“Зууны мэдээ”-гийн онцолсон “Төрийн хүн” булангийн зочид 

2023-12-27
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин төрд хичээл зүтгэл, хөдөлмөрөө зориулж яваа эрхмүүдийг “Төрийн хүн” буландаа урьж ажил, амьдралынх нь карьер хөгжлийн талаар дэлгэрэнгүй ярилцдаг билээ.

Тэгвэл 2023 онд манай сонин “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар, ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж нарыг онцолсноо тоймлон хүргэж байна.

 

С.Наранцогт:  Өөрчлөлтийг эхлүүлсэн, ухрах зам байхгүй

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт

-Уул уурхайн салбар хөгжлийн замаа туулж явна. Гэхдээ шууд эцсийн бүтээгдэхүүн боловсруулна гэхээс илүү газрын доорх баялгаа бүрэн дүүрэн ашиглах ёстой. Гаргаж авсан бүтээгдэхүүнээ ямар түвшинд боловсруулж чадах вэ гэдэг асуулт тавигдана. Үүнийг хийхийн тулд боловсруулах үйлдвэрүүд барих шаардлага үүснэ. Үйлдвэр барих хөрөнгө мөнгө, дэд бүтэц хэрэгтэй болно. Мөн боловсруулах үйлдвэрийг ажиллуулах бэлтгэгдсэн инженер техникийн ажилчдаас эхлээд олон асуудал бий. Эхний шатанд уул уурхайн бүтээгдэхүүнийг  бүрэн олборлож, хамгийн бага зардал, оновчтой байдал, үр ашигтай тээвэр логистик юм. Энэ бүхнийг хийсний дараа өрсөлдөх чадвар нэмэгдэж бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээр борлуулах боломж бүрдэнэ. Төрийн өмчийн компаниудын нэгдлийн хувьд уул уурхай, эрдэс баялгийн салбарын өнөөгийн нөхцөл байдалд маш сайн дүн шинжилгээ хийсний үндсэн дээр 15 жилийн үндсэн чиглэлийн төсөөллөө гаргаж байна.Тэр дотроо тав, таван жилээр нь стратеги төлөвлөгөө гаргана. Ингэж цогцоор нь хийж байж үр дүнд хүрэхээс биш тус тусдаа хувийн амбициа хөөгөөд байх юм бол урагшлахгүй л дээ.

 

С.Зулпхар: МЭДЛЭГ ЧАДВАР, ИТГЭЛД СУУРИЛСАН ХАМТЫН МАНЛАЙЛЛААР АЖИЛ УРАГШИЛДАГ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны дэд сайд С.Зулпхар

-Хөдөлмөрийн зах зээлийн удирдлагыг оновчтой болгох үүднээс системийн динамик загвар гэсэн модель боловсруулсан.Туршаад явж байна. Богино, дунд, урт хугацаанд хөдөлмөрийн зах зээл дээр гарч болох тооцооллыг урьдчилж хийнэ. Мөн уул уурхай, эрчим хүч зэргээр бусад салбарт гарч байгаа  ажлын байрны тооцоолол давхар явах учраас ямар хугацаанд хэчнээн боловсон хүчин бэлтгэх вэ гэдгээ урьдчилж харж чадах юм. Нэг ёсондоо хөдөлмөрийн зах зээлийг удирдаж байна гэсэн үг. Нэг жишээ авъя л даа, хөдөлмөрийн зах зээл эрх зүйч мэргэжлээр бэлтгэгдсэн 37 мянган хүн байна. Гэтэл яг хуульч, эрх зүйчийн ажлын байрны эрэлт хэрэгцээ долоон мянга байна. Хэрэв хөдөлмөрийн зах зээлийг оновчтой удирдаж чадахгүй бол энэ мэт зөрүү гарна. Ойрын ирээдүйг харвал бүтээн байгуулалт дагаад хүнд машин механизмын оператор 10 мянгаараа хэрэгтэй. Яг одоогийн нөөцөөр таван жилийн дотор хангаж чадахгүй. Тиймээс зөвхөн төр сургаж бэлтгэх биш ажил олгогч, мэргэжлийн сургалтын байгууллагууд хамтран богино хугацаанд бэлтгэх боломжийг өргөжүүлж байна.

 

Л.Бямбасүрэн: Иргэн эрүүл мэндээ санхүүгийн дарамтгүйгээр хамгаалуулах боломж бүрдсэн

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн.

-Эрүүл мэндийн салбарын санхүүгийн шинэчлэлийг хэрэгжүүлэх түүхэн цаг үе тохиож байна. УИХ-аас 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг шинэчлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт орууллаа. Энэ өөрчлөлтөөр эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн тогтолцоогоор дамжсан шинэчлэлийг эхлүүлж томоохон үндсэн зорилтуудыг дэвшүүлсэн. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг хянах, үнэлэх тогтолцоо бий болсон. Эрүүл мэндийн даатгалын хуульд ЭМДЕГ-ын үүргийг олон улсын стандартын дагуу тов тодорхой заагаад өгчихсөн. Тухайлбал, 190 гаруй орон ашиглаж байнга шинэчлэгдэж байдаг up to date платформыг эрүүл мэндийн байгууллагууд ямар нэг төлбөргүйгээр авч ашиглах боломжийг бий болгосон. Урьд нь хэдхэн эмнэлэг ашигладаг, нэг эмч эрхээрээ ороход жилийн 200 ам.доллараар худалдаж авч байсан бол өнөөдөр Монгол Улсад ажиллаж байгаа эмч мэргэжилтнүүдэд төлбөргүй болгож өгсөн. Энэ дагуу хяналтын тогтолцоо бий болгосон байгаа.

 

М.Санжаадорж: Эрчим хүчний хараат байдлаас гарч, эдийн засгаа солонгоруулах хэрэгтэй

Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж

-Бид барууны орнуудын хөгжил рүү зорьж байгаа.  Хөгжилд богино хугацаанд хүрэх боломж бол уул уурхайн салбараас төвлөрүүлж буй орлого. Гэвч  эдийн засгаа солонгоруулж чадахгүй бол яах вэ гэдэг маш том эрсдэл. Хоёр хөршөөс хамаарал бүхий манай улсын хувьд БНХАУ-д ямар нэгэн асуудал үүсэж уул уурхайн бүтээгдэхүүний экспорт зогсвол нийт орлогын гуравны нэг эрсдэлд орох аюултай. Нөгөө талдаа бид зарлагаа огцом бууруулж чадахгүй.  Тиймээс энэ эрсдэлд бэлэн байх ёстой. Үүний тулд боомтын үйл ажиллагааг илүү сайжруулах нь зөв. Мөн хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлүүдээ арилгах ёстой.  Манай улс эрчим хүчээ хоёр хөршөөсөө импортоор авдаг. Эрчим хүчээ дотооддоо бүрэн  хангаж чадахгүй байна. Тухайлбал,  томоохон үйлдвэр баръя гэхээр хамгийн том асуудал нь эрчим хүчний найдвартай эх үүсвэр байхгүй байна.  Ялангуяа баруун аймгуудад нэлээд асуудалтай байгаа. Мөн манай улс төмөр замын ганцхан шулуун шугамтай байсныг  Гашуунсухайт, Ханги чиглэлд нэмсэн. Төмөр замын шулуун шугам цөөн байгаа нь  улсын хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйл болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 27. ЛХАГВА ГАРАГ. № 258 (7243)

 

Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

8 цаг 23 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

11 цаг 55 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

14 цаг 56 мин
Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

Төгрөг нуурын ордтой холбоотой шинэ баримт дэлгэв

15 цаг 9 мин
УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ?

16 цаг 15 мин
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлжээ

16 цаг 16 мин
Сайд нар “...Цаг зуурын улс төр, хуурмаг мэдээллийн хөшигт автахгүй байя” гэж тохирчээ

Баялгийн санд баялгийг “татах” ажил энэ Засгийн газрын шийрийг шалгаж байна. Ердөө л, Тавантолгойн

22 цаг 35 мин
Ерөнхийлөгчийн хоёр хэлэлцээг УИХ яагаад хойшлуулаад байгаа вэ?!

УИХ-ын зарим Байнгын хороо өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын эдийн засаг, гадаад харилцаатай хол

22 цаг 35 мин
Вьетнам Ялалтын парадад оролцоно

2025 оны тавдугаар сарын 9-нд Москвад болох Агуу их эх орны дайны ялалтын 80 жилийн ойн парадад Вьетнамын

Уржигдар 15 цаг 32 мин
The Economist: Ази дахь Христийн шашны тухай баримтуудын талаар

Азийн ихэнх орнуудад христийн шашинтнууд шашны цөөнх байдаг ч тэд нийгэм, улс тө

Уржигдар 15 цаг 31 мин