Сонсголын дүгнэлт: Алдагдсан боломжийн зардал ойролцоогоор 826.4 сая доллар байна

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /01.16/ орой 21.00 цаг  хүртэл хуралдаж,  нүүрсний сонсголын тайлан дүгнэлтийг хэлэлцлээ. Гишүүд тайлантай холбоотой байр сууриа илэрхийлж, УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр тайлбар мэдээлэл өгөв. 

УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр: -УИХ-ын 2023 оны долдугаар сарын 6-ны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан хянан шалгах түр хороо манай орны стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын томоохон ордод үйл ажиллагаа явуулж байгаа "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" компаниудад хуулиар тодорхойлсон бүрэн эрхийн хүрээнд хяналт шалгалт хийж гүйцэтгэлээ. Энэ удаагийн хяналт шалгалтын хүрээнд түр хороо нь "Эрдэнэс Тавантолгой" ХК, "Тавантолгой" ХК-ний нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспорт болон бусад бараа үйлчилгээ худалдан авах үйл ажиллагаатай холбоотой 3.1 сая гаруй хуудас баримт материалыг хамруулсан хяналт шалгалтыг 72 хоногийн хугацаанд хийж, нээлттэй сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулсан.Сонсголын үр дүнд үндэслэж, хэд хэдэн санал дүгнэлтийг гаргасан. Үүнд, нэгдүгээрт, Тавантолгой ХК-ийн хувьд Өмнөговь аймгийн ИТХ нь 51 хувийн хувьцаа эзэмшигчийн төлөөллөө үр нөлөөтэй хэрэгжүүлээгүйгээс нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон түүний хамаарал бүхий этгээд компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан төдийгүй улс төрд нөлөө бүхий зарим этгээд ИТХ-йн төлөөлөгч төлөөлөн удирдах зөвлөлийн хамаарал бүхий нэгдмэл сонирхол бүхий этгээдийн зомпани их хэмжээний нүүрсний гэрээ, хөрс хуулалтын ажлын гэрээ байгуулж байсан байна. Хөрс хуулалтын ажил гүйцэтгэгч болон бусад бараа, үйлчилгээ нийлүүлэгчийг сонгон шалгаруулахдаа төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг мөрдөөгүй. Нүүрс худалдан авагчийг хэрхэн сонгон шалгаруулж байсан нь тодорхойгүй, ТУЗ-ийн тогтоолоор нүүрсний үнэ их хэмжээний хэлцэлд хамаарахгүй гэрээ хэлцэл болон ажил гүйцэтгэгч нүүрс худалдан авагчийн захиснаар жагсаалтыг баталж ирсэн байна. Өмнөговь аймгийн ИТХ-ын зүгээс компанийн үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхэд тавих хяналт хангалтгүй. Төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагын дотоод хяналтын тогтолцоо бүрдээгүй. Эрх бүхий хөндлөнгийн хяналт шалгалтын байгууллагуудын хяналт үр нөлөөгүйгээс худалдан авах ажиллагаанд ил тод өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчим бүрэн хэрэгжээгүй байна. Архивын сан хөмрөгийн бүрдэл бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус. Архив болон цахим системийн дата бүрэн хадгалагдаагүй. Баримт материалаа хүлээлцээгүй. Устгасан болон цаг хугацааны хязгаарлагдмал нөхцөл байдал нь хяналт шалгалтын цар хүрээг хязгаарлахад хүргэж байсан. "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хувьд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш тус компанийн орлого ашгаас төрийн шийдвэрээр нийт нэг их наяд 196.5 тэрбум төгрөгийг нийгмийн болон төсвийн шинж чанартай асуудлыг санхүүжүүлэхэд зарцуулсан нь компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болон төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэр гаргах боломжийг хязгаарлаж, компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, компанийн үнэ цэн, олон улсын зах зээлээс санхүүжилт босгох сайн засаглалыг бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлсөн байна. Тавантолгой ордын Цанхийн хэсгийн батлуулсан ТЭЗҮ-д тусгасан нэмүү өртөг шингээх төслүүдийн хэрэгжилт хангалтгүй байгаагаас шалтгаалж нүүрсний 3, 4 дүгээр давхаргын сайн чанарын коксжих нүүрсийг сорчлон олборлож байгаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 35.5 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 19 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 20 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 32 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 39 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 40 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

12 цаг 59 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

12 цаг 59 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18