Б.Пүрэвдорж: Эрх баригчид нүүрсний сонсгол дээр гол хүмүүсээ хамгаалаад үлдлээ

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:- УИХ-ын Хянан шалгах тухай хуулийн дагуу түр хороо байгуулагдаж, сонсгол хийлээ. Парламент дээр асуудлыг ярьж олон түмэнд мэдээллийг хүргэнэ гэдэг маш чухал асуудал.  Энэ сонсгол олон нийтийн мэдэх эрхийг хангасан сонсгол болсон гэж найдаж байна.  Гэхдээ энэ сонсголоор ялангуяа бизнесийнхэнд хатуу хандсан ийм тохиолдол гарсан.  Ялангуяа нүүрсний жолооч нар их өртлөө.  Тэд Улаанбаатар Увс хоёрын хооронд 14 хоногт тээвэр хийгээд нэг сая төгрөгийн ашиг олдог байж байгаа нүүрс тээвэрлэх арай ашигтай болоод л тийшээ явцгаасан хүмүүс шүү дээ.  Жолооч нарын буруу гэж бол байхгүй. Тэр компаниуд ч хүмүүсээ ашиг орлоготой болгох гэж зүтгэсэн.  Хөрс хуулагч компаниуд байна. "Макмахн", "ТТЖИВИКО" компаниуд дээр үед найман ам.доллараар хөрс хуулдаг байсан.  Одоо тэрийг гурван ам.доллар болтол нь буулгаж чадсан байна. Энэ хүмүүс хямдхан хөрс хуулсныхаа төлөө чичлүүлэх ёсгүй байсан.  Энэ бор зүрхээрээ зүтгэж байгаа хүмүүстэй асуудлыг ярих биш.  Харин энэ салбарт авлига хээл хахуулийг цэцэглүүлсэн төрийнхөнтэй асуудлаа ярих ёстой байсан шүү.  Би 2024 оны  УИХ-ын сонгуулийн дараа нүүрсний сонсголыг хийнэ. Ингэхдээ тээврийн компаниуд, жолооч нар, хөрс хуулалтын компаниуд гээд энэ хэрэгт холбогдоогүй УИХ, Засгийн газрын 10 орчим гишүүн байна, тэр хүмүүстэй нэгдэж, нүүрсээ магтаж, сонсгол хийнэ.  Харин түүний дараа нүүрсний хулгайн сонсгол хийнэ.  С зөвшөөрлийн хулгай,  бөмбөлөгтэй холбоотой хуулийнхан, хил гаалийнхан, системийн  хулгайтай холбогдсон улстөрчдийг дуудаж, хулгайн сонсгол хийнэ.  Эрх баригчид нүүрсний сонсгол дээр гол хүмүүсээ хамгаалаад үлдлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 10 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 11 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 24 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 30 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 32 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 50 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 50 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18