Дэлхийн хотуудын адил бонд гаргаж, томоохон төслүүдээ санхүүжүүлнэ

2024-01-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

П.АМГАЛАНБАЯР

Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар  Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан танилцуулав. Тэрбээр “Өнгөрсөн оны байдлаар манай улсын  дотоодын нийт бүтээгдэхүүний 65 хувийг нийслэл дангаар үйлдвэрлэж байна.  Хотын төсвийн 90.1 хувийг татварын орлогоор, 9.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлдэг. Тиймээс төсөв дагасан санхүүгийн схемийг шинэчлэх хэрэгтэй.    Олон улсын жишиг хотуудын эдийн засгийн хөгжилтэй ижил түвшинд хүрэх нэг чухал алхам бол хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, томоохон төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэнэ” гэлээ.  Мөн төсөлд нийслэл нь Засгийн газар, төрийн өмчит компанийн нэгэн адил дотоодын болон олон улсын санхүүгийн зах зээл дээр үнэт цаас гаргах, арилжаалах, олон улсын зах зээл, банк, санхүүгийн байгууллагаас арилжааны нөхцөлтэй зээл авахтай холбоотой үйлчилгээ худалдан авах харилцаанд тус хууль хамаарахгүй байхаар нэмж тусгасан гэдгийг  УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан мөн онцолж байв.

Нийслэлээс олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсонтой холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.  Хууль батлагдсанаар урт хугацаатай, зардал багатай өрийн хэрэгслийг зах зээлд гаргах, үүний үр дүнд төсөвт ирэх ачааллыг бууруулж, нийслэл хөгжлийн болон томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжийг бүрдүүлэх  боломжтой. Мөн Монгол Улсын валютын нөөц бүрдүүлэлт, төгрөгийн ханшийн чангаралт, гадаадын хөрөнгө оруулалтад эерэг нөлөөлөл үзүүлнэ гэж хууль санаачлагчид үзжээ.   Мөн Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл, нийслэлийн гадаад үнэт цааст зориулж 2024 оны төсвийн жилд Засгийн газрын өрийн баталгаа гаргах УИХ-ын тогтоолын төслийг боловсруулаад байна.

 

Үргэлжлүүлэн байнгын хорооны гишүүд Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл санаачлагчаас асуулт асуув.

 

 УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

-Инженер, дэд бүтцэд түшиглэн орон сууцжуулах, автозамын нэвтрэх чадварыг сайжруулах, шинэ технологыг нэвтрүүлэх асуудлыг дэмжиж байна. Энэ чиглэлд бэлэн болсон техник, эдийн засгийн үндэслэлийг нь хийсэн төслүүд хэр байна вэ?

Хотын дарга Х.Нямбаатар:

-Бид хотын Төв талбайгаас хойш 1.7 км-ын зайд байрлах Сэлбэ дэд төвийн ус, дулаан, цэвэр бохирын шугамын асуудлыг цогцоор нь шийдсэн. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг  баталлаа. 160 га талбайд төлөвлөлт хийж,  ажлын зураг боловсруулах тендер зарласан. Тэнд ойролцоогоор 12 мянган айлын орон сууцны хороолол барина.  Ингэснээр 32-ын тойрог хүртлэх 5,6 буудал, Дэнжийн 1000 орчмын 12 мянган айлын газрыг шууд орон сууцаар своп хийх нөхцлөөр нүүлгэн шилжүүлэх хуулийг баталсан. Ингэснээр 701 га орчим газрын газар чөлөөлөлтийн ажлыг 2025, 2026 онуудад хийхээр төлөвлөсөн. Ингэснээр төлөвлөлтийн дагуу орон сууц барих боломжтой газар чөлөөлөлтийн 25 хувь нь хамрагдаж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 

-Уг төсөл Өрийн удирдлагын тухай хуулийн 28 дүгээр зүйлд заасан шаардлагуудыг хангаж байгаа юу?

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат:

-Монгол Улсын 2024 оны Төсвийн тухай хуульд Засгийн газрын өрийн баталгааны дээд хэмжээг 3.8 их наяд төгрөгөөр баталсан. Баталсан төсвийн хүрээнд энэ асуудлыг авч хэлэлцэнэ. Өрийн удирдлагын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг хангаж байгаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ “ сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 16. МЯГМАР ГАРАГ. № 10 (7254)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин