Б.Пүрэвдорж: Миний батлуулсан хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийг бодохдоо алдаа гаргаад байна

2024-01-05
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  хэлэлцэж байна.  Хуралдааны эхэнд зарчмын зөрүүтэй саналтай  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -Тэтгэврийг тогтоохдоо долоон жилийн дундаж биш таван жилийн дундажаар тооцож тогтоох хуулийг парламент баталсан.  Энэ хуулийг Засгийн газрын 238 дугаар тогтоолын дагуу хэрэгжүүлж байна.  Итгэлцүүрийг тогтоохдоо олон жилийн ужгирс

ан асуудлыг шийдэж байгаа ч гэсэн 2023 оны долдугаар сарын 1-нд ахмадуудын тэтгэвэр нэмэгдсэн.  Бага нь бага их нь их нэмэгдсэн гэсэн гомдол гарсан.  Долоон жилээр тэтгэврээ бодуулж байсан ахмадуудын тэтгэврийг дахиж бодохдоо бүгдийг нь нийтэд нь нэг программаар, автоматаар бодож байгаа учраас амьдрал баян зарим хүмүүс янз бүрийн нөхцөл байдал дээр тэтгэврээ тогтоолгож байна.  Гэтэл энэ хуулийн дагуу бидний тэтгэвэр хангалттай нэмэгдсэнгүй гэсэн ахмадууд над руу хандаж байна.  Энд гомдолтой нэг хэсэг байна.  Миний өргөн барьсан хуулийн дагуу ахмадуудын тэтгэврийг бодохдоо асуудалтай байна.  Яавал ахмадуудад бага  тэтгэвэр өгөх үү гэдэг төртэй байхыг хүсэхгүй байна. 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:- С.Чинзориг гишүүнээ чимээгүй бай.  Би үгээ хэлье.  УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргэх нэг санал байна.  Засгийн газрын гишүүд парламентын гишүүдэд хүндэтгэлгүй хандаж байна.  Миний үгийг парламентын дарга та битгий миний үгийг таслаарай.  Шүүхийн тухай хуулийг Засгийн газраас нэн яаралтай горимоор өргөн бариад хоёр сар боллоо. Харин өчигдөр даргын зөвлөл хуралдаад энэ хуулийг намрын чуулганы хугацаанд батлахаар болсон юм байна.  Би баяртай байна.  Энэ хуулийг яагаад хэлэлцэхгүй байсан гэхээр Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн учраас хэлэлцүүлэхгүй байсан.  Ер нь тэгээд авлигатай тэмцэх  хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх халхавчин дор авлигын шинэ шүүх байгуулна. Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулахад хүн гэдэг ойлголтыг оруулж ирж, шударга үг  хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн, иргэд сэтгүүлчдийг шүүх цагдаагаар айлгах ийм хууль оруулж ирсэн.  Шүүх хуулийн өмнө бид тэгш байх ёстой.  Сайд байна уу, УИХ-ын гишүүн байна уу хамаагүй.  Хууль зөрчсөн бол хариуцлага хүлээх ёстой.   Мөрдөн шалгах ажиллагааны нууцыг энэ хууль зүйн сайд нь задруулаад байна шүү дээ. 20 тэрбумын хөрөнгөтэй сэтгүүлч байна гэж зарласан.  Энэ бол мөрдөн байцаалтын нууц шүү.  Ямар эх сурвалжаас ийм мэдээлэл авч, олон нийтэд зарласнаа Б.Энхбаяр сайд өөрөө нээлттэй хэлэхийг шаардаж байна.   Б.Энхбаяр шударга ёсны илд байна гэж хэлээд сайд болсон.  Гэтэл энэ хүн өнөөдөр шударга ёсыг нуун дарагдуулсан, нухчин дардаг ийм хүн болсон. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 17 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

8 цаг 49 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

11 цаг 50 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 2 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 9 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 10 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 29 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 29 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин