“Эргэн ирсэн минь”

2024-01-02
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

“Polit” хуанли: “Төрсөн өдөр” буландаа нэгдүгээр сарын 2-нд төрсөн өдөр эрхмүүдийн нэг болох УИХ-ын гишүүн, Цахим, хөгжил харилцаа холбооны сайд Ням-Осорын Учралын түүхээс онцлон хүргэж байна.  Түүний тухай хамгийн сүүлийн үеийн мэдээлэл гэвэл  Н.Учрал гишүүн шинэ оны өмнөхөн төрсөн өдөртөө зориулсан“Эргэн ирсэн минь” номоо олон нийтэд хүргээд байна.

 

“Эргэн ирсэн минь”....  

Тэрбээр бүтээлдээ "Хувьтай хүн хойтон жилийн наадмыг үзнэ" гэдэг шиг өнгөрүүлсэн амьдралын сургамж,  түүхээ өгүүлжээ.  Номынхоо тухай “Хүүхэд ахуй наснаас минь өнөөг хүртэл Н.Учралыг бүтээсэн нандин мөчүүдээ энэ номдоо буулгалаа.  Хайртай гэр бүл, халамжит хань, хэнхэг оюутан хэрхэн Темон болсон, эрдмийн өргөөгөө нээсэн үе, ялагдлын эхлэл нь ямар ялалт байв, улс төрд хэрхэн хөл тавьсан, үхэл амьдралын зааг дээрх хагас жилд юу тохиолдов, намайг босгосон эмч нар  гээд хүн бүрийн мэдээд байдаггүй нандин цаг үе, дурсамж, бодол сэтгэлээ дэлгэсэн.  Мөн  Н.Учрал гэдэг хүн өнөөдөр юу хийгээд, юуг зориод, ямар үр дүнд хүрэх гээд, ямар ажлууд санаачлаад буйгаа бичсэн. Би оршин буйдаа сэтгэл хангалуун ч хойч үедээ бахархам өв үлдээх үүрэгтэй ирснээ үргэлж санадаг. Сэтгэлд оч бадрааж, өнөөдрийг бэлэглэсэн түмэн олондоо би сэтгэлийн их өртэй. Гайхамшигт амьдралдаа гайхамшиг бүтээхээр би шинээр төрсөн, би эргэж ирсэн” гэлээ.

 

Түүний номоос эшлэхэд...

-Хүний амьдралын сүүлчийн амьсгал сэтгэлийн гал нь унтрахын ирмэг дээр бүдэгхэн анивчих оч дээр оршдог юм байна лээ. Тэр оч бөхвөл юу ч байгаад нэмэргүй.

-Хүн ер нь өвдөнө гэдэг бол өөрөөсөө илүү хайртай дотны хүмүүсээ хамтад нь тарчлааж зовоохын нэр юм билээ. Эрүүл саруул байна гэдэг бол хайртай хүмүүсээ баярлуулж сэтгэлийг нь амар амгалан байхын утга юм.

-Би өвдөхөөсөө өмнө нь сүсэг бишрэл, шүтлэг залбиралгүй хүмүүсийн нэг байлаа. Одоо би сүсэг бишрэлтэй байх нь амьдрахуйн утга учир юм байна гэдгийг ухаарсан.

-Хүн үхэл амьдралын заагт ирэхээрээ хоёр гаргүй, хоёр хөлгүй байсан ч яахав, амьд үлдэх сэн гэж мөрөөддөг юм байна лээ. Амьд л үлдвэл, үр хүүхдэдээ харагдаж л байвал муухай царайтай байх бол дараагийн асуудал гэдгийг өвчин зовлон туулаагүй хүмүүс тэр бүр мэдэрдэггүй.

-Амьдрал сайхан шүү дээ.  Бүр шунамаар тийм сайхан.  Орон зай цаг хугацааг эзэгнэх үйл хэрэг амьдралыг бүр илүү өнгөлдөг нь учиртай....

 

Википедиа товч

Ням-Осорын Учрал 1987 оны нэгдүгээр сарын 2-нд Улаанбаатар  хотод төрсөн.  Айлын том хүүхэд. 2016 оноос Монгол Улсын Их хурлын гишүүнээр хоёр удаа сонгогдсон.  Түүний аав 2021 онд Ардын багш цол хүртсэн, доктор Н.Ням-Осор "Их Засаг" олон улсын их сургууль үүсгэн байгуулагч, ээж нь багш  мэргэжилтэй. Түүхийн ухааны доктор Ж.Цэцэгмаа. Англи, орос хэлтэй. Н.Учрал 2020 оны арваннэгдүгээр сард хүнд өвчин тусч эмчлүүлсэн гэжээ.

 

Шүлэгч хүү

Н.Учрал багадаа Чингис хааны талаар үлгэр сонсож өссөн азтай нэгэн.  Тиймдээ ч гуравдугаар ангидаа “Монголын нууц товчоо”-г цээжээр мэддэг байсан гэдэг. Харин  дөрөвдүгээр ангидаа “Аадар бороо” нэртэй анхны шүлгийн номоо хэвлүүлсэн байдаг. Түүний анхны шүлэг “Гурван атаман”. Зургаан настайдаа бичиг мэдэхгүй ч гэсэн аавдаа хэлж бичүүлж байжээ. 

... Манай ангийн марзан гурав
Малгайгаа мартдаг мартамхай гуравдугаар сар
П-ээр эхэлсэн ерөөлөө больчихвол
Пээдгэр ч гэсэн ангийн найзууд” энэ эрхэм гишүүний анхны шүлэг билээ.

Түүнээс хойш тэрбээр 11 ном гаргаад байна. “Тэнгэрийн нуур”, “Учралын ертөнцөд аялсан минь” нийтлэлийн ном, “Супер студент” гарын авлага, “Супер спикер” зэрэг хувь хүний хөгжлийн цувралууд нь тухайн цаг үеийн залуус дунд хит болж байв.
Бизнес эрхлэгчдэд зориулж эдийн засгийн болон эрх зүйн талаас нь бичсэн “Франчайзинг” хэмээх судалгааны бүтээл хэвлүүлсэн нь түүнийг өөрөөр нээсэн чухал бүтээл байв. Монголын анхны франчайзинг судлалын бүтээл байжээ.

 

Залуу Тимон

Тимон нэрээр дуулж явсан үе нь түүний залуу насанд тод үлджээ.  Мөн  Н.Учралын тухайд бакалавраа Их засаг олон улсын их сургуульд эрхзүйчээр, магистраа Английн Их Британийн Глоустершер их сургуульд бизнесийн удирдлагаар, МУБИС-д түүхийн ухааны докторын зэрэг хамгаалсан. Мөн ОХУ-ын Сибирийн Шинжлэх Ухааны академийн дэргэдэх Төвд, Будда судлалын институтын сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сонгосон сэдэв нь “1911-1949 оны Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөний түүхэн асуудлууд” байсан гэдэг.

 

Түүний карьер

  • 2007-2008 онд "Их засаг" олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга
  • 2010-2016 онд Рояаль Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал.
  • 2012-2014 онд Нийслэлийн Монгол ардын намын хорооны улс төрийн хэлтсийн дарга,нийслэлийн БЗД-ийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
  • 2015 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын алба, Шадар сайдын олон нийттэй харилцах бодлогын зөвлөх.
  • 2016 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын /МАН/ бүлгийн зөвлөх.
  • 2010 оноос Монголын Франчайзингийн Ассоциацийн ерөнхийлөгч,
  • 2015 оноос МАН-ын дэргэдэх НАМЗХ-ны Дэд ерөнхийлөгч, 2019 оноос Ерөнхийлөгч,
  • 2015 оноос "Yes Mongolia" Монголын залуу багш нарын холбооны ерөнхийлөгч,
  • 2016 онд, 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр Сонгино хайрхан дүүргийн 72 дугаар тойргоос хоёр удаа сонгогдсон.
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга.
  • 2022 оны наймдугаар сараас Цахим хөгжил, харилцаа холбооны сайд болсон байна.

 

Учралын баяр

Эцэг эхээсээ хол өсөж, торниж буй хүүхдүүдийг эцэг, эхтэй нь уулзуулдаг "Учралын баяр"-ыг тэрбээр санаачилсан.  Төслийн зорилго нь гадаадад амьдарч ажиллаж буй эцэг эхчүүдийг хүүхэдтэй нь уулзуулдаг нийгмийн хариуцлагын төсөл билээ.  “Учралын баяр” төслийг 2017,2018,2019 онд хэрэгжүүлж 40 хүүхдийг БНСУ-д ажиллаж байгаа эцэг эхтэй нь уулзуулж байсан билээ. Харин 2022 онд “Учралын баяр-4” төслийг эхлүүлж төсөлд шалгарсан 11 хүүхдийг аав ээжтэй нь уулзуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

2 цаг 24 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

2 цаг 24 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

2 цаг 24 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

2 цаг 24 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

2 цаг 24 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

2 цаг 24 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

2 цаг 24 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

2 цаг 24 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

2 цаг 24 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

2 цаг 24 мин