Хавдрын эмнэлэгтэй холилдсон “Мед портал”-ийн эзэд-2

2024-01-17
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Үндсэн хуулийн 16.6-д “...Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Иргэдэд эмнэлгийн төлбөргүй тусламж үзүүлэх болзол, журмыг хуулиар тогтооно” гэсэн заалт бий.

Гэвч эрүүл мэндийн салбар дахь зарим бизнес монгол хүний энэ эрхийг шууд зөрчих болсон. Тэр бизнесүүдийн нэг нь улсын эмнэлэгт хувийн эмнэлэг, лабораториуд үйл ажиллагаа явуулж, ашиг олдог явдал юм. Нэг томоохон хийгээд туйлын буруу жишээ нь ХСҮТ-д “амьдраад” удаж байгаа “Мед портал” эмнэлэг юм. “Мед портал” нь ХСҮТ-д байрлаж, данс сэлтээ нийлүүлж, бизнес хийгээд байгаа нь хуулийн илэрхий зөрчилтэй юм. Зөрчил ч гэж дээ, ерөөсөө байх ёсгүй үйлдэл юм. Тийм учраас хөөж гаргаад, тэр талбайг нь чөлөөлчихмөөр байгаа юм. Тэгээд оронд нь ХСҮТ нь тэр үйлчилгээг үзүүлэх учиртай. Уг нь “...Энэ эмнэлэг тэнд байх ёсгүй” гэж үе үеийн сайд, дарга нар хэлдэг. Гэсэн ч яаж ч чаддаггүй. Тэгэхээр “...Ямар ч дарга, сайдад дийлддэггүй “Мед портал”-ийн ардах эзэд хэн бэ” гэдэг нь анхаарал татдаг.

“Мед портал” ХХК нь хоёр эзэмшигчтэй. Нэг нь Баатархүүгийн Түвшинжаргал, нөгөөх нь “Люкс центр” ХХК байгаа юм.

Б.Түвшинжаргалын талаарх мэдээллийг бид өмнөх дугаараараар хүргэсэн. Тэрбээр нөхөр Сосорбарамын Батзоригийн хамт эрүүл мэндийн салбарт бизнес эрхэлдэг. Тэр дундаа дүрс оношилгоо, компьютер томографын бизнесээс ашиг олдог. Тэд “Хийлс-Эйд” компаниараа Улсын төв I эмнэлэгт ч талбай түрээсэлж иймэрхүү үйл ажиллагаа эрхэлдэг. Түүнийг нь АТГ-ын мэдээлэлд дурдсан байдаг. Мөн Түлэнхийн төвийн газрыг авч түүн дээрээ обьект барихдаа нүүрсний асуудалд холбогдсон “Хишиг арвин индустриал”-аар хөрөнгө оруулалт хийлгэсэн. Сүүлдээ муудалцаад салсан байдаг. Хэн нь хэнийгээ “мурьсан” нь тодорхойгүй үлдсэн. Гэхдээ “Азурион” компаниа Б.Хишигдоржийн охин Х.Ариунзаяатай хамтран эзэмшдэг хэвээр байгаа юм.

“Мед портал”-ийн нөгөө эзэмшигч “Люкс центр” ХХК / 5731534/-ийг Б.Түвшинжаргалын нөхөр Сосорбарамын Батзориг, мөн Нямбуугийн Төрбат, Аюушийн Мөнх-Эрдэнэ, Дашнямын Тамир нар 2013 оны долоодугаар сарын 23-нд байгуулсан. Гүйцэтгэх захирлаар нь Дамдины Ариун-Эрдэнэ ажилладаг. Энэ “Люкс центр” ХХК нь “Люкс мед” эмнэлгийг ажиллуулдаг. Сүүлд Нямбуугийн Төрбат компанийн эзэмшигчдийн жагсаалтаас хасагдсан. Эцсийн өмчлөгч нь С.Батзориг, А.Мөнх-Эрдэнэ хоёр аж. Тус компани гадаад худалдаа, дүрс оношилгоо /CT, MRI, ЭХО, дижитал рентген/ клиник лаборатори биохими, иммунологи, дотрын өвчний оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй.

С.Батзориг нь 2007 оны есдүгээр сарын 6-нд “Мон орто мед” ХХК /5163188/-ийг байгуулсан. Энэ нь мөн л Гадаад худалдаа, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох, худалдах, засвар үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг. 2018 оны тавдугаар сарын 25-нд “Инно сайт” ХХК /6314252/-ийг байгуулсан. Тэр компани нь гадаад худалдаа, аялал жуулчлалын чиглэлээр ажилладаг. Бас аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлтэй “Аффинити” ХХК /625742/-ийг 2017 оны арванхоёрдугаар сарын 13-нд байгуулсан. Энэхүү “Аффинити” ХХК нь 2013 оны долдугаар сарын 17-нд байгуулагдсан “Экспресс-Ассист” ХХК /5729904/-ийг эзэмшдэг. Тус компани аялал жуулчлал, програм хангамжийн үйлчилгээ, гадаад худалдаа, дотор, уламжлалт, мэдрэл, гэмтэл согог, дүрс оношмлгоогоо, лаборатори /биохими, цусны ерөнхий шинжилгээ, молекул биологи, иммунологийн чиглэлээр ажилладаг. Түүнчлэн С.Батзориг нь “Монголын яс үе мөчний дүрс оношилгооны нийгэмлэг” НҮТББ /8031975/-ыг2010 оны есдүгээр сарын 17-нд байгуулсан. Тэр НҮТББ нь Яс, үе мөчний эмгэг, түүнээс урьдчилан сэргийлэх талаар иргэдэд мэдээлэл өгөх, дүрс оношилгооны эмч нар болон рентген техникчдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх үйл ажиллагаа явуулдаг.

“Люкс центр” ХХК-ийн бас нэг эцсийн өмчлөгч болох Аюушийн Мөнх-Эрдэнэ нь Дагвасүмбэрэлийн Гончигсүрэнтэй хамт 2012 оны наймдугаар сарын 6-нд Гадаад худалдааны “Мондимете” ХХК /2882132/-ийг байгуулсан. Д.Гончигсүрэн нь одоогоос арваад жилийн өмнө ЭМЯ-ны Оношилгоо, эмчилгээ, технологийн хэлтсийн дарга байхдаа  ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, ГССҮТ-ийн Дүрс, оношилгооны тасгийн эрхлэгч С.Батзориг нартай хамт албан тушаалын хэрэгт холбогдон шалгуулж байв. Мөн А.Мөнх-Эрдэнэ нь 2013 оны хоёрдугаар сарын 22-нд Нямбуугийн Төрбат, Батсуурийн Солонго, Амардэлгэрийн Ганбат нарын хамт “Ингрид” ХХК /5646932/-ийг байгуулсан. Цайны газар, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа, төлбөр, эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг тус компани одоо ганцхан А.Ганбат эзэмшиж үлдсэн. Бусад нь гарсан байна. А.Мөнх-Эрдэнэ Н.Төрбаттай хамт 2015 оны зургадугаар сарын 22-нд Нямбуугийн Төрбаттай хамт “Люкс лед” ХХК /5977835/-ийг гадна болон дотор лед дэлгэц худалдаа, угсрах, зар сурталчилгаа хийх чиглэлтэйгээр байгуулсан. 2015 оны есдүгээр сарын 4-нд “Люкс трейд” ХХК /5999928/-ийг байгуулсан. Тус компани хүнсний бөөний худалдаа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, гэрийн тавилга, гэрэлтүүлэх төхөөрөмж болон гэр ахуйн бусад барааны төрөлжсөн дэлгүүрийн жижиглэн худалдаа эрхэлдэг. Түүнчлэн 2018 оны дөрөвдүгээр сарын 6-нд Төгсийн Энхбаярын хамт барилгын засвар хийх, түргэн хоолны үйлчилгээ,  гадаад худалдаа, хүнсний бөөний худалдаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулах чиглэлтэй “Их наран хонгор” ХХК /6295428/-ийг байгуулаад өнгөрсөн 2023 онд татан буулгасан. Бас Н.Төрбатын “Люкс хаус” компаниараа 2006 оны наймдугаар сарын 29-нд байгуулсан “Гурван бадрах” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан.

“Мед портал”-ийг эзэмшдэг “Люкс центр” ХХК-ийг анх байгуулалцсан Н.Төрбатын тухайд 2022 оны нэгдүгээр сарын 6-нд Очирбатын Эрдэнэбулган, Самдангийн Алтангэрэл, Ганжууржавын Батбаяр, Төрбатын Билгүүн, Гэндэнванчигийн Батмэргэн, Төрбатын Гарьд, Төрбатын Дашдэмбэрэл, Очирбатын Эрдэнэжаргал нарын хамт “Аксис ланд” ХХК /6806546/-ийг байгуулсан. Энэ компани автомашины зогсоолын үйлчилгээ, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, хүнсний агуулахын үйл ажиллагаа, зар сурталчилгаа хийх зөвшөөрөлтэй юм байна. 2014 оны дөрөвдүгээр сарын 8-нд Тавхайн Пунцагийн хамт “Люкс диализ” ХХК /5827019/-ийг байгуулсан. Тус компани гадаад худалдаа, худалдааны зуучлал, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, гемодиалезын тусламж үйлчилгээ үзүүлэх эрхтэй. 2020 оны хоёрдугаар сарын 20-нд Эрдэнэчулууны Хонгор, Төрбатын Дашдэмбэрэл, Самдангийн Алтангэрэл, Очирбатын Эрдэнэжаргал, Эрдэнэбатын Амгаланбаатар, Очирбатын Уянга, Төрбатын Билгүүн, Батжаргалын Батгэрэл, Очирбатын Эрдэнэбулган, Ганжууржавын Батбаяр, Батхуягийн Саруул нартай хамт автомашинаар ачаа тээвэрлэх, барааны агуулахын үйлчилгээ, онлайн худалдаа, мэдээллийн технологийн үйлчилгээ хөгжүүлэлт хийдэг “Ааксико” ХХК /6537782/-ийг байгуулсан. “Люкс хаус” ХХК-иараа 2012 оны нэгдүгээр сарын 12-нд худалдааны зуучлал, автомашины засвар үйлчилгээ, автомашины сэлбэгийн худалдаа, цайны газрын чиглэлээр ажилладаг “Чинган” ХХК /2048035/-ийг, 2013 оны гуравдугаар сарын 15-нд барилгын тоног төхөөрөмжийн худалдаа, барилгын материалын худалдаа, гадаад худалдааны чиглэлтэй “Люкс комфорт” ХХК /5684811/-ийг байгуулсан.

“Люкс центр” ХХК-ийн дөрөв дэх эзэмшигч Дашнямын Тамир нь 2017 оны есдүгээр сарын 6-нд Оюуны Цэндсүрэн, Равсалын Ганбаатар нарын хамт барилгын засвар хийх чиглэл бүхий  “Их ингүүмэл констракшн” ХХК /6223257/-ийг, 2008 оны долоодугаар сарын 17-нд “Монголын Хиан Хангай Олон Улсын Худалдааны Хөрөнгө Оруулалт” ХХК, Энэбишийн Оюун нарын хамт Аялал жуулчлал, Амралтын газар, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдааны “Аригунто” ХХК /5243939/ -ийг, 2010 оны тавдугаар сарын 17-нд Шуушингаагийн Сэргэлэнтэй хамт цэцэрлэгжүүлэлт, барилгын засвар, засал чимэглэл, гадаад худалдаа, газар тариалан эрхлэх, барьцаалдан зээлдүүлэх үйлчилгээний “Сэргэлэн тал инвест” ХХК /5379776/-ийг, 2010 оны нэгдүгээр сарын 21-нд автомашины худалдаа, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүний худалдааны “Дата оолд капитал” ХХК /6523129/-ийг, 2012 оны гуравдугаар сарын 27-нд Шуушингаагийн Сэргэлэнтэй хамт гадаад худалдаа, барилгын засвар, засал чимэглэл, аялал жуулчлалын “Титан суурь констракшн” ХХК /55799236/-ийг байгуулжээ.

Эрэн сурвалжлах баг

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 17. ЛХАГВА ГАРАГ. № 11 (7255)

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22