50:50

2024-01-12
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой  энэ сарын 13-нд тохиож байна.  Энэ өдрийн түүхэн ач холбогдлын тухай Хууль зүйн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар болон ҮХЦ-ийн гишүүн асан, Үндсэн хууль судлаач В.Удвал нарын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар: Бусад оронд хүчирхийлэл дагуулж хийдэг өөрчлөлтийг бид эрүүлээр хийсэн нь улс төрийн том соёл

-Үндсэн хуулийг хэд хэдэн удаа өөрчилсөн ч хүний эрхтэй холбоотой заалтыг хэзээ ч өөрчилж байгаагүй. Хамгийн үнэт зүйл нь энэ.

Монгол Улс 1924 онд Үндсэн хуулиа баталж, хэмжээт эрхт хаант засаглалаас Бүгд найрамдах улс болж шилжсэн нь маш том өөрчлөлт юм. Бид хүн төрөлхтний төрт улсын хөгжилтэй хөл нийлүүлж алхсан алхам тэгж 100 жилийн өмнө эхэлсэн. Энэ сонголтыг Европын ихэнх орнуудад хийх үед жинхэнэ том хувьсгалууд гарч байсан. Гэтэл 1924 онд жинхэнэ хувьсгалаар хийгддэг зүйлийг бид харьцангуй тайван, хувьсгалгүй хийж чадсан. Дараа нь 1992 онд ардчилсан нийгэм рүү шилжих айхтар том өөрчлөлт болсон. Бас л цус урсгалгүй, хүчирхийлэлгүй хийсэн. Энэ өнцгөөс нь аваад үзвэл Монголд бурхны шашин суурьтай сэтгэлгээтэй хүмүүс байгаад тэр үү, ямар ч гэсэн бусад улс орнуудад хүчирхийлэл дагуулж хийдэг өөрчлөлтүүдийг бид эрүүлээр, ярьж тохироод хийж чадсан нь улс төрийн маш том соёл. Үүнийгээ ч бид цаашид алдахгүй байх ёстой.

1992 онд Үндсэн хуулиа баталж Монголд ардчилсан тогтолцоог нэвтрүүлсэн. Зах зээлийн эдийн засагтай ардчилсан тогтолцоо Монголын хөгжлийг тодорхой хэмжээгээр хурдасгасан гэж би боддог. 2003-2011 онд Монголын ДНБ бараг 10 дахин өссөн. Тэгэхээр энэ бол том амжилт. Үүнийгээ бид цаашаа хөгжүүлээд явах ёстой. Үндсэн хуульд сул тал, давуу тал аль аль нь байдаг. Энэ байр сууриа ч би өмнө нь Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж байх үеэр хэлж байсан.

Өнөөдрийн манай улсыг хүнд байдалд оруулж байгаа шалтгаануудын нэг нь Үндсэн хуулийн асуудал байсан. Бид тодорхой хэмжээнд Үндсэн хуульдаа өөрчлөлт, шинэчлэлт хийгээд явж байгаа нь сайшаалтай. 

Миний хувьд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх үеэр иргэд сонгогчидтойгоо уулзаж, тойргийн иргэдийнхээ саналыг нь сонсч байлаа. Тухайн үед миний санал бол 1992 онд батлагдсан ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг өөрчлөхгүйгээр нэмэлт, өөрчлөлтийг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, сонгодог парламентын тогтолцоог бүрдүүлэх, кабинетаа өөрөө бүрдүүлж, хариуцлагаа бүрэн үүрэх Ерөнхий сайдтай байх тогтолцооны давуу талын талаар иргэдтэй санал солилцож байсан. Үндсэн хууль бол нийгмийн амьдралын суурь харилцааг зохицуулсан, иргэд засаглалын хэлбэрээ сонгон, хоорондоо байгуулсан гэрээ юм. Мэдээж Үндсэн хууль гэдэг бол улс орны суурь хууль учраас өөрчилдөг үйл явц нь амархан байж болохгүй. Дуртай үедээ “Эцэг хууль”-д гар хүрээд байх нь зохимжгүй. Гэхдээ огт өөрчлөгддөггүй байх ёсгүй.

ҮХЦ-ийн гишүүн асан, Үндсэн хууль судлаач В.Удвал: Үндсэн хуулийн үзэл санаа ард түмний хөгжил, сайхан амьдралаар л хэмжигддэг зүйл

-1992 оны Үндсэн хуульд өнгөрсөн хугацаанд нэмэлт өөрчлөлт олон удаа орлоо. Ер нь цаашид бид Үндсэн хууль батлагдах үеийн үзэл баримтлал,  үнэт зүйл, суурь зарчмуудыг өөрчлөхгүйгээр явах нь чухал.  Дэлхийн бүхий л улс орнууд ард түмний сайхан амьдруулах  гол зорилгын төлөө Үндсэн хуулийг санаачилж, баталж, хэрэгжүүлдэг. Энэ өнцгөөс нь харахад манай Үндсэн хууль бүхэлдээ тэр сайн сайхан, эрх чөлөөт нийгэмд чиглэж байна.  Тэгэхээр өнөөдрийн болж байгаа зарим асуудал хуулийн муугаас биш, харин хуулиа ойлгож хэрэгжүүлэхгүй байгаатай холбоотой юм.  1999, 2000, 2019, 2022, 2023 онд Монгол Улс Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт орууллаа.  Энэ  өөрчлөлтийн үр дүн нь санасан хэмжээнд хүрэхгүй байна.  Үндсэн хууль бол шинжлэх ухааны үндэслэлтэй өөрчлөлт оруулдаг шинжлэх ухаан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.   Тухайлбал, 1999 онд баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг 2000 онд өөр нэг нам олонхи болж гарч ирээд дахиад хэвээр нь үлдээж  баталсан. Энэ долоон өөрчлөлт 1992 оны Үндсэн хуулийн зарчим, суурь үзэл баримтлалд гажилт өгсөн  гэж боддог.  Түүнчлэн 2019 оны Үндсэн хуулийн  өөрчлөлтийг мөн л улстөрчид өөрсдийн хүсэл сонирхлын үндсэн дээр  хийсэн.  Өөрчлөлтийг бол хийж болно. Ер нь өөрчлөгдөхгүй Үндсэн хууль гэж байхгүй. Өөрчлөгдөж, хөгжиж байх ёстой.  Гэхдээ тэрхүү өөрчлөлт, хөгжилт нь шинжлэх ухаанд дээр тулгуурлаж цааш явах ёстой. Тэгэхгүйгээр улстөрчдийн санаа, бодлоор өөрчлөлтийг хийнэ гэдэг буруу зүйл юм шүү дээ. Үндсэн хууль бол Монголын ард түмэн оюун санааны ямар түвшинд хүрсэн бэ гэдгийг харуулдаг баримт бичиг. Энэ хэмжээнд бид сэтгэж, цаашаа явах шаардлагатай. Үндсэн хуульд өөрчлөх ёстой заалтууд бий юу гэвэл бий.  Хамгийн сүүлийн өөрчлөлт буюу гишүүдийн тоог нэмж, сонгуулийн тогтолцоог өөрчилсөн дээр нэг зүйлийг хэлье. 2019 онд орсон өөрчлөлтөөр хууль батлах хувь өөрчлөгдсөн. Гэтэл 126 гишүүний хувьд энэ нь хууль батлахад эрсдэлтэй байж мэднэ.   Бусад улс орнуудын хувьд өөрчлөлтийг хийхдээ Үндсэн хуулиа баталж байхад үедээ дутуу хийгдсэн өмнө ярьсанчлан цааш нь өргөжүүлээд явчихмаар асуудлуудыг өөрчилж байна.  Харин манайх улстөрчийн санаа, итгэл үнэмшлээр хийж байна.  Ингээд манай улс хөгжиж байна уу гэвэл болж байна. Нүүрсээ гаргаж, эдийн засгаа тэлж байна.  Улаанбаатар маань сайхан өндөр байшингуудтай боллоо.  Хөгжил байна уу гэвэл байна.   Гэхдээ ард түмний сайхан амьдрал, хөгжил байна уу гэвэл бас амаргүй дүр зураг харагдаж байгаа биз.  Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүн үзэл санаа хүний хөгжил, тэдний сайхан амьдралаар л хэмжигддэг зүйл гэдгийг хэлэх нь зүйтэй.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 12. БААСАН ГАРАГ. № 8 (7252)

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22