Б.Баттөмөр: 1992 онд биднийг ардчилал гэж хөөрч байхад нэг нөхөр Оюутолгойн лицензийг аваад явчихсан шүү дээ

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: -Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж байна. Гэхдээ бид энд бусдын муу муухайг гайхаад байх хэрэггүй. 30 жилийн хугацаан дахь ханшийн уналт, инфляц, өвчлөл, утаа түгжрэл, гадаад өр гээд магадгүй муулаад байгаа газруудаасаа дор орчихсон яваа.   Монгол Улс бол хаалттай биш нээлттэй улс. Хэн ч орж ирээд юу ч хийж болно.  Бид 1992 онд ардчилал гээд бөмбөлөг хөөргөөд тэрийгээ тойроод гүйж байх хооронд нэг нөхөр орж ирээд Монголын 60 илэрцтэй лицензийг аваад явчихсан.  Тэрний нэг нь Оюутолгой.  "Магма копер" компани авч яваад манай лецинзийг "Би Эйч Би"-д худалдсан.  "Би Эйч Би"  Фрийландад худалдсан тэгээд цаашаа бас зараад манай Оюутолгойн хувь заяа наймааны хошин морь шиг яваад дууссан.  Энэ жил Монгол Улсын төсөвт 760 тэрбум төгрөг нийлүүлнэ.  Манай нийт төсөв 27 их наяд төгрөг. Үүнтэй харьцуулахад Оюутолгой 2.7 хувийг л бүрдүүлж байна.  Энэ том төсөл. Энэ их баялагтай харьцуулахад харамсалтай тоо. 2023 онд болсон эдийн засгийн форумын үеэр Риотинтогийн ТУЗ-ийн дарга Оюутолгойн ашиг Монголын ард түмний хүссэн хүлээлтэд хүрээгүй гэж хэлээд зогсож байсныг би санаж байна.  Ер нь бол нэг буруу хийсэн гэрээ цаашид жишиг болоод явчихдаг.  Тиймээс цаашид бид Хөрөнгө оруулалтыг авахдаа нэн тэргүүнд Монгол Улсын эрх ашиг, Монголын ард түмний эрх ашгийг нэгдүгээрт тавих хэрэгтэй.  Ийм жишиг Казахстанаас эхлээд байна.  Харин бидэн алга байна.  Яагаад гадаадын хөрөнгө оруулагчид маань биднээс айчихав.  5300 аж  ахуй нэгж яагаад татан буугдчихав.  Яагаад нийт аж ахуй нэгжийн 3.7-хон хувь нь гадны хөрөнгө оруулалттай байна вэ.  Үүний шалтгаан хуулиндаа байв уу. Энд нэг хариулт өгөөч?

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Хөрөнгө оруулагчдын гомдлыг Засгийн газар авч хэлэлцдэг болсон.  Эхлээд найман гомдол ирсэн бол 69 болж өссөн.   Хөрөнгө оруулагч нарын гомдлыг харахаар хуулийн байгууллагынхан нь нийлж байгаад хүний бизнесийг булаадаг.  Хуулиар шаардах ёсгүй зүйлүүдийг шаарддаг, нэхдэг.  Зарим лиценцийг хүчингүй болгуулж, өөрсдөө авдаг.  Хар тамхи аваачиж гэр оронд нуугаад илрүүлж хэрэг тохдог.  Хөрөнгийг нь дээрэмддэг.   Ийм зүйлүүд гараад байгаа учраас энэ улсад хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна.  Энэ бүгдийг засахаар энэ хуулийг оруулж ирж байгаа юм

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

1 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

5 цаг 6 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

8 цаг 7 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

8 цаг 20 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

9 цаг 26 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

9 цаг 27 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

15 цаг 46 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

15 цаг 46 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Өчигдөр 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Өчигдөр 15 цаг 31 мин