Б.Батцэцэг: Өмнө нь Элчин сайдаар санал болгосон Б.Энхбатад БНСУ-ын талаас хариу өгөөгүй

2024-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар зарим улсад суух Элчин сайд нарыг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна. Дараах хүмүүсийг Элчин сайдаар томилохоор хэлэлцэж байгаа юм.  Бүгд найрамдах Солонгос улсад суух Элчин сайдаар Сүхээгийн Сүхболдыг,  Бүгд найрамдах Польш улсад суух Элчин сайдаар Гунаажавын Байгалмааг,  Шведийн хаант улсад суух Элчин сайдаар Цэрэндоржийн Мөнх-Өлзийг, НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Нямдоржийн Анхбаяр  нарыг тус тус шинээр томилох саналыг зөвшилцөхөөр Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн юм.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: -БНСУ-д суух Элчин сайдаар жилийн өмнө Энхбат гэдэг хүнийг томилж байсан.  Өнөөдөр өөр хүн орж ирж байна.  Илүү туршлагатай хүн орж ирлээ гэж ойлголоо.  Гэхдээ ойр ойрхон өөрчлөгдөөд байгаагийн шалтгааныг юу гэж тайлбарлах вэ?

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг: -Элчин сайд нартай байгуулсан гэрээний хэрэгжилт үр дүнд судалгаа хийж ажиллаж байна.  Эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин сайжруулах тал дээр анхаарч ажиллахыг үүрэг болгож, тодорхой үр дүнгүүд гарч байна. Өнгөрсөн хоёр жил нэлээд олон өндөр дээд хэмжээний айлчлал зохион байгуулсан.  Айлчлал гэдэг аливаа улс орны харилцааны нэг оргил нь байдаг.  БНСУ-д Элчин сайдаар томилсон Энхбат гэдэг хүний хувьд БНСУ-ын талаас хариу ирүүлээгүй.  Б.Энхбат нэр дэвшигч маань хувийн шалтгаанаар татгалзсан байгаа.  Тиймээс өөр хүн оруулсан.  Тус улсад зорчиж байгаа иргэдийн визний асуудал дээр анхаарах зүйлүүд бий.  Солонгос улсад манай улсын иргэдээс гадна өөр олон орны иргэд хууль бусаар амьдарч байгаа гэсэн мэдээлэл бий.  Энэ тоо 450 мянгад хүргэж гэж сонссон.  Хууль зүйн яамных нь шийдвэрээр эдгээр иргэдийн тоог 50 хувь хүртэл бууруулах зорилготой компанит ажил зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд 2023 онд шалгалтыг эрчимжүүлэх ялангуяа хилээр нэвтрэхэд нь нэлээд хатуу шалгаж байна. Тэгэхээр энэ асуудал ганцхан Монгол иргэдэд тулгараад байгаа юм биш.  Маш олон орны иргэдэд энэ хяналт шалгалт хамаарч байна.  Бидний зүгээс Солонгосын талтай энэ талаар байнга ярилцах, ойлголцохоор ажиллаж байна. 

БНСУ-д суух Элчин сайдад нэр дэвшигч С.Сүхболд:- Тус улстай хийж байгаа худалдааны нийт эргэлт 560 сая.ам доллар байна.  Энэ бол нэлээд өндөр үзүүлэлт.  Би Элчин сайдаар томилогдоод хөрөнгө оруулалт, татах худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллана.  Мөн тус улстай 2016 оноос хойш Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар яригдаж байгаа.  14 бүлэг асуудлаар хэлэлцээ хийж байна.  Үүний нэг бүлэг асуудлыг миний бие ахалж байна.  Тийм учраас дээрх Чөлөөт худалдааны хэлэлцээрийг эцэслэн байгуулахад анхаарч ажиллана.  Ингэснээр хоёр улс хоорондын худалдааны нөхцлүүд хөнгөлөгдөх бүрэн боломжтой болно.  Энэ хэлэлцээрийг батлах ажлын хэсгийнхэн судалгаа явуулж, хоёр улс дөрвөн салбарт хамтран ажиллах боломжтой гэж дүгнэсэн.  Үүнд  үйлдвэрлэл, эрчим хүч, мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар, аялал жуулчлалын салбар багтаж байна.  Үүнээс үйлдвэрлэлийн салбарт уул уурхайн чиглэлд нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд хамтран ажиллавал илүү ашигтай, үр дүнтэй байх болов уу гэж харж байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

 

 

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22