Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нарыг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлжээ

2024-01-03
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголын тов, сонсгол даргалагчийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн С.Цэдэндамба, Б.Баатарзориг нарын бүрэн эрхийн хугацаа дууссантай холбогдуулан Засгийн газар, УИХ-аас тус бүр нэг хүний нэрийг дэвшүүлжээ.

Засгийн газраас Л.Цэдэвсүрэнг Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэн томилуулах санал ирүүлсэн байна. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн С.Цэдэндамбын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болжээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэнгийн товч намтрыг танилцуулъя.

  • Л.Цэдэвсүрэн нь 1967 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, 56 настай.
  • 1985 онд нийслэлийн 13 дугаар дунд сургууль,
  • 1994 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.
  • 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд ажилтан,
  • 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх,
  • 2000-2009 онд БСШУЯ-ны Төрийн захиргаа, хамтын ажиллагааны  газарт хуулийн зөвлөх, мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга,
  • 2009-2014 онд БШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга,
  • 2014-2020 онд БСШУСЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Хуулийн хэлтсийн дарга, Төрийн нарийн бичгийн дарга,
  • 2020-2021 онд Боловсрол, шинжлэх ухааны сайд,
  • 2021 оны 02-10 дугаар сар хүртэл Улсын Ерөнхий сайдын зөвлөх,
  • 2021 оны 10 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.

УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Баатарзоригийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул УИХ-ын Тамгын газрын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Пүрэвдагвыг нэрийг дэвшүүлжээ. Түүний товч намтрыг танилцуулъя.

  • Б.Пүрэвдагва нь 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, 49 настай. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Боловсролын докторант, эрх зүйч мэргэжилтэй, улсад 25 жил, түүнээс Төрийн албаны төрийн жинхэнэ албан тушаалд 21 жил ажилласан
  • 1996-2000 онд Түшээ хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр баклавр зэрэгтэй төгссөн,
  • 2006-2008 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын академид удирдахуйн ухааны магистр зэрэг хамгаалсан.
  • 2001-2005 онд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан зохион байгуулагч, хороо хариуцсан зохион байгуулагч, эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн,
  • 2005 онд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, хуулийн зөвлөх,
  • 2005-2013 онд Нийслэлийн боловсролын газар, хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
  • 2013-2016 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба, хүний нөөц хариуцсан референт, ахлах референт, Төрийн албаны зөвлөлийн салбарын зөвлөлийн нарийн бичгийн дарга,
  • 2017-2019 онд УИХ-ын Тамгын газарт ахлах зөвлөх, ахлах референт,
  • 2019-2023 онд Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, ахлах референт, Хүний нөөцийн удирдлага, аудитын газрын дарга,
  • 2023 оноос одоог хүртэл УИХ-ын Тамгын газарт Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байгаа аж.

Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшигч Л.Цэдэвсүрэн, Б.Пүрэвдагва нартай хийх нэр дэвшигчийн сонсголыг энэ сарын 16-нд зохион байгуулахаар болов. Сонсголыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг томиллоо.

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

8 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

11 цаг 53 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 6 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 12 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 13 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 32 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 32 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин