭТ-д яаралтай хүчингүй болгох бичиг явуулсан байна.  Энэ асуудал хууль тогтоомжийнхоо дагуу,  УИХ-ын шийдвэрээр хүчингүй болох ёстой.  Тэгж байж тэр шийдвэр хууль зүйн үндэслэлтэй буюу Монгол Улс ямар нэгэн компанийн өмнө хууль зүйн үр дагавар үүсэхгүй үлдэнэ.  Тэгэхээр түр хорооны тайлангаас өмнө, УИХ-ын тогтоолоос өмнө хууль зүйн үндэслэлгүй мэдэгдэл хийж,  Монгол Улсыг өрөнд оруулах санаархал явж байхыг үгүйсгэхгүй.  Тийм учраас  Ж.Ганбат БЭТ-д  УИХ-ын тогтоол гарахаас өмнө ямар нэгэн шийдвэр гаргахгүй байхыг сануулсан.  Би хууль сануулсан. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 42 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 44 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 56 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

7 цаг 2 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

7 цаг 4 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 22 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 22 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18