“Нэгдүгээр хүн”: 2023 оны зочид

2023-12-28
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

С.УЯНГА

 

Удирдсан хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшлах өөдлөхийн хувь заяаг үүрч явдаг хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарын тулгарч буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй тэмцдэг байх учиртай. “Зууны мэдээ” сонин эдгээр эрхмүүдийг “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор урьж ярилцдаг билээ. 2023 оны зочдоо тоймлон хүргэж байна.

 

З.Батбаяр: ТӨР ҮЙЛДВЭР, УГААЛГЫН ГАЗАР, БУУДЛУУДАД ЦЭВЭР УС ӨГӨХГҮЙ

Усны газрын дарга З.Батбаяр

-Хатуухан хэлэхэд төр цэвэр ус өгөхгүй. Улаанбаатар хотод 600 мянган машин бий.Нэг машиныг 100-250 литр усаар угаана. Нэг машин жилд хэдэн удаа угаалгах вэ гээд бодоод үзвэл чамгүй их тоо гарна. Шүдээ угааж байгаа хүүхдийг 10 грамм ус хэмнэ гэчихээд машин угаалга, том компаниуд мянга мянган литрээр нь асгадаг байж болохгүй. Машин цэвэр байх нь чухал уу, уух устай цаашлаад амьдрах нь чухал уу гэсэн асуудал яригдах нь. Дэлхийн өндөр хөгжилтэй зарим орон машин угаалгах, ногоон байгууламж услахыг хориглож эхэллээ. Хоногт 250 литрээс дээш ус ашиглахгүй шүү гэж анхааруулж байна. Ер нь бол ус, цахилгаан түрхэн хугацаанд тасрахад яадаг билээ. Ийм л аюул болно гэсэн үг.  Машин угаалгын газар, арьс шир, химийн үйлдвэрүүдэд цэвэр ус нийлүүлэхгүй байх ажлыг хийнэ. Крантнаас битгий ус өгөөч ээ, Ус сувгийн удирдах газар битгий гэрээ байгуулаач ээ гэж байгаа. https://www.zms.mn/a/95505

 

Э.Түвшинчулуун: ЭРЧИМ ХҮЧНИЙ ҮНЭ, ХЭМНЭЛТИЙН РЕФОРМООР ШИНЭ СОНГОЛТУУДЫГ БИЙ БОЛГОНО

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун

-Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээ 2021 онд 9.8 тэрбум кВт.ц байсан бол  2022 онд 10.3 тэрбум кВт.ц болж сүүлийн жилд  5.8 хувиар нэмэгдсэн. Нийт хэрэглээний 79 хувийг дотоодын үйлдвэрлэлээр 21 хувийг ОХУ, БНХАУ-аас импортоор цахилгаан эрчим хүч худалдан авч хангаж байна. Жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа цахилгаан эрчим хүчний хэрэглээг бид дотоодынхоо үйлдвэрлэлээр хангах, аль болох дотоодын хүчин чадлаа өргөтгөх, шинэ эх үүсвэр барих бодлого баримтлан ажилладаг. Эрчим хүчний салбарын үйлдвэрлэгчид ямар ч нөөц тоноглолгүй, хүчин чадлынхаа дээд хязгаарт тулж ажиллаж байна гэсэн үг. Дээр нь нэмээд хөрш орнуудаас эрчим хүч импортолж, ачааллыг даван туулах хэмжээнд хүрч байна. https://www.zms.mn/a/95232

 

А.Камелият: ӨЛГИЙ ХОТ ЭНЭ ЖИЛ 60 МЯНГАН ЖУУЛЧИН ХҮЛЭЭЖ АВНА

Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият.

-Баян-Өлгий аймгийг аялал жуулчлалын дөрөв дэх бүс болгон хөгжүүлэх шийдвэр гаргасан. Энэ хүрээнд  аймаг, орон нутгийн онцлог, олон үндэстэн ястны өв соёл, ахуй амьдрал, Монгол Алтайн байгалийн үзэсгэлэнт газрыг түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж, иргэд, малчдын санал санаачилгыг дэмжих зорилт дэвшүүлсэн.Уг зорилтын хүрээнд Өлгий хотын нисэх буудлыг шинэчлэн өргөтгөх, жилд ирэх гадаад, дотоодын жуулчдын тоог 50 мянгад хүргэх, аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж, хүний нөөцийг чадавхжуулах салбарын орлогыг нэмэгдүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 2023 онд гадаадын 7000 гаруй, дотоодын 55000 гаруй жуулчин хүлээн авах урьдчилан судалгаатай байна. https://www.zms.mn/a/94568

 

Ч.Чимэд: УВС АЙМАГТ 3000 АЖЛЫН БАЙРЫГ ДЭМЖИХ ЗУРГААН САЯ ХҮНИЙ ЗАХ ЗЭЭЛ БАЙНА

Увс аймгийн засаг дарга Ч.Чимэд.

-Увс аймгийг их наядын эдийн засагтай болгох гол суурь нь хөдөө аж ахуй. Үүний нэг бүрэлдэхүүн хэсэг нь мал аж ахуй буюу “Мах тарья” гэсэн бүрэлдэхүүн юм. Өөрөөр хэлбэл, нэгж малаас авах махны гарцыг нэмэгдүүлэхгүй бол эдийн засаг малын тооны өсөлтөөр хол явахгүй. Ингэж мах “тарих”-ын тулд тэжээлийн ургамлыг их хэмжээгээр тариалж аймаг бие даасан үйлдвэртэй болох шаардлагатай. Малаа бордож байж мах “ургаж” ахиу хэмжээний махаар эдийн засгийн эргэлтээ сайжруулна. Хоёрдугаарт, аймгийн өвөрмөц байгаль, хүн ардын амьдралын соёл, зан заншил, язгуур урлагаар орлого олох боломж байна. Монгол Улсын хэмжээнд хурааж авсан чацарганы тал хувийг манай аймаг бэлтгэж байна. Энэ сайхан үнэ цэнтэй брэндийг эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд гаргаж орлого олох боломж байна. Эдгээр гол чиглэлээс гадна аймгийн газарзүйн байршил онцлогтой. Увс ОХУ-тай хиллэж тус улсын иргэд байнгын ажиллагаатай хоёр боомтоор их зорчдог учраас гадаад худалдаанд түшиглэсэн тээвэр логистикийн сүлжээгээр орлого олох гарц бий. https://www.zms.mn/a/94380

 

Н.Батсүмбэрэл: ХОТ ТӨЛӨВЛӨЛТИЙГ ЗАСАГЛАЛЫН ШИНЭЧЛЭЛТЭЙ ХАМТ ХИЙХ ЁСТОЙ

 Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл.

- Үндсэндээ шинэ Үндсэн хууль батлагдсан 1992 оноос нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдал өөрчлөгдөж эхэлсэн. Тухайн үед 500 гаруй мянган хүнтэй хотын засаглал одоогийн 1.5 сая хүн амтай нийслэлийн засаглалд өөрчлөлт огт ороогүй. Тиймээс хотын засаглалын бодлогыг өөрчлөх цаг нь болсон гэсэн үг л дээ. Өөрөөр хэлбэл, засаглалыг шинэчлэхдээ нийслэлийн дарга болоод дүүргийн даргыг хаанаас, хэн сонгодог байх вэ гэдгээс эхлээд одоогийн нийслэлийн 207 хороо оновчтой зохион байгуулалт мөн эсэх. Түүнчлэн хороод эрх зүйн болоод эдийн засгийн чадамжтай байгаа эсэх зэрэг олон асуудлыг нарийвчлан судалж, бодит үр дүнд тулгуурласан засаглалын шинэчлэлийг хийх бодит хэрэгцээ, шаардлага үүссэн. https://www.zms.mn/a/94786

 

Б.Оюунсанаа: МОД, САМАР БЭЛТГЭХ БҮХ ПРОЦЕССЫГ НЭЭЛТТЭЙ БОЛГОНО

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын дарга Б.Оюунсанаа.

- Монголын газар нутгийн найман хувийг ой эзэлж байна. Монгол орны ой ихээхэн онцлогтой. Экологийн хувьд эмзэг хэв шинжид хамаардаг. Төв Азийн тэгш өндөрлөгтэй залгаа торгон заагт оршдог учраас гадны нөлөө болох хөнөөлт шавьж, түймэр, уур амьсгалын өөрчлөлтөд амархан өртдөг. Ийм эмзэг хэрнээ өвөл, зундаа 30-40 хэмд хэлбэлздэг, энэ хэцүү нөхцлийг тэсвэрлээд ургаж байгаа гэдэг утгаараа хайрлах шаардлагатай. Манай орон гадаргын ус багатай. Тэгвэл ой усны хагалбар, голуудын урсацыг зохицуулж байдаг. Энгийнээр ярих юм бол усыг мөчир, эх биеэрээ дамжуулаад заримыг нь хадгалж авч үзээд үлдсэнийг нь удаанаар өвс ургамал, хөрс рүү шингээж өгдөг. Ой маш олон амьтны амьдрах орчин болдог. Хэрэв ой үгүй бол дэлхийн бүх амьд амьтдын гуравны нэг нь байхгүй болно гэж ойлгож болно. https://www.zms.mn/a/93182

 

О.Батжаргал: ДОРНОГОВЬ НОГООН ХӨГЖЛИЙГ ЦОГЦЛООСОН ҮНДЭСНИЙ ТЭРГҮҮЛЭГЧ АЙМАГ БОЛНО

Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал.

-Орон нутгийн төлөвлөлт, боловсон хүчний бодлогод нэлээн анхаарлаа хандуулж байгаа. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар “Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах хөтөлбөр”-ийг анх удаа батлуулсан. Орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлж, таван жилийн тэтгэмж, орон сууцны төлбөрийн дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг тусган энэ оноос хэрэгжүүлж эхлээд байна. Цаашлаад газрын тос боловсруулах үйлдвэр, Алтанширээ үйлдвэр технологийн парк ашиглалтад орохоор улсын хэмжээний зангилаа аймаг болох нь дамжиггүй. Сүүлийн жилүүдэд аймагт маань нутгийн зөвлөл, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар орон сууцны хорооллууд багагүй баригдаж байна. https://www.zms.mn/a/93077

 

Г.Энхбат: ОРОН ЗАЙН ОНЦЛОГТ ТУЛГУУРЛАСАН СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТӨВҮҮДИЙГ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАТАЙ

Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбат.

- Монгол Улсын 21 аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай, Говь-Алтай аймгуудад стандартын шаардлага хангасан зориулалтын барилгатай музей байгуулагдсанаар музейн үзмэрийн аюулгүй байдал, насжилт, хадгалалтын нөхцөл сайжирсан. Бүртгэлээр хяналт тавих системд суурилан бүх сумдад байгаа орон нутаг судлах танхимын үзмэрүүдийг бүртгэлийн програмд оруулж хяналт тавин ажиллаж байгаа. Бүртгэлийн хяналтын систем бол соёлын хөдлөх болон үл хөдлөх өвийг хамгаалах ажлын нэг төдийгүй соёлын өвүүд хаана үзэсгэлэнд дэлгэгдэж байгаа, ном, зохиолд ашиглан судлагдаж, судалгааны эргэлтэд орж байгаа эсэх, сэргээн засварлагдаж байгаа, эрсдэлд өртсөн зэрэг олон талын мэдээллийг багтаадаг. https://www.zms.mn/a/94732

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 28. ПҮРЭВ ГАРАГ. № 259 (7244)

 

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

1 цаг 52 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

1 цаг 52 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

1 цаг 52 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

1 цаг 52 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

1 цаг 52 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

1 цаг 52 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

1 цаг 52 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

1 цаг 52 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

1 цаг 52 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

1 цаг 52 мин