Г.Занданшатар: Засгийн газар гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байна

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.  Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Би Банкны тухай хуулийг санаачлан өргөн барьсан.  Гэтэл Засгийн газар эхлээд бүлгээр хэлэлц гээд буцаасан.  Уг нь хуулийн төсөлд банкны хувьцаа эзэмшигчийг нэг биш хоёр байж болно гэж үзээд байгаа юм.  Үүнийг би шаардаад байгаа юм биш.  Гадны дотны байгууллагууд нь шаардаад байгаа. Гэтэл Засгийн газраас бүлэг хэлэлц гээд буцаагаад байна.  Би УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлах эрхтэй.  Гэтэл миний хуульд хэн ч саад хийх ёсгүй.  Энэ асуудалд Ч.Хүрэлбаатар сайд хариулт өгөөч. Одоогоор таван банк нээлттэй болсон. Энийг яг хэлэлцэх юм уу яах юм.  Яг хариугаа өг " гэв.  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Банкны тухай хуулийн төслийг ирэх долоо хоногийн бүлгийн хурлаар хэлэлцэе" гэлээ.  Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Ч.Хүрэлбаатар сайд аа.  УИХ-ын гишүүний санаачилсан хуулийг бүлгээр хэлэлцдэг тийм дэг байхгүй л дээ.  Засгийн газраас өргөн барьсан бол бүлэг хэлэлцэж болно.  Энэ бол гишүүдийн хууль санаачлах эрхэд халдаж байгаа хэрэг.  Мөн хуулийг анх өргөн барихад банкийг нээлттэй болгохыг 2027 он гэж заасан.  Гэтэл зарим гишүүн улстөржүүлж сонгуулийн өмнө байх ёстой гэсэн.  Энэ нь эргээд эдийн засгийн байдлыг тогтворгүй болгож байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 15 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 16 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 28 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 35 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 36 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 55 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 55 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин