УИХ: Г.Дөлгөөн, Д.Занданбат нарыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

2023-12-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий аудиторыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэв. Нууц санал хураалтаар 73.3 хувиар дэмжигдэж, баталлаа. 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: -Хүмүүс олон шалтгаанаар ажлаас гардаг. Д.Занданбат ажлаас чөлөөлөгдөх тухайгаа хэлж, УИХ-ын гишүүдийн асуултад хариулдаг хүмүүс цөөн байдаг. Төрийн ажил хийж байгаад усанд хаясан чулуу шиг алга болдог хүмүүс бий. Энэ жишиг бас буруу юм. Ард түмэн, төр, УИХ-ын гишүүдэд ажлаа танилцуулж, тайлагнах хэрэгтэй. Д.Занданбат дарга ажлаа сайн хийсэн гэж бодож байна. Төсөв дагасан дүгнэлтүүд сайн гарсан. 

Ерөнхий аудитор Д.Занданбат: -УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуултад хариулъя. Дөрвөн жил ажиллалаа. Хяналтын тогтолцооны дээд байгууллага гэдэг утгаараа их хариуцлагатай ажил. Би аудитын чадавхийг сайжруулж, хараат бус, бие даасан байдлыг хангахыг зорьж ажилласан. УИХ-аас дэмжиж, Үндсэн хуулийн байгууллага болгосон. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хийх боломжтой болсон. Мөн Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хараат бус байдлаа хангах боломжтой болсон гэлээ. 

Мөн үргэлжүүлэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай хэлэлцэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар: -Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн нь үр бүтээлтэй ажилласан. Хувийн шалтгаанаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Өргөдлийг яаралтай хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүссэн байна. Энэ саналыг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэж, санал дүгнэлтээ гаргасан байна.  Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол тогтоол баталсанд тооцно гэж заасны дагуу санал хураалтыг нууцаар явуулж, 56.8 хувиар дэмжлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

5 цаг 15 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

8 цаг 47 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

11 цаг 48 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

12 цаг 1 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

13 цаг 7 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

13 цаг 8 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

19 цаг 27 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

19 цаг 27 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин