Э.Батшугар: Ногдол ашгийг нэг удаа биш тогтмол өгдөг менежмент хэрэгтэй байна

2024-01-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

УИХ-ын чуулганы хуралдаанаар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Батшугараас ногдол ашиг тараах нь зөв эсэх дээр байр суурийг нь сонслоо. Тэрээр

“Ногдол ашиг тараах нь зөв. Гэхдээ одоо хуримтлагдсан ашгаа ингээд нэг удаа 100 хувь тараачих нь зөв юм уу гэдэг дээр бодох ёстой. Хувьцааны төрлийг өөрчилж, байнгын ногдол ашиг, өгөөж өгдөг хэлбэрт шилжих ёстой юм. Ялангуяа миний яриад байгаа “Алтан хувьцаа” буюу давуу эрхийн хувьцаа руу шилжүүлвэл  татварын дараах цэвэр ашгаас 20-30 хувийг байнгын ногдол ашиг өгдөг болно. Ийм зохицуулалт руу орж байж бид өгөөжийг нь хүртэнэ. Байгалийн баялгийг хэн нэгэн бүтээгээгүй, монголчууд өгөөжийг нь тэгш хүртэх хэрэгтэй.

Мөн уурхайн нөөц дуусвал яах вэ дараа нь яах вэ. Баялгийн сангаараа дамжуулаад зөв менежментээр орлогоо үржүүлж өгөөжийг нь ирээдүй хойч үедээ үлдээдэг механизм руу орох хэрэгтэй байна. Оюутолгой, Эрдэнэставантолгой, Асгат гээд томоохон ордуудаа бид өнөөдөр идээд дуусгаж болохгүй шүү дээ.

Тиймээс Эрдэнэставантолгойн өгөөжийг байнгын болгохын тулд олон улсад IPO гаргаж, ямар хөрөнгөтэй байгаагаа зөв үнэлүүлэх хэрэгтэй байна.  Зөвхөн 1072 гэсэн тоо ярих биш нэгж хувьцааны үнэлгээг яаж өсгөх вэ гэсэн менежмент хэрэгтэй байна” гэв.

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

2 цаг 30 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

5 цаг 31 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

5 цаг 43 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

6 цаг 50 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

6 цаг 51 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

13 цаг 10 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

13 цаг 10 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин
Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

Б.Пүрэвдорж: Малчид минь бага зэрэг тэвчээрэй, ноолуурыг бид дотооддоо авахаас өөр арга байхгүй

2025-04-18