Үндсэн хуулийн эхийг баригч Б.Чимидийн нэрэмжит шагналыг Н.Лүндэндоржид олголоо

2024-01-12
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Үндсэн хуулийн эхийг баригч, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч, доктор, профессор Б.Чимидийн нэрэмжит шагнал гардуулах ес дэх удаагийн ёслол өнөөдөр (01.12) Төрийн ёслол хүндэтгэлийн Их танхимд болов.

 

Энэ оны Б.Чимидийн нэрэмжит шагналыг  Үндсэн хуульт ёсны үнэт зүйл, үзэл баримтлалыг олон нийтэд таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, Үндсэн хуулийн эрх зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж “Монгол Улсын Үндсэн хууль шинжлэх ухааны тайлбар” бүтээл туурвисан Философийн ухааны доктор (Ph.D), Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Н.Лүндэндоржид олгохоор шийдвэрлэжээ.

 

Б.Чимидийн нэрэмжит шагналд МУИС-ийн Хууль зүйн сургуулиас доктор, профессор Н.Лүндэндоржийн 2023 онд хэвлүүлсэн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” хэмээх бүтээлийг нэр дэвшүүлсэн юм.

 

УИХ-ын дарга Г.Занданшатар "Доктор, профессор Н.Лүндэндорж нь хууль зүйн шинжлэх ухааны салбарт 30 гаруй жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан судлаач, олон мянган шавьтай шилдэг сурган хүмүүжүүлэгч, нэрт эрдэмтэн гэдгийг бид сайн мэднэ. Түүний бүтээл нь Үндсэн хуулийн үзэл баримтлал, хэм хэмжээ бүрийн үзэл санаа, агуулгыг хуульчдад төдийгүй ард иргэдэд ойлгон таниулахад чухал ач холбогдолтой сайн бүтээл болжээ. Түүнчлэн философи, иргэний эрх зүй, эрх зүйн онол зэрэг олон шинжлэх ухааны уулзвар цэгт огтлолцсон, хууль зүйн болон нийгмийн байгуулал, эдийн засгийн онол, арга зүйг хослуулан туурвисан бүтээл болсон гэж үзсэн. Энэхүү бүтээлийн үнэ цэнийн талаар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат хуульч, доктор, профессор Наваанпэрэнлэйн Жанцан хэлэхдээ, “Профессор Н.Лүндэндоржийн “Монгол Улсын Үндсэн хууль - Шинжлэх ухааны тайлбар” бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн хэм хэмжээг Үндсэн хуулийн эрх зүй, Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны онол, арга зүйн үүднээс тайлбарлахын хамт түүний эрхийн философийг нь дэлгэн харуулах задлан шинжилгээг хийсэн нь Монгол Улсын үндэсний эрх зүй, ялангуяа Үндсэн хуулийн эрх зүйн шинжлэх ухааны хөгжилд томоохон түлхэц болохуйц жинтэй болжээ” гэсэн байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн үг, өгүүлбэр, цэг, таслал бүхний цаана утга агуулга бий гэж Бяраагийн Чимид гуай хэлсэн байдаг. Тэгвэл доктор Нанзаддоржийн Лүндэндоржийн бүтээл нь Монгол Улсын Үндсэн хуулийн үг, ойлголт бүрийг шинжлэх ухааны үүднээс задлан тайлбарласанд ач холбогдол, үнэ цэн нь оршиж байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Эх сурвалж:www.polit.mn 

Занданшатараа энэ ярзайгаад бгаа алуурчин өвгөн сайн бичсэн байж болно. Багш ухаантай юм чинь. Хүнд ёс суртахуун хүний мөс гэж юм байдаг юмшүү!!!!!!
Ухна лүндэндорж
Ярзайсан пиздаа. Удахгүй ярзайх болтугай
Лавсай
Үхсэндээ инээгээ бол та нар намайг яаж ч чхдахгүй гэж тавлаж байнапаа. 2-н хоёр хүн алчихаад зүгээр гардаг хууль монголд л байдаг. Хэрэгжүүлэгч нь энэ пиздаа. Үйлийг үрээ эдэлнэдээ. Тэр бол монглдын хжуль биш учраам шударгаар үүүнэ.
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 26 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 27 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 40 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 46 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 47 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

16 цаг 6 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

16 цаг 6 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин