Ч.Хүрэлбаатар: Бүхнийг хаана бооно гэдэг бодлого чинь Монгол Улсыг хорлоно шүү, Ц.Даваасүрэн гишүүн ээ

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Хөрөнгө оруулалтын тухай хууль дээр анхаарах зүйл байна.  Энэ хууль дээр хөрөнгө оруулалтын босгыг 100 мянган ам.доллар байсныг 50 мянга болгож бууруулж орж ирж байсан.   50 мянган ам.доллараар Монгол Улсад нэг машин, нэг байр худалдаж аваад амьдрах юм байна гэсэн шүүмжлэл орж ирсэн. Гэтэл одоо орж ирж байгаа хуулийн төсөл дээр хөрөнгө оруулалтын босго гэж байхгүй.  Уг нь хөрөнгө оруулалтын хэлбэр дөрвөн төрөлтэй байсан. Харин одоо маш олон төрөлтэй болсон.  Тэрэн дотор нь барилгад хөрөнгө оруулах асуудал гарч ирж байна.  Өөрөөр хэлбэл нэг хямдхан байшин аваад Монголд байнга оршин суух эрхтэй болж байна.  Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаан дээр ярьсан.  Гэвч хуулийн төсөл дээр энэ заалт хэвээрээ чуулганд орж ирж байна.  Ингэж болохгүй.  Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.  Одоо  хоёр хөрш маань баян болсон гэж ярьж байна. Гэтэл тийм биш.  Тэнд хангалттай ядуу хүмүүс байгаа.  Манай урд хөршид хүн амын 13 хувь нь буюу өдөрт таван доллараар амьдардаг 180-200 сая иргэн байна.  Манай хойд хөршид бас хангалттай ядуу хүмүүс бий.  Дайны нөхцөл байдал улам хүндэрч байна. 1921 онд цагаантнууд манайхаар чөлөөтэй орж гарсан ш дээ.  Одоо түүх давтагдаж болно. Бид хоёр том гүрний дунд оршин тогтносон Үндэсний дархлаагаа алдаж хэрхэвч болохгүй.  Гэтэл энэ хуулиар ердөө нэг сая төгрөгийн дүрмийн сантай компани байгуулахад л манай улсад байнгын оршин суух эрхтэй болох нь л дээ. 16.5-ыг хараарай. Ингэж болохгүй.  Монгол Улс ядуу хүмүүсийн хогийн сав биш. Хөрөнгө оруулалтыг өөрийн хийж чадахгүй зүйл, үйлчилгээн дээрээ, байхгүй байгаа технологи дээрээ авдаг зүйл.  Түүнээс биш бүх салбарт авч болохгүй.  Ядаж л хүн амынхаа ажлын байрыг булаалгаж болохгүй.  Нөгөө талаар стратегийн салбарууддаа хөрөнгө оруулалт татдаггүй.  Манай хэсэг гишүүд Чили, Перу улсаар явсан.  Тэнд хөрөнгө оруулалтын тухай ярьсан чинь тэр хүмүүс инээгээд байсан.  Алт, зэсэн дээр хөрөнгө оруулалт татна гэж байдаггүй.  Манайд хөрөнгө оруулалтын асуудал дээр ганц л гай байдаг.   Манай хэсэг нөхөд хууль, хяналтын байгууллагынхантайгаа нийлээд гадны хөрөнгө оруулагч нараа дээрэмддэг.   Тухайлбал, Japan town" байна.  Үүнийгээ л зогсоо л доо.  Түүнээс биш  Монгол Улс дэлхийн ядуучуудыг цуглуулдаг газар болох хуулийг битгий батал. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Хуулийн төслийг маш их мушгисан байдлаар ойлгож ярьж байна.  Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хөрөнгө оруулах зорилгоор виз авахад ямар нэгэн өөрчлөлт ороогүй.  Саяын хэлээд байгаа заалт нь өмнө байсан хуульд байсан л заалт.  Хоёрдугаарт, Монгол Улсын хөгжил цаашаа яаж явах вэ гэдгийг нэн тэргүүнд ярих нь зүйтэй. Бүх зүйлээ хаагаад зөвхөн өөрсдөө, дотроо амьдарч бас болно.  Гэхдээ хөгжил их л удаан байна байх.  Монголчуудын дийлэнх олонх нь ядуу байна.  Харин энд сууж байгаа хүмүүсийн амьдрал сайн л байгаа байх. Бид өөрсдийнхөө биш энгийн ард иргэдийнхээ амьд ралыг бодох ёстой.  Мөн бизнес эрхлэгчид ард иргэдийн юу хийхийг өнөөдөр бид заах гээд яах юм.  Ямар нийгэмд амьдраад байгаа юм бид.  Сонголт нь нээлттэй байг л дээ.  Ард иргэд бизнес эрхлэгчдэд боломжийг нь өгөх хуулийн төслийг л бид оруулж ирсэн.  Би нэг жишээ яръя л даа.  Гадаа компаниудыг оруулж ирвэл МИАТ дампуурна гэж ярьдаг.  Гэтэл агаарын тээврийг лебиралчлал явуулсан.  Одоо БНСУ руу өмнө нь 17 нисдэг байсан бол 80 нислэгтэй болсон байна.  Ингэхээр нислэлийг тоо нэмэгдэхэд зах зээл нь ч томроод эхэлсэн байгаа байхгүй юу.  Тэрүүгээр дамжаад ашиг орлого нь нэмэгдэж байна.  Тэгэхээр бид боломжуудыг хааж болохгүй, нээж өгөөд явах нь зөвөө.  Хуучин байсан заалтуудыг бид оролдоогүй шүү.  Мушгиж яриад дэмий байлгүй дээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: -Мушгиж яриагүй л дээ.  Хуулийг нь уншихаар хамтарсан компани байгуулахад хөрөнгө оруулалтын босго байхгүй байна.  Монголд чөлөөтэй амьдардаг гадныхан байж болохгүй.  Хөрөнгө оруулалт тодорхой байх хэрэгтэй. Замбараагүй байж болохгүй. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Бид нар чинь ямар коммунист нийгэмд амьдраад байгаа юм уу.  Бизнес эрхлэгчдэдээ боломжийг нь нээгээд өгье л дөө.  Тэд өөрсдөө сонголтоо хийг л дээ.  Яагаад заавал бид зааж өгөх ёстой юм. 100 мянган ам.долларын босго бол зөвхөн том компаниудад үйлчилнэ.  Энгийн бизнес эрхлэгчдэд үйлчлэхгүй.  Гадаадаас ямар нэгэн хэмжээгээр мөнгө шилжүүлэхээр мөнгө угаах, авлига, олон зүйлүүдийг шалгаж нягталдаг учраас зүв зүгээр хаа нэгэн газар луу мөнгө шилжүүлж болдоггүй л хуультай ш дээ.  Бизнесийн эрх чөлөөг нь хаагаад энэ улс хөгжих үү үгүй ш дээ. Бүх юм аа хаачихсан хойд Солонгосоо хар л даа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:-Бизнесийг нь хаах гээд байгаа юм биш.  Гаднаас орж ирж байгаа цагаачдад боломж олгох хууль байх ёсгүй.  Хэдэн төгрөгөөр хамтарсан компани байгуулаад Монгол Улсын байнгын оршин суугч болж болохгүй.  Монгол Улсын хүн ам цөөн шүү.  Хэдэн жилийн дараа гадныхан төр бариад сууж байх вий. 

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:- Даваасүрэн гишүүн та мушгиад л яриад байх юм. Бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн талаар ярьж байна. Гадаад иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн өөрчлөлт оруулж ирээгүй.  Таны яриад байгаа зүйл хуулиараа явж байгаа.  Тэр хуульд гар хүрээгүй.  Битгий ингэж попорч мушгиад бай.  Юм болгоныг хаана, бооно. Энэ бодлого Монгол Улсыг хаашаа авч явах бол.  Наад хаана бооно гэдэг бодлого чинь  Монгол Улсыг хорлоно шүү. 

Эх сурвалж:www.polit.mn  

Зочин
ЭНЭ ХҮРЭЛБААТАР ГЭДЭГ НӨХӨР ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ГЭДЭГ НААНАА САЙХАН НЭРТЭЙ ХУУЛИАР ХАЛХАВЧ ХИЙН, МАГАДГҮЙ 10-ААД ЖИЛИЙН ДАРАА МОНГОЛ ХҮН МОНГОЛ НУТАГТАА ҮНДЭСНИЙ ЦӨӨНХ БОЛЖ МЭДЭХ ЗҮЙЛИЙГ ӨӨРИЙН ТАЛЫН ХЭСЭГ "ГАР"-ЫН ХАМТ САНААЧЛАН ЗҮТГҮҮЛЖ БНА! АНХААР МОНГОЛЧУУД АА!
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

2024-11-22
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

2024-11-22
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

2024-11-22
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

2024-11-22
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

2024-11-22
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

2024-11-22
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

2024-11-22
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

2024-11-22
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

2024-11-22
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

2024-11-22