Т.САЙХАН
НҮБ-ын энхийг дэмжих ажиллагааны Хүчний командлагчаар Монгол Улсын Зэвсэгт хүчний бригадын генерал Б.Эрдэнэбатыг томилогдох шийдвэрийг НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антионо Кутереш өнөөдөр /01.03/ албан ёсоор зарлажээ
Ийнхүү Монгол генерал анх удаа олон улсын энхийг сахиулах цэнхэр малгайтнуудыг нэгтгэн удирдах юм. Маш олон шаардлага тавигдаж шалгагддаг албан тушаалд олон генерал өрсөлдсөн бөгөөд эрхэм генералын Суданы III ээлжийн цэргийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэхдээ хүнд хэцүү цагийн байдалд цэргүүдээ гарамгай удирдсан туршлага, Монгол Улсын Батлан хамгаалах гадаад бодлогын зөв шийдвэрүүд нөлөөлсөн юм.
Эх сурвалж:www.polit.mn