УИХ: 1955 оны Төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэбүрэнгийн станц дээр анхаарч ажилламаар байна

2024-01-12
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм.  Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,  Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,  Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Сүүлийн жилүүдэд яах аргагүй монголын гадаад харилцаа сайжирсан.  Төрийн тэргүүн санаачлагатай ажиллаж тодорхой үр дүнгүүд гарч байгаа. Зөвхөн зам тээврийн салбарт гэхэд маш олон гэрээ хэлцлийг хийсэн.  Гадаад харилцааг эдийн засагжуулах гэж их ярьж байна.  Өнгөрсөн жил гэхэд олон жил яригдсан Улаанбаатар төмөр замын асуудалд анхаарч, энэ компанийн дүрмийн сан нэмэгдэж, 200 гаруй тэрбум төгрөгийн өр төлөгдсөн.  "Улаанбаатар төмөр зам" энэ жил түүхэндээ анх удаа 70 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна.  Өнгөрсөн онд Ерөнхий сайдын Хятадад хийсэн айлчлалын хүрээнд  автотээврийн хэлэлцээрийг байгуулсан.  Үүний үр дүнд  Монголын том оврын автомашинууд Хятад улсын газар нутаг дээр болон гуравдагч улс руу тээвэр хийх боломжтой болсон.  Монгол автобусууд өнөөдөр Бээжин, Хөх хот, Тяньжин орж байна.  Энэ бол гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дүн.  Мөн АНУ руу нислэг үйлдэх боломж бүрдлээ. Веатнам, Лаос улстай шууд нислэгтэй боллоо.  Энэ мэтчилэн гадаад харилцааг эдийн засагжуулахад анхаарч байна.  Цаашид Герман, Польш улстай автотээврийн хэлэлцээ байгуулах гэж байна.  Энэ бүхэнд  Гадаад харилцааны яамныхан маань оролцож байсан гэдгийг дурдах нь зүйтэй.  Нэр дэвшиж байгаа та бүхэн маш сайн ажиллаж байсан.  1955 оны төмөр замын хэлэлцээрт өөрчлөлт оруулж, Эрдэнэбүрэнгийн цахилгаан станц  дээр анхаарч ажилламаар байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:- Ерөнхийлөгчөөс Элчин сайд нарыг оруулж ирж байна.   Сүүлийн үеийн Элчин сайд томилгоо их алдаа дутагдалтай байсан.  Улстөрч, ашиг сонирхолтой хүмүүсийг оруулж, ирж байсан бол энэ удаа бэлтгэгдсэн хүмүүс орж иржээ.  

Эх сурвалж:www.polit.mn

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 20 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 22 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 34 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 40 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 42 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 0 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 0 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин